ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд
Хэлний мэдлэгээ дээшлүүл </b><br>
Өдөржингөө гэртээ байдаг над шиг хүн яаж ч элдэв сургалт дамжаанд сууж хэл сурах вэ дээ гэж бодож байна уу? Утсаа мааждаг тэр хугацаагаа хэлний мэдлэгээ дээшлүүлэх цагаар өөрчилж чадвал болох нь тэр. Техник технологи өндөр хөгжсөн энэ үед заавал өндөр үнэтэй сургалтанд сууж хэл сурах шаардлагагүй. Цоо шинэ хэл шинээр  сурах биш, өмнө нь судалж байсан хэлээ ч гэсэн сайжруулж болно шүү дээ. Миний хувьд гэртээ суух хугацаандаа олон жилийн турш мэддэг мэддэггүй хоёрын завсарт байсан англи хэлээ төгс сайн сурахыг зорьсон юм. Хүүхдээ салхилуулах, хоолоо бэлдэх үедээ янз бүрийн podcast-ууд сонсож, өдөр оройн унтлагын цагийн дараа youtube дээрхи хичээлүүдийг алгасалгүй үзэж, уншихаар төлөвлөсөн номнуудаа бүгдийг нь англи хэл дээр уншиж байлаа. Ялангуяа өдрийн унтлагын цагаар хүүхдээ  гадаа салхилуулах нь ээжүүд бидэнд олддог үүлэн цоорхойн нар шиг л чөлөөт цаг учраас энэ үеийг маш ухаалгаар ашиглаж сураарай. Охин маань ой хүртлээ өдрийн цагаар маш сайн унтдаг байсан болохоор тэргэн дээр охиноо унтуулангаа би http://www.bbc.co.uk/learningenglish-ын сонсох хичээлүүдийг нь бүгдийг нь дуусгасан шүү. Үр дүнд нь гэвэл олон жилийн турш тойрч зугтаж явсан ielts-ийн шалгалтынхаа сонсгол хэсэгт нь хамгийн өндөр оноог авсан. Хэрвээ үнэхээр хийхийг хүсэж байвал бидний дэргэд боломж үргэлж байдаг гэдгийг чи минь санаж яваарай.<b><br>
Үзсэн тоо: 41991   |   Сэтгэгдэлүүд (0)   |   Хэвлэх хувилбар   |  
Залуу ээжийн хөтөч: Бяцхан үрээ харах хугацааг бүтээлчээр ашиглах аргууд

Хэлний мэдлэгээ дээшлүүл
Өдөржингөө гэртээ байдаг над шиг хүн яаж ч элдэв сургалт дамжаанд сууж хэл сурах вэ дээ гэж бодож байна уу? Утсаа мааждаг тэр хугацаагаа хэлний мэдлэгээ дээшлүүлэх цагаар өөрчилж чадвал болох нь тэр. Техник технологи өндөр хөгжсөн энэ үед заавал өндөр үнэтэй сургалтанд сууж хэл сурах шаардлагагүй. Цоо шинэ хэл шинээр сурах биш, өмнө нь судалж байсан хэлээ ч гэсэн сайжруулж болно шүү дээ. Миний хувьд гэртээ суух хугацаандаа олон жилийн турш мэддэг мэддэггүй хоёрын завсарт байсан англи хэлээ төгс сайн сурахыг зорьсон юм. Хүүхдээ салхилуулах, хоолоо бэлдэх үедээ янз бүрийн podcast-ууд сонсож, өдөр оройн унтлагын цагийн дараа youtube дээрхи хичээлүүдийг алгасалгүй үзэж, уншихаар төлөвлөсөн номнуудаа бүгдийг нь англи хэл дээр уншиж байлаа. Ялангуяа өдрийн унтлагын цагаар хүүхдээ гадаа салхилуулах нь ээжүүд бидэнд олддог үүлэн цоорхойн нар шиг л чөлөөт цаг учраас энэ үеийг маш ухаалгаар ашиглаж сураарай. Охин маань ой хүртлээ өдрийн цагаар маш сайн унтдаг байсан болохоор тэргэн дээр охиноо унтуулангаа би http://www.bbc.co.uk/learningenglish-ын сонсох хичээлүүдийг нь бүгдийг нь дуусгасан шүү. Үр дүнд нь гэвэл олон жилийн турш тойрч зугтаж явсан ielts-ийн шалгалтынхаа сонсгол хэсэгт нь хамгийн өндөр оноог авсан. Хэрвээ үнэхээр хийхийг хүсэж байвал бидний дэргэд боломж үргэлж байдаг гэдгийг чи минь санаж яваарай.

# 3 | Нийт 6 зураг
“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ” ">

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(761)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сүүлийн сэтгэгдэл

Хамгийн их сэтгэгдэлтэй

Хамгийн их уншигдсан


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com