Роберт Айгер “Walt Disney” компаний гүйцэтгэх захирал Роберт Айгер маш эртэч хүн. Түүний хамаг ажлыг амжуулж “өгдөг” ганц арга нь өглөө маш эрт босох. Тэрээр өглөө маш эрт босдог учраас үүрээр төлөвлөгөөгөө бүр нарийн дэс дараалалтайгаар төсөөлөн гаргаж чаддаг байна. Хамгийн гол нь эхлээд бүх зүйлийг томоор буюу багцалж харж сурах гэнэ. Харин дараа нь ерөнхий харсан санаагаа бага багаар нарийн дараалалтайгаар үйлдэл бүрээр нь тэмдэглэдэг. Мөн түүний төлөвлөгөөнд уулзалт, хуралд зарцуулах цагийн хэмжээ маш бага байдаг ба хүмүүстэй аль болох цөөн үгээр тодорхой ойлголцох гэсэн уриатай ажилладаг. Чиний сурах зүйл: Бүхлээр харж төлөвлөх – Бүхэлд нь тооцоолж, төсөөлөлдөө буулгасны дараа бүхлээс нэгжрүү задаргаа хийн төлөвлөгөөгөө гарга.
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(564) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!