Кивитэй зайрмаг Орц: 4 ш 1. 4 ш хальслаж, жижиглэсэн киви 2. 1 ш хальслаж, нимгэн хэрчсэн киви 3. ½ аяга алимны шүүс 4. 1 цайны халбага желатин 5. Зайрмагны хэв (зориулалтын хэв байхгүй бол 1 удаагийн цаасан аяганд хийж болно) Хийх дараалал: 1. Нимгэн хэрчиж бэлдсэн кивинээсээ бусад бүх орцоо хамтад нь блендерт хийж сайтар холино. 2. Холимогоо хэвэндээ хийхээсээ өмнө нимгэн хэрчсэн кивигээ хэвэндээ тэнцүү хувааж хийгээд дээрээс нь бэлдэж тавьсан холимогоо хийгээд л зайрмагныхаа ишийг зоогоод хөлдөөгчиндөө хийнэ. Ингээд л хамгийн багадаа 2 цаг хөлдөөсний дараа амтат зайрмаг бэлэн болно.
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(124) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!