ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
Бие махбодь нь таныг хүсэвч сэтгэл нь салаалсан хүнийг та өөртөө ойртуулах хэрэггүй. Харин таниас хайр халамж хүсэх биш үнэхээр үр хүүхдээ гэж байгаа бол түүнийг нь цаг хугацаа танд ялгаад харуулаад өгнө. Хамгийн гол нь хүүхэдтэйгээ уулзана гэдэг нь та хоёрын цаашдын харилцаанд нөлөөлөхгүй гэдгийг эртнээс үг хэл, үйл хөдлөлөөрөө түүнд ойлгуулах хэрэгтэй шүү. Гэхдээ асуудлыг хүндээр биш энгийн тайвнаар хүлээж авч, ойлгуулж сураарай. Үүнийг л бид амьдрах ухаан гэдэг. Эндээс юуг хэлэх гээд байна гэхээр та одоо хүүхдийнхээ эцэгт итгэж найдаж болохгүй. Харин та өөрөө өөртөө л итгэх хэрэгтэй. Өөрөө өөрийнхөө төлөө л хичээж зүтгэ. Тэр хүн байхгүй байсан ч хүүхдээ хэнээс ч дутахааргүй өсгөх тал дээр мэрий. Мэдээж хүүхэд тань аавтайгаа байнга уулзаж, элэг бүтэн гэр бүлд амьдарч байгаа мэт өсвөл сайн л байна. Энэ нь гэхдээ түүнийг өөрийн амьдралдаа ахин оруулл гэсэн үг биш шүү. Учир нь та хүүхдийнхээ өмнөөс хүчээр сонголт хийж, шийдэж болохгүй. Үүнийг та хүүхэддээ ч бас зөв ойлгуулах хэрэгтэй. Одоо амьдарч байгаа эмэгтэйгээс нь та аль ч талаараа илүү байж болох ч өөрийнхөө амссан шаналал зовлонг тантай ижил өөр нэгэн бүсгүй хүн хэрхэн хүлээн авахыг сайн тунгааж бодоорой. Танд  хэдий хэцүү байгаа ч өдөр бүр нар манддагаараа мандаж таниас шалтгаалалгүй хорвоо ертөнц эргэдэгээрээ л эргэнэ. Тиймээс та өглөө бүрийг өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө гэдэг мэдрэмжээр угтах сэтгэлийн тэнхээтэй байх ёстой шүү. Ерөнхийдөө сэтгэл нь эрх чөлөөтэй болсон хүнийг л бид сэтгэлийн тэнхээтэй хэмээн тодорхойлдог. Тэгвэл сэтгэлийн эрх чөлөө гэдэг нь хэнээс ч хараат бус сэтгэлийн хүч чадалтай байхыг л хэлнэ.

Хэдийгээр эмэгтэйчүүдээс маань олон олон зовлон бэрхшээл туулсан захиа ирдэг боловч магадгүй хожмын нэгэн өдөр тэд илүү их аз жаргалтайгаар амьдарч алдсан шаналсан цаг үеэ дурсан бас нэгэн алдаж яваадаа зөвлөж тусалж суух болно гэдэгт итгэлтэй байна.

Г.Наранбаатар /Гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор/

“Сэтгэлийн өнгө” Гэр бүл, сэтгэл судлалын төв

Цаг авах утас: 99885300

www.facebook.com/setgeliinungu1

www.twitter.com/NaranbaatarDr

Редакцийн зурвас:

Өөрийн амьдрал дахь шийдэж чадахгүй байгаа асуултандаа тохирсон хариулт эрж, бидэнд захидал бичин илгээдгийг чинь мэднэ ээ. Гэхдээ чиний хэнээс ч асуулгүйгээр шийдсэн шийдэл ч зөвлөмж зөвлөгөө болж, дотроос чинь гэрэлтэх аз жаргал онлайн найзуудад чинь эрч хүч болж бас нөхрийн чинь жижигхэн хэрнээ хайрыг чинь татдаг зан чанар сайтыг маань нууцхан уншдаг залууст үлгэрлэл болж чадна гэж бодож байсан уу? Найз бүсгүйчүүдийнхээ таарамжгүй байдлыг хэрхэн эвдэж нэгтгэсэн, мөрөөдлийнхөө төлөө өөрийн гараар бүтээсэн боломж чинь, хайрттайгаа хэрхэн гэр бүлээ төлөвлөж байгаа чинь ч гэсэн олон хүнд мэдлэг, урам зориг бэлэглэж чадна. Тийм болохоор өөрийнхөө туршлага, амжилт, амьдралыг бага гэж гололгүйгээр сайн сайхан түүхээ бидэнтэй хуваалцаарай. Илгээх хаяг Goolingoo@gmail.com шүү. Гоолингоо нь чиний урам зоригийг түгээх гүүр нь болж өгье. Чиний Гоолингоо ХОХО.
Үзсэн тоо: 8107   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |
Тэр хүүхдээ бодоод хамт амьдарна гэвэл би хүлээж авахад бэлэн байна

# 1 | Нийт 1 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(141)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com