ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
<b>Та хоёр брэндээ дөнгөж эхлүүлж байгаа ч Haute Couture, RTW-ийн аль алийг нь гаргаад үзчихжээ. Урлагийн бүтээл шиг ховорхон загварыг өөрийн гараар тусгайлан гаргах, үйлдвэрлэлд зориулагдсан өдөр тутмын загвар гаргах хоёроос дизайнер хүний авах сэтгэл ханамжийн ялгаа юу вэ?</b><br>
Haute Couture загвар гаргах нь мэргэжил нэгтнүүддээ ямар хэмжээний дизайнер гэдгээ баталж харуулах хэлбэр юм. Энгийн хүмүүст тийм ч хүртээлтэй биш л дээ. Харин RTW-ээр гаргасан загварыг нь хүмүүс хэр ихээр худалдаж авч байгаагаас дизайнер хүний чадвар эсрэгээрээ олон нийтэд харагддаг гэж хэлж болно. Мэргэжлийн хүмүүст үнэлэгдэх, олон үйлчлүүлэгчид таалагдах хоёр төрлийн сэтгэл ханамж авдгаараа ялгаатай гэх үү дээ. Гэхдээ одоогоор бидний эхний ажлууд л гараад байгаа учраас нарийн хэлж мэдэхгүй байна. Магадгүй музейд тавигдах бүтээл гаргасны дараа илүү гоё хариулах байх. Загвар зохион бүтээгч бол залуугаараа алдар нэрд хүрдэг мэргэжил биш гэж бид боддог. Жил өнгөрөх тусам улам туршлагажих учраас Michel, Amazonka хоёр цааш хаана ч хүрч магадгүй.<br><b>
Жил бүр Haute couture загвар гаргалаа гэхэд түүнийг нь зохих хэмжээнд хүлээн зөвшөөрч, худалдаж авах хэрэглэгчийн сэтгэлзүй манайд бэлтгэгдсэн болов уу?</b><br>
10 жилийн өмнөхийг бодвол манайхны загварын мэдлэг маш их дээшилсэн. Манай дэлгүүрт жирийн оффис хувцаслалттай эмэгтэй орж ирээд тэр бүсгүй өмсөнө гэж санаанд орохооргүй, авангард тал руугаа Haute couture даашинзыг маань шинэ жилийн үдэшлэгтээ зориулан худалдаж авч байсан. Хүмүүсийн загварын мэдрэмжийг таашгүй. Гэр хорооллоос  ч гайхалтай загвар гарахыг үгүйсгэхгүй.
Үзсэн тоо: 42310   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
Michel & Amazonka: Монголын Chanel болохоор бид хоёр зориглосон

Та хоёр брэндээ дөнгөж эхлүүлж байгаа ч Haute Couture, RTW-ийн аль алийг нь гаргаад үзчихжээ. Урлагийн бүтээл шиг ховорхон загварыг өөрийн гараар тусгайлан гаргах, үйлдвэрлэлд зориулагдсан өдөр тутмын загвар гаргах хоёроос дизайнер хүний авах сэтгэл ханамжийн ялгаа юу вэ?
Haute Couture загвар гаргах нь мэргэжил нэгтнүүддээ ямар хэмжээний дизайнер гэдгээ баталж харуулах хэлбэр юм. Энгийн хүмүүст тийм ч хүртээлтэй биш л дээ. Харин RTW-ээр гаргасан загварыг нь хүмүүс хэр ихээр худалдаж авч байгаагаас дизайнер хүний чадвар эсрэгээрээ олон нийтэд харагддаг гэж хэлж болно. Мэргэжлийн хүмүүст үнэлэгдэх, олон үйлчлүүлэгчид таалагдах хоёр төрлийн сэтгэл ханамж авдгаараа ялгаатай гэх үү дээ. Гэхдээ одоогоор бидний эхний ажлууд л гараад байгаа учраас нарийн хэлж мэдэхгүй байна. Магадгүй музейд тавигдах бүтээл гаргасны дараа илүү гоё хариулах байх. Загвар зохион бүтээгч бол залуугаараа алдар нэрд хүрдэг мэргэжил биш гэж бид боддог. Жил өнгөрөх тусам улам туршлагажих учраас Michel, Amazonka хоёр цааш хаана ч хүрч магадгүй.
Жил бүр Haute couture загвар гаргалаа гэхэд түүнийг нь зохих хэмжээнд хүлээн зөвшөөрч, худалдаж авах хэрэглэгчийн сэтгэлзүй манайд бэлтгэгдсэн болов уу?
10 жилийн өмнөхийг бодвол манайхны загварын мэдлэг маш их дээшилсэн. Манай дэлгүүрт жирийн оффис хувцаслалттай эмэгтэй орж ирээд тэр бүсгүй өмсөнө гэж санаанд орохооргүй, авангард тал руугаа Haute couture даашинзыг маань шинэ жилийн үдэшлэгтээ зориулан худалдаж авч байсан. Хүмүүсийн загварын мэдрэмжийг таашгүй. Гэр хорооллоос ч гайхалтай загвар гарахыг үгүйсгэхгүй.

# 3 | Нийт 15 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(155)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com