ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Юнивишн

 Монголын мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Юнител” корпорацийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Юнивишн” компани 2011.03.17-нд албан ёсоор нээлтээ хийж, дэлхийн технологийн гайхамшиг болох “Гурвалсан үйлчилгээ” буюу IPTV, ИНТЕРНЭТ, СУУРИН УТАС-ны үйлчилгээг нэг сүлжээгээр, нэгэн зэрэг Улаанбаатар хотын албан байгууллага, айл өрхүүдэд хүргэж эхэлсэн.

IPTV үйлчилгээ нь телевизийн технологийн орчин үеийн шийдлийг хэрэглэгч танд санал болгох бөгөөд та Монголын болоод дэлхийн шилдэг сувгуудыг анх удаа HD формат буюу дуу, дүрсний гайхамшигт 1080 пиксел нягтралтайгаар хүлээн авч үзэхээс гадна, телевизийн сувгуудаа ухраах, зогсоох, видео сангаас хүссэн киногоо сонгон үзэх зэрэг телевизтэйгээ бүрэн харицаж, хүссэнээрээ удирдах боломжийг анх удаа танд олгож буй шилдэг үйлчилгээ юм.

Интернетийн үйлчилгээ нь шилэн кабелийн GPON технологиор дамжин хамгийн найдвартай, хамгийн өндөр хурдаар Танай гэрт хүрч буй тул та манай интернэтийн үйлчилгээний чанарт эргэлзэх зүйлгүй бөгөөд хамгийн чухал нь хүссэн хурдаа сонгох, гэрийнхээ хаанаас ч Wi-Fi интернэтэд холбогдох зэрэг боломжийг олгож буй дэлхийн шилдэг интернэтийн үйлчилгээ юм.

Шинэ үеийн суурин утасны үйлчилгээ нь танай гэр бүлийг 24/7 цагийн турш найдвартай холболтоор хангах бөгөөд хамгийн хямд ярианы тарифтай учир та гэрээсэээ үүрэн болон суурин утас руу холбогдсоноор өрхийн холбооны зардлыг бууруулах бүрэн боломжтой үйлчилгээ юм. Та суурин утаснаасаа msg бичих, олон улс руу дуудлага хийх, Unimusic, Дотны 5 зэрэг нэмэлт үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Үйлчилгээний багцууд

Хосолсон багцууд
  • Хосолсон багц 1 \ IPTV+ Суурин утас\
  • Хосолсон багц 1 \ IPTV+ Суурин утас\
Гурвалсан багцууд

  • Classic \ IPTV+ Суурин утас+Интернэт\
  • Premium \ IPTV+ Суурин утас+Интернэт\
  • Premium Plus \ IPTV+ Суурин утас+Интернэт\
  • Unlimited \ IPTV+ Суурин утас+Интернэт\

HD гэдэг нь High-definition гэдэг vгийн товлол бөгөөд 1930 оноос хойш энэ нэр томьёог хэрэглэж эхэлсэн байна. Энэ нь телевизийн нэвтрvvлгийг олон өнгөний ялгарал,  тод тунгалаг дvрс, өндөр чанарын dolby surround дуугаралттайгаар хvргэх боломжийг олгодог дэвшилтэт систем билээ. Бvр нарийн ярьвал HD формат гэдэг нь 1 сая өнгөний ялгарлыг харуулах боломжтой ба 1080i нягтралтайгаар дvрсийг vзvvлэх бөгөөд 5.1 давтамж бvхий “амьд” дуугаралттайгаар нэвтрvvлгийг хvргэх  юм. Энэ нь одоогийн бидний vзэж буй 480i нягтралын SD форматын нэвтрvvлгvvдийн дуу, дvрсийг бодвол 5 дахин илvv өндөр чанартай байна гэсэн vг юм.

Телевизийг хүссэнээрээ удирдах Нэмэлт үйлчилгээ

Ухраах, зогсоох, дахин эхлүүлэх:

  • Нэвтрүүлгийг 0-2 цагийн хугацаатай түр зогсоон хэсэг хугацааны дараа үргэлжлүүлэн үзэх.
  • Тухайн цагт нэвтэрч буй нэвтрүүлгийг дахин эхнээс нь үзэх.
  • Эфирийг 72 цаг хүртэл ухраан үзэх боломжийг олгоно.

Анхаар! Энэхүү үйлчилгээг зөвхөн тухайн цагт цацагдаж буй нэвтрүүлэг дээр ашиглах боломжтой.

Нэвтрүүлгийг нөхөн үзэх:
Телевизийн сувгаар 72 цагийн дотор цацагдсан дурын нэвтрүүлэг, хөтөлбөрүүдийг хүссэн үедээ, хүссэн цагтаа нөхөн үзэх боломжтой.

Бичлэг хийх:
Тухайн цагт гарч буй нэвтрүүлгийг бичиж авч хадгалан, дахин үзнэ. Мөн хүссэн нэвтрүүлгээ цацагдахаас нь өмнө сануулга тохиргоо хийж, бичиж авах боломжийг олгоно.

Видео сан:
Видео сан нь Монголын болон гадаадын шилдэг, сонголтот видео контентуудыг хадмал болон аудио орчуулгатайгаар агуулсан ба хэрэглэгч хүссэн үедээ өөрийн сонгосон төрөл жанрын контентоос захиалан үзэх боломжтой Монголын анхны дэвшилтэт үйлчилгээ юм.

Сувгууд

Юнивишн компани дэлхийн шилдэг спортын, мэдээ мэдээллийн, загвар чөлөөт цаг, кино урлагийн сувгуудыг бүгдийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр гэрээ хийн дамжуулж оюуны өмчийг хүндэтгэн ажилладаг. Монголдоо хамгийн их буюу нийт 111 сувгийг хэрэглэгчдэдээ хүргэж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл

Хаяг :

UNIVISION LLC
Central tower - 8 давхар
Сүхбаатарын талбай, 8-р хороо
Улаанбаатар , Монгол улс

Утас :

UNITEL -ээс үнэгүй: 1424
Утас : 7711-8811

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com