ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
Таны French Touch цомогт багтсан дуунууд тань тун олон төрөл жанраас бүрдсэн мэт санагдсан шүү. Та энэхүү цомогтоо Frank Sinatra, Lou Reed, Depeche Mode гээд олон алдартны дууг дахин амилуулсан. Юу таныг эдгээр хуучны уран бүтээлүүдийг эргэн сэргээж дуулахад хүргэв ээ?

Энэ цомогтоо багтсан ихэнх дууг би аль өсвөр насны охин байх үеэсээ л сонсож эхлэсэн. Тэр үедээ гитараа тоглонгоо эдгээр дууг дуулах маш дуртай байлаа. Маш урт хугацааны дараа эдгээр дуунуудыг ахин дуулах үед тэр цаг үед надад мэдрэгдэж байсан сайхан мэдрэмжүүд шууд л надад дахин мэдрэгдсэн тул  энэ цомгоо гаргахаар шийдсэн. Зарим дуу шуудхан л өнгөрсөн цаг үеийн дурсамжтай холбогдож чаддаг шүү дээ.

Энэ цомогтоо та Канад гаралтай дуу хөгжмийн продюсер David Foster-тэй хамтран ажилласан. Micheal Jackson, Christina Aguilera, Jeniffer Lopez гээд Холливиудын оддын хит дууг бүтээж өгдөг энэ алдартай продьюсертэй хамтран ажиллах ямар байв даа?

Яг л зүүд шиг байсан шүү.  Авьяаслаг, чадалтай хүмүүстэй нэг баг болон ажиллах үед тэд чамайг үнэхээр л байгалиас заяасан авьяастай нэгэн мэтээр өөрт чинь мэдрүүлж дөнгөдөг юм байна лээ. Би David-тэй анх Лос Анжелес-д аялан тоглолтынхоо үеэр танилцаж байсан юм. Концерт дууссаны дараа тэр над дээр хүрч ирээд надад чиний хоолой маш их таалагдаж байна, хамтдаа англи хэл дээр дуу бүтээе гэж санал тавихад нь би, -Өө, бүтэхгүй байхаа, Би аль хэдийнээ оролдоод үзчихсээн гэж хариулсан юм. Харин тэр хэлэхдээ дуугаа л зөв сонгох хэрэгтэй. Ковер цомог бүтэж болно шүү дээ гэж хариулсан. Би хариуд нь Бингоо гээд л шуудхан л зөвшөөрсөн шүү.  Ингэж л French Touch цомог минь бүтсэн дээ.

Дуугаа бүтээх үедээ ихэвчлэн хаана ажилладаг вэ?

Би гэртээ жижигхэн дуу бичлэгийн студитэй, гэхдээ студи маань хүүхдүүд орж ирэх үед хүүхдийн парк, хар зах шиг л  болоод хувирчихдаг  даа. (инээв). Энэ студидээ л би дууныхаа эх нооргийг бэлэн болгож, ихэнхи дуугаа зохиодог. Миний гитар, миний зохиосон аянууд гээд зөвхөн надад харьяалагдах зүйлс энэ   өрөөнд байдаг учраас надад студи маань яг л бяцхан нуувч шиг санагддаг юм.

Таны хүү Aurélien  рок, металл хөгжмийн фен. Түүний хөгжмийн мэдрэмж, сонголт тантай холбоотой байх гэж та боддог уу?

Бага зэрэг байж магадгүй л юм. Бага байхдаа би Led Zeppelin-ийн дуунуудыг сонсох тун дуртай  байсан. Харин хүү маань  AC/DC, Metallica-ийн үнэнч фен. Нэг өдөр түүний өрөөний хаалганы хажуугаар өнгөрч явахдаа түүнд би шинэ цомогтоо AC/DC-ийн дууг дуулах төлөвлөгөөтэй байгаа гэж хэлэхэд тэр их цочирдосноо та AC/DC-гийн дууг дуулбал яг л бүүвэйн дуу шиг сонсогдох байхдаа гэж намайг  ёжилсон шүү.

Тэр таньтай ижил дуу хөгжмийн салбарт хүч үзэх болов уу?

Үгүй л болов уу хэмээн бодож байна. Тэр дуу хөгжмөөс илүүтэйгээр шинжлэх ухаанд сонирхолтой. Бүүр шинжлэх ухааны сонирхолтой туршилтууд хийж үзүүлдэг өөрийн гэсэн Youtube сувагтай гээч.

Үзсэн тоо: 2670   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |
Карла Бруни: Гоо үзэсгэлэн нэг л мэдэхэд нисээд алга болчихдог бол сэтгэл булаам байдал насан туршид чинь чамтай хамт байх болно

# 1 | Нийт 4 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(689)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com