ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
<b>Будсан ч будаагүй мэт харагдах</b></p>

Солонгосчууд хэдийнээсээ нүүр будалтаас илүүтэй арьс арчилгаандаа анхаардаг хүмүүс тул энэ тренд тэдний дунд дэлгэрсэнд нэг их гайхах зүйл үгүй мэт. Эрүүл, гэрэлтсэн арьсаа бусдад гайхуулах хамгийн төгс арга бол хамгийн бага хамжээнд нүүр будалтын бүтээгдэхүүнийг хэрэглэх явдал гэдгийг тэд мэдсэн тул огтхон ч будаагүй мэт харагдах нүүр будалт Солонгос охид, бүсгүйчүүдийн  дунд ид тренд болж байгаа хэрэг. 
Чок-чок гэж нэрлэгдэж байгаа энэхүү нүүр будалтын тренд нь эрүүл, сайхан арьсыг хүсэмжилж байгаа бүсгүйчүүдийн арьсыг илүү гэрэлтсэн, өнгөлөг харагуулдаг ид шидтэй. 
Энэ нүүр будалт нь арьс арчилгааны бүтээгдэхүүнийг эхэлж хэрэглэдэгээрээ  онцлогтой. Юу юуны түрүүнд чийгшүүлэх, чийгшүүлэх бас дахин чийгшүүлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд чийгшүүлэгч тосоо түрхэн (зуны улиралд тосны оронд эмульс эсвэл гелэн хэлбэртэй тос хэрэглээрэй ), дараа нь нарны тосоо түрхэнэ. Өдрийн туршид чийгшүүлэх  мист хэрэглэхээ ч мөн битгий мартаарай. Нүүр будалтын сууриа тавих үе болгоныхоо завсар ч мөн чийгшүүлэх цацлагыг хэрэглэхээ мартаж болохгүй (суурь кремээ түрхээд мистээ цацна, өө дарагчаа түрхээд мистээ цацна гэх мэтчилэн). Энэ төрлийн будалтыг хийх үедээ өдрийн туршид бүрэн чийгээр хангагдсан арьстай байхын тулд мистийг хамгийн сайн найзаа болгох хэрэгтэй. Хацар өнгөлөгч, сүүдэр зэргийг алгасан зөвхөн хэрэгтэй газраа багахан гэрэлтүүлэгч тавьж өгөхөд болно. Хөмсөг болон нүдээ будахгүй байх нь ч мөн энэ трендийн чухал хэсэг нь шүү. Уруулаа хөнгөхөн өнгөлөөд хошин шог дээр гардаг шиг “яг байгалиараа” нүүр будалт чинь бэлэн болох нь тэр.
Үзсэн тоо: 18323   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
Яг одоо Солонгост “хит” болж буй нүүр будалтууд

Будсан ч будаагүй мэт харагдах

Солонгосчууд хэдийнээсээ нүүр будалтаас илүүтэй арьс арчилгаандаа анхаардаг хүмүүс тул энэ тренд тэдний дунд дэлгэрсэнд нэг их гайхах зүйл үгүй мэт. Эрүүл, гэрэлтсэн арьсаа бусдад гайхуулах хамгийн төгс арга бол хамгийн бага хамжээнд нүүр будалтын бүтээгдэхүүнийг хэрэглэх явдал гэдгийг тэд мэдсэн тул огтхон ч будаагүй мэт харагдах нүүр будалт Солонгос охид, бүсгүйчүүдийн дунд ид тренд болж байгаа хэрэг. Чок-чок гэж нэрлэгдэж байгаа энэхүү нүүр будалтын тренд нь эрүүл, сайхан арьсыг хүсэмжилж байгаа бүсгүйчүүдийн арьсыг илүү гэрэлтсэн, өнгөлөг харагуулдаг ид шидтэй. Энэ нүүр будалт нь арьс арчилгааны бүтээгдэхүүнийг эхэлж хэрэглэдэгээрээ онцлогтой. Юу юуны түрүүнд чийгшүүлэх, чийгшүүлэх бас дахин чийгшүүлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд чийгшүүлэгч тосоо түрхэн (зуны улиралд тосны оронд эмульс эсвэл гелэн хэлбэртэй тос хэрэглээрэй ), дараа нь нарны тосоо түрхэнэ. Өдрийн туршид чийгшүүлэх мист хэрэглэхээ ч мөн битгий мартаарай. Нүүр будалтын сууриа тавих үе болгоныхоо завсар ч мөн чийгшүүлэх цацлагыг хэрэглэхээ мартаж болохгүй (суурь кремээ түрхээд мистээ цацна, өө дарагчаа түрхээд мистээ цацна гэх мэтчилэн). Энэ төрлийн будалтыг хийх үедээ өдрийн туршид бүрэн чийгээр хангагдсан арьстай байхын тулд мистийг хамгийн сайн найзаа болгох хэрэгтэй. Хацар өнгөлөгч, сүүдэр зэргийг алгасан зөвхөн хэрэгтэй газраа багахан гэрэлтүүлэгч тавьж өгөхөд болно. Хөмсөг болон нүдээ будахгүй байх нь ч мөн энэ трендийн чухал хэсэг нь шүү. Уруулаа хөнгөхөн өнгөлөөд хошин шог дээр гардаг шиг “яг байгалиараа” нүүр будалт чинь бэлэн болох нь тэр.

# 5 | Нийт 6 зураг

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(645)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com