ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
Таны нөхөр сүүлийн цомгоос тань аль дуунд нь хамгийн их дуртай вэ?

Abba-ийн “Winner takes it all” . Тэр маань маш романтик хүн болохоор энэ дууны түүний стиль түүнд их тохирдог.

Хамгийн сүүлд нөхөр тань ямар романтик үйлдэл хийсэн бэ?

Бид хоёр гэрлээд хэдийнээ арван жил болох гэж байгаа ч гэсэн тэр одоог хүртэл яг л анх танилцаж байсан үеийнх шигээ романтик байдаг. Арван жилийн туршид надад ганц ч долоо хоног алгасалгүй цэцэг илгээж байгаа ганцхан жишээ  л түүнийг ямар романтик, халамжтай нэгэн болохыг илтгэх болно. Би түүнтэй учирсандаа маш их жаргалтай байдаг шүү.

Францын тэргүүн хатагтай болох үедээ та нөхрийнхөө төлөө  өөрийн дуу хөгжмийн замналаа түр хойш нь тавьсан уу?

Үнэндээ бол дуу хөгжмөөс тэгтлээ айхтар хөндийрсөн зүйл байгаагүй ээ. Мэдээж маш олон хамгаалагч, олон нарийн төвөгтэй асуудлуудаас үүдэн аялан тоглолтуудаа нэг хэсэгтээ цуцалсан. Гэхдээ үүнийг эс тооцвол, нөхрийгөө ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд  би тасралтгүй цомгийнхоо дуунуудыг бичсээр л байсан. Дуучин байна гэдэг ичмээр ажил огтхон ч биш шүү дээ.  Хандивын үйл ажиллагаа, сайн үйлсийн аян гэх мэт өөрийнхөө хүсэж мөрөөдөж явсан олон олон ажлыг хийж гүйцэтгэх завшаан тэрхүү хугацаанд надад олдсон болохоор тэргүүн хатагтай байх хугацаа маань үнэхээр гайхалтай өнгөрсөн гэж хэлмээр байна. Тухайн үед би өдөр нь тэргүүн хатагтайн үүргээ гүйцэтгэж, оройдоо дуугаа бичдэг байлаа. Эргээд бодохнээ, тэр үед маш олон төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэж амжуулсан мэт бодогддог юм.

Тэргүүн хатагтайн үүрэгт ажлаа өгсөнөөс хойших сүүлийн таван жилд таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Нөхөр маань ерөнхийлөгч байхаас больсноос хойш бид цагдаа нараар хүрээлүүлэн амьдрах шаардлагагүй болсон, надад энэ өөрчлөлт  маш их таалагдаж байгаа шүү.

Үзсэн тоо: 2683   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |
Карла Бруни: Гоо үзэсгэлэн нэг л мэдэхэд нисээд алга болчихдог бол сэтгэл булаам байдал насан туршид чинь чамтай хамт байх болно

Таны нөхөр сүүлийн цомгоос тань аль дуунд нь хамгийн их дуртай вэ?
Abba-ийн “Winner takes it all” . Тэр маань маш романтик хүн болохоор энэ дууны түүний стиль түүнд их тохирдог.
Хамгийн сүүлд нөхөр тань ямар романтик үйлдэл хийсэн бэ?

Бид хоёр гэрлээд хэдийнээ арван жил болох гэж байгаа ч гэсэн тэр одоог хүртэл яг л анх танилцаж байсан үеийнх шигээ романтик байдаг. Арван жилийн туршид надад ганц ч долоо хоног алгасалгүй цэцэг илгээж байгаа ганцхан жишээ л түүнийг ямар романтик, халамжтай нэгэн болохыг илтгэх болно. Би түүнтэй учирсандаа маш их жаргалтай байдаг шүү.
Францын тэргүүн хатагтай болох үедээ та нөхрийнхөө төлөө өөрийн дуу хөгжмийн замналаа түр хойш нь тавьсан уу?

Үнэндээ бол дуу хөгжмөөс тэгтлээ айхтар хөндийрсөн зүйл байгаагүй ээ. Мэдээж маш олон хамгаалагч, олон нарийн төвөгтэй асуудлуудаас үүдэн аялан тоглолтуудаа нэг хэсэгтээ цуцалсан. Гэхдээ үүнийг эс тооцвол, нөхрийгөө ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд би тасралтгүй цомгийнхоо дуунуудыг бичсээр л байсан. Дуучин байна гэдэг ичмээр ажил огтхон ч биш шүү дээ. Хандивын үйл ажиллагаа, сайн үйлсийн аян гэх мэт өөрийнхөө хүсэж мөрөөдөж явсан олон олон ажлыг хийж гүйцэтгэх завшаан тэрхүү хугацаанд надад олдсон болохоор тэргүүн хатагтай байх хугацаа маань үнэхээр гайхалтай өнгөрсөн гэж хэлмээр байна. Тухайн үед би өдөр нь тэргүүн хатагтайн үүргээ гүйцэтгэж, оройдоо дуугаа бичдэг байлаа. Эргээд бодохнээ, тэр үед маш олон төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэж амжуулсан мэт бодогддог юм.
Тэргүүн хатагтайн үүрэгт ажлаа өгсөнөөс хойших сүүлийн таван жилд таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Нөхөр маань ерөнхийлөгч байхаас больсноос хойш бид цагдаа нараар хүрээлүүлэн амьдрах шаардлагагүй болсон, надад энэ өөрчлөлт маш их таалагдаж байгаа шүү.

# 2 | Нийт 4 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(987)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан

GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com