ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
<b>Жек Ма</b><br><i>
“Alibaba”-г  үүсгэн байгуулагч Жек Магийн хэлсэн хамгийн “тод” үг бол багаас эхэлж том томор. </i><br>
Түүнийг тэгээс бүхнийг эхлүүлсэн гэхэд бараг л буруудахгүй. Яаж  энэ өндөрлөг хүртэл цуцашгүй явсан юм бол доо? гэж би их гайхдаг байлаа. Харин сүүлийн хэдэн сар түүний өгсөн ярилцлагуудаас хараад байхад тэр үнэхээр л өчүүхэн жижиг зүйлийг асар том болтол нь тууштай явж чаддаг хүн аж. Жишээ нь тэрээр амжилтанд хүрэхээсээ өмнө маш олон коллеж, гадны сургуулиудад өөрийнхөө хүсэлтийг явуулж байсан ч амжилт олоогүй. Мөн ажилд орохын тулд 30 гаруй газарт анкет бөглөсөн ч мөн л тэнцээгүй. Энэ их шаргуу тэмцэл түүнийг яах аргагүй тэмцэгч хүн гэдгийг нь харуулж байгаа юм. Тэгэхээр төлөвлөгөөний арга барилд ч түүний энэ тууштай арга барилыг ашиглаж болно. Аль болох маш энгийн бага зүйлээс төлөвлөж эхлээд сүүлдээ хэд дахин том ажлыг ч энэ төлөвлөгөөгөөрөө давж гардаг болох юм. Тэрээр “Хэрвээ чи хийж эхлэхгүй бол тэр зүйл чинь бүтэшгүй хэвээрээ байсаар байна. Хэрвээ чи хийж эхлэх юм бол чамд итгэл найдвар төрнө” гэж хэлсэн. Тэгэхээр хамгийн багаас нь амархан ажлаасаа эхэлж төлөвлө. Дараа нь илүү өөртөө итгэлтэйгээр бас урамтайгаар том төлөвлөгөөндөө давшин ор. <br><b>
Чиний сурах зүйл: </b>  Багаас томруу төлөвлөх – Эхний төлөвлөгөөг гаргахад хэцүү санагдаж байгаа бол хамгийн амархан ажлаа тэмдэглэж бичээд түүнийгээ давж гарсны дараа өөртөө урам ав. Харин дараа нь том төлөвлөгөөгөө маш олон жижиг хэсэг болгон хуваагаад  “to-do list” болгож бичээрэй.  Ямар ч том зүйлийг олон жижиг нэгдлүүд  л бий болгодог шүү дээ.
Үзсэн тоо: 71777   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
Сурах юм их бий: Амжилттай яваа хүмүүсийн төлөвлөдөг аргууд

Жек Ма
“Alibaba”-г үүсгэн байгуулагч Жек Магийн хэлсэн хамгийн “тод” үг бол багаас эхэлж том томор.
Түүнийг тэгээс бүхнийг эхлүүлсэн гэхэд бараг л буруудахгүй. Яаж энэ өндөрлөг хүртэл цуцашгүй явсан юм бол доо? гэж би их гайхдаг байлаа. Харин сүүлийн хэдэн сар түүний өгсөн ярилцлагуудаас хараад байхад тэр үнэхээр л өчүүхэн жижиг зүйлийг асар том болтол нь тууштай явж чаддаг хүн аж. Жишээ нь тэрээр амжилтанд хүрэхээсээ өмнө маш олон коллеж, гадны сургуулиудад өөрийнхөө хүсэлтийг явуулж байсан ч амжилт олоогүй. Мөн ажилд орохын тулд 30 гаруй газарт анкет бөглөсөн ч мөн л тэнцээгүй. Энэ их шаргуу тэмцэл түүнийг яах аргагүй тэмцэгч хүн гэдгийг нь харуулж байгаа юм. Тэгэхээр төлөвлөгөөний арга барилд ч түүний энэ тууштай арга барилыг ашиглаж болно. Аль болох маш энгийн бага зүйлээс төлөвлөж эхлээд сүүлдээ хэд дахин том ажлыг ч энэ төлөвлөгөөгөөрөө давж гардаг болох юм. Тэрээр “Хэрвээ чи хийж эхлэхгүй бол тэр зүйл чинь бүтэшгүй хэвээрээ байсаар байна. Хэрвээ чи хийж эхлэх юм бол чамд итгэл найдвар төрнө” гэж хэлсэн. Тэгэхээр хамгийн багаас нь амархан ажлаасаа эхэлж төлөвлө. Дараа нь илүү өөртөө итгэлтэйгээр бас урамтайгаар том төлөвлөгөөндөө давшин ор.
Чиний сурах зүйл: Багаас томруу төлөвлөх – Эхний төлөвлөгөөг гаргахад хэцүү санагдаж байгаа бол хамгийн амархан ажлаа тэмдэглэж бичээд түүнийгээ давж гарсны дараа өөртөө урам ав. Харин дараа нь том төлөвлөгөөгөө маш олон жижиг хэсэг болгон хуваагаад “to-do list” болгож бичээрэй. Ямар ч том зүйлийг олон жижиг нэгдлүүд л бий болгодог шүү дээ.

# 4 | Нийт 10 зураг
ЭНД дарж чэллэнжийг хэрэгжүүлж байгаа, чамтай адил зорилго мөрөөдөлтэй хүмүүстэй нэгдээрэй. Дээрх бол чэллэнжийн удирдамж.
#Гоолингоо #Сард1Хэвшил #Өдөрт6гАмжуул">

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(884)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com