ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
Уран бүтээлчдийг харахад, зурагчин, дуучин, зураачийн аль нь ч бай оюун санаагаараа эсвэл биеэрээ хаа сайгүй аялал хийж байж шинэ санаагаа олдог юм шиг санагддаг. Та хоёрын хувьд ямар байдлаар аялал хийж санаа олдог вэ?

Michel: Одоогоор интернэтээр бас хотынхоо гудамжаар аялаж байна даа. Орчноосоо тасартал сайхан зүйл үзэж харсны дараа унтаж ч чадахгүй, шөнөжин нүдэнд шинэ загварууд буух тохиолдол зөндөө.

Amazonka: Миний хувьд гадуур явж байгаад хажуугаар зөрсөн өвөө нарын хувцаслалтыг их эргэж хардаг. Пиджак, цамц, зангианых нь хуучирсан өнгө, загварын зохицлоос нь эрэгтэйлэг хувцсыг эмэгтэй рүү шилжүүлэхэд минь туслах олон гоё санаанууд төрдөг шүү.

Michel: Хувцас загвар яг л сайн хоол, сайн амралт шиг. Юуг ч хараад онгод орж ирж болно. Ихэвчлэн анх зурагдсан эскиз явцын дундаа өөрчлөгдөж, баяжсаар явсны эцэст хувцас төрдөг. Эхний санаа тэр чигтээ үлдэх нь их ховор. Гэхдээ хэдэн долоо хоног хичээж хийсэн хувцас хүмүүст тийм ч их үнэлэгдэхгүй хэрнээ, нэгхэн өдрийн дотор хийсэн хувцас үйлчлүүлэгчдийг гайхшруулах нь ч бий.

Яруу найрагч нар ч бас ингэж ярьж байхыг олон сонссон. Өөрийгөө зовоож, оюунаа шавхаж бичсэн шүлэг нь биш, хэдэн секундын дотор сэтгэгдлээрээ бичээд орхичихсон хэдэн мөр нь хүмүүст таалагддаг аа гэж...

Манай багш хэлдэг байсан юм. “Няам няам няам” гэж тамшаалж зурсан зураг утгаа алддаг. Тиймээс шууд татлах хэрэгтэй. Яг таталсны дараа буусан дүрсээс л мэргэжлийнхээ хувьд ямархуу яваа нь харагддаг гэж. Бүтээл бүр товч бөгөөд тодорхой байх ёстой гэж бид боддог.
Үзсэн тоо: 42774   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |
Michel & Amazonka: Монголын Chanel болохоор бид хоёр зориглосон

# 4 | Нийт 15 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(366)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com