Иогурттай зайрмаг Орц: 6-8 ш болно 1. Ойролцоогоор 300 граммын савлагаатай өөрийн хүссэн иогурт 2. ½ аяга сүү 3. 2 цайны халбага зөгийн бал 4. ½ аяга овъёос 5. 1 аяга хэрчиж, жижиглэсэн дурын жимс 6. Зайрмагны хэв (зориулалтын хэв байхгүй бол 1 удаагийн цаасан аяганд хийж болно) Хийх дараалал: 1. Сүү, иогурт, 1 халбага зөгийн балаа хамтад нь хийгээд миксердэнэ. 2. Бэлэн болсон холимогоо зайрмагныхаа хэвэнд тэнцүү хувааж хийнэ. 3. Дээрээс нь жимсээ мөн тэнцүү хувааж хийгээрэй. 4. Үлдсэн нэг халбага зөгийн бал, овъёос хоёроо хооронд нь холино. 5. Овъёосны зуурмагаа хэвэнд хийсэн иогурт дээрээ хийнэ. 6. Ингээд л зайрмагныхаа ишийг хэв болгондоо хатгаж өгнө. Үүнийхээ дараа хөлдөөгчинд хийгээд хамгийн багадаа 4 цаг байлга. Ингээд гаргаад ирэхэд бэлэн болно. Хэвнээс нь салгахын тулд бага зэргийн халуун усанд хийвэл хялбар байна шүү.
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(567) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!