ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
Өнгөрөгч есдүгээр сард зохиогдсон Миланы загварын шоуны үеэр та Gianni Versaci-ийн нас барсны хорин жилийн ойд зориулсан хүндэтгэлийн шоуны тайзнаа  алхсан. Ерээд оны эхэн үед  Cindy Crawford, Claudia Schiffer нартай ижил хэмжээний супер модел байсны хувьд загварын тайзнаа хорь гаруй жилийн дараа эргэн гарах үед  ямар мэдрэмж танд төрсөн бэ? </b><br>
Үнэхээр сэтгэл хөдлөм мөч байсан шүү. Cindy, Claudia нартай нэг тайзан дээр хамтдаа алхаагүй бараг 25 жил өнгөрсөн бол Donatella Versaci-тай ч уулзаагүй маш удаан хугацаа өнгөрсөн байсан. Тайзан дээр гарах үед гайхалтай дээрээс нь бага зэрэг гунигтай мэдрэмж төрсөн. Gianni Versace үргэлж л биднийг тайзан дээр гарахаас өмнө George Micheal-ийн Freedom дууг тавин биднийг зоригжуулдаг байлаа. Харин одоо Gianni ч тэр, George ч тэр бидний дэргэд алга, бидний залуу нас ч гэсэн тэдэнтэй цуг аль хэдийнээ урсан өнгөрсөн байна. <b><br>
Та тун саяхан өөрийн тавин насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. Гэвч таныг хэн ч гаднаас тань хараад  тавин настай бүсгүй хэмээн хэлэхгүй болов уу. Та өөрийнхөө гоо сайхны нууцаас бидэнтэй хуваалцаж болох уу? </b><br>
Амьдралд хайртай байдаг маань л намайг залуу харагдуулдаг юм болов уу.  Би өдөр бүхэн шим тэжээл сайтай хүнс хэрэглэхийг, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг. Эрүүл саруул, эрч хүчтэй байх цорын ганц арга зам энэ л гэдэгт би итгэдэг. Бүсгүйчүүд маань гаднах гоо сайхнаасаа илүүтэйгээр сэтгэл дотроо орших тэр нэг дур булаам, нандин чанараа л алдахгүй байхыг хичээгээрэй гэж л миний зүгээс зөвлөмөөр байна. Гоо үзэсгэлэн нэг л  мэдэхэд нисээд алга болчихно, харин сэтгэл булаам байдал бол насан туршид чинь чамтай хамт байх болно. <b><br>
Үзсэн тоо: 1703   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
Карла Бруни: Гоо үзэсгэлэн нэг л мэдэхэд нисээд алга болчихдог бол сэтгэл булаам байдал насан туршид чинь чамтай хамт байх болно

Өнгөрөгч есдүгээр сард зохиогдсон Миланы загварын шоуны үеэр та Gianni Versaci-ийн нас барсны хорин жилийн ойд зориулсан хүндэтгэлийн шоуны тайзнаа алхсан. Ерээд оны эхэн үед Cindy Crawford, Claudia Schiffer нартай ижил хэмжээний супер модел байсны хувьд загварын тайзнаа хорь гаруй жилийн дараа эргэн гарах үед ямар мэдрэмж танд төрсөн бэ?
Үнэхээр сэтгэл хөдлөм мөч байсан шүү. Cindy, Claudia нартай нэг тайзан дээр хамтдаа алхаагүй бараг 25 жил өнгөрсөн бол Donatella Versaci-тай ч уулзаагүй маш удаан хугацаа өнгөрсөн байсан. Тайзан дээр гарах үед гайхалтай дээрээс нь бага зэрэг гунигтай мэдрэмж төрсөн. Gianni Versace үргэлж л биднийг тайзан дээр гарахаас өмнө George Micheal-ийн Freedom дууг тавин биднийг зоригжуулдаг байлаа. Харин одоо Gianni ч тэр, George ч тэр бидний дэргэд алга, бидний залуу нас ч гэсэн тэдэнтэй цуг аль хэдийнээ урсан өнгөрсөн байна.
Та тун саяхан өөрийн тавин насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. Гэвч таныг хэн ч гаднаас тань хараад тавин настай бүсгүй хэмээн хэлэхгүй болов уу. Та өөрийнхөө гоо сайхны нууцаас бидэнтэй хуваалцаж болох уу?

Амьдралд хайртай байдаг маань л намайг залуу харагдуулдаг юм болов уу. Би өдөр бүхэн шим тэжээл сайтай хүнс хэрэглэхийг, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг. Эрүүл саруул, эрч хүчтэй байх цорын ганц арга зам энэ л гэдэгт би итгэдэг. Бүсгүйчүүд маань гаднах гоо сайхнаасаа илүүтэйгээр сэтгэл дотроо орших тэр нэг дур булаам, нандин чанараа л алдахгүй байхыг хичээгээрэй гэж л миний зүгээс зөвлөмөөр байна. Гоо үзэсгэлэн нэг л мэдэхэд нисээд алга болчихно, харин сэтгэл булаам байдал бол насан туршид чинь чамтай хамт байх болно.

# 3 | Нийт 4 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(846)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com