Яагаад modelling mask чиний арьс арчилгааны дотны туслах болох хэрэгтэй вэ? Түрхэх, амраах, үр дүнгээ үзэх алхам Эцэст нь маскны үр дүн маань намайг үнэхээр гайхшируулсан шүү. Яг л гоо сайхны салонд олон төрлийн үйлчилгээ хийлгэсэн мэт арьс маань гар хүрэх төдийд л гулсчихмаар тийм толигор, чийглэг болсон байсан. Мөн 2 хөмсөгний хоорондох арьс буюу T-zone-ийн эхлэл хэсэг, үргэлж тослогтоод юм гардаг хэсгийн маань улайлт болон тослог нь ор мөргүй алга болсон байсан шүү. Хамран дээрх жижигхэн жижигхэн хар батганууд маань ч гэсэн надтай салах ёс хийчихсэн байсан. Маскаа тавьсныхаа дараа шөнийн тосоо түрхэж унтаад өглөө нь зөвхөн нүүр цэвэрлэгч хөөсөөрөө нүүрээ угаасны дараа ч арьс маань хангалттай чийглэг байсан нь үнэхээр гоё мэдрэмж төрүүлсэн шүү. Энэ төрлийн маскыг ихэвчлэн 25+ настай хүмүүст гоо сайханчид зөвлөдөг хэдий ч 23 настай залуухан арьстай надад ч гоо сайхан руу 7 хоног тутамд очиж байхаар цаг, мөнгөө давхар хэмнээд энэ төрлийн маскыг гэртээ бэлдэж тавин, арьсныха асуудлуудыг шийдэн, арьсаа баярлуулж байх нь үнэхээр ухаалаг сонголт мэт санагдсан билээ. |