Ногоон гоньдтой өргөст хэмхийн салат Орц: Өргөст хэмх - 500гр Бөөрөнхий улаан сонгино – тал 2 амны халбага том ширхэгтэй давс /kosher salt/ 2 амны халбага элсэн чихэр 2 амны халбага улаан дарсны цуу 2 амны халбага цагаан цуу Аяганы тал хэмжээтэй ус Бага зэрэг ногоон гоньд Хийх арга: Өргөст хэмхээ дугуй хэлбэртэй, сонгиноо хагас саран хэлбэртэй хэрчиж бэлтгэнэ. Том саванд өргөст хэмх, сонгино хоёроо хольж дээр нь элсэн чихэр, давсаа хийгээд хутгана. Үүнийгээ хөргөгчинд хийж 1 цаг байлгаад цуу, ус, ногоон гоньдоо нэмээд хутгаж өгөхөд салат маань бэлэн болно.
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(665) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!