ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

TalkTalk English

Англи хэл таны ирээдүйн амжилтын үндэс.

Talk Talk English-н суралцагсдын амжилтын зургаан үндэс

  • 100% АНГЛИ, АМЕРИК, КАНАД БАГШ НАРТАЙ: Манай мэргэжлийн багшлах хамт олон бүгд унаган англи хэлтэй. Тэд танд англиар хэрхэн цэвэр дуудаж, зөв аялгатай ярихыг заана. Учир нь зөв аялга дуудлагтай ярьж сургах нь гадаад хэл сургалтын амин чухал хэсэг билээ.
  • НЭГ АНГИД ЦӨӨН ХҮН СУРДАГ: Бид суралцагсдынхаа сурах хурдыг дээшлүүлэхийн тулд нэг ангид 4 - 11 оюутан сургадаг. Энэ нь багш оюутнуудыг байнгын анхааралтай, идэвхитэй харилцаанд байлгах чухал арга юм.
  • МАНАЙ ХИЧЭЭЛ ТҮРГЭН ХЭМНЭЛТЭЙ, СОНИРХОЛТОЙ: Talk Talk English-н хичээл түргэн хэмнэлтэй, хурдтай явагддаг нь манай сургалтын бусдаас ялгагдах онцлог юм. Энэ нь таныг илүү олон үг сонсож илүү их үгээр ярилцах боломж олгоно. Манай хичээлүүд маш сонирхолтой, мэдээлэл сайтай.
  • ЯРИХ, СОНСОХОД АНХААРЛАА 100% ХАНДУУЛДАГ: Уламжлалт англи хэлний сургалтууд дүрэм заахад асар их цаг зарцуулдаг. Харин Talk Talk English бол бүхий л цагийг дүрмийн дагуу зөв ярьж сургахад зарцуулдаг. Та манайд зөв аялга дуудлагатай ярьж сурах зуураа л дүрмээ давхар маш энгийн байдлаар сурна.
  • ӨВӨРМӨЦ ЗААХ АРГА: Манай сурах аргыг Оксфордын Их Сургуулийг Англи Хэлний багшийн мэргэжлээр төгссөн Патрик Кеннедигээр удирдуулсан тус сургалтын төвийн сургалт хариуцсан баг боловсруулж гаргасан юм. Энэхүү өвөрмөц, өндөр үр дүнтэй аргаар хичээллэснээр та англи хэлийг хурдан хугацаанд зөв сурч чадна.
  • ЖИНХЭНЭ АХИЦ – БОДИТ ҮР ДҮН: Анхан шатны ангийн суралцагсад маань богино хугацаанд сайжирч, англиар өөртөө итгэлтэйгээр ярьж эхэлдэг. Суралцагсдын маань амжилт бол Бидний амжилт юм.

Манай боловсруулсан сургалтын материал!

Talk Talk English сургалтын төв нь өөрийн гэсэн өвөрмөц, үр дүнтэй заах арга гаргаж чадсан Азидаа цөөхөнд тооцогдох сургуулиудын нэг юм. Манай заах аргыг Оксфордын Их Сургуулийг Англи Хэлний багшийн мэргэжлээр төгссөн Патрик Кеннедигээр удирдуулсан тус сургалтын төвийн сургалт хариуцсан баг боловсруулан гаргасан.

Төлбөргүй туршилтын хичээл !

  • Манай төв таныг үнэ төлбөргүй туршилтын хичээлд сууж үзэхийг санал болгодог. Бусад сургуулиуд яагаад таныг туршилтын хичээлдээ суулгаж сонголт хийх боломжийг танд өгөхөөс татгалздаг болохыг та өөрөөсөө асуугаад үзээрэй.
  • Talk Talk English таныг манайд суралцах шийдвэр гаргахаасаа өмнө манай заах аргатай танилцан туршилтын хичээлд сууж үзэхийг зөвлөж байна.
  • Таныг туршилтын хичээлд хамруулснаар манай багш нар таны түвшинг илүү нарийн тодорхойлох боломжтой болдог юм. Энэ нь суралцагсдыг буруу түвшингийн ангид орохоос сэргийлж өгдөг.

Дэлгэрэнгүй мэдээлэл


Talk Talk English
Sukhbaatar District
(Next to the Mongolian National University Nr.4)
Ulaanbaatar
Mongolia

Имэйл: info@talktalkenglish.mn
Утас: + 976 70 135 135
Гар утасны дугаар: + 976 70 135 134
http://www.talktalkenglish.mn

Холбоо барих хаяг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com