Өргөст хэмх, гүзээлзгэний салат Орц: Өргөст хэмх – 1 ширхэг Гүзээлзгэнэ – хүссэн хэмжээгээр Балзамик цуу – 2 амны халбага Зөгийн бал – 2 амны халбага Хийх арга: Өргөст хэмх болон гүзээлзгэнээ зурагт үзүүлсний дагуу хэрчээд, саванд хийж хутгана. Жижиг аяганд зөгийн бал, цуугаа хольж сайтар хутгаад салатандаа нэмж өгөөрэй. Энэ салатыг хадгалахгүйгээр тэр дор нь хэрэглэвэл амт нь илүү сайхан шүү. Дээрх салат бүрийг хийснээс хойш хөргөгчинд 2-3 хоног хадгалах боломжтой. Шарсан хайрсан, өөх тос ихтэй хүнд хоолны араас даруулга болгож идвэл хоол боловсруулах эрхтэнд чинь ээлтэй гэдгийг мөн хэлье. За сайхан хооллоорой.
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(488) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!