Эрүүл амьдралын хэв маягийг өөрийнхөө хэвшил болго Хүүхдээ төрүүлэхээс өмнө чи гэр бүлдээ эрүүл амьдарлын хэв маягийг цогцлоох юмсан хэмээн үргэлж боддог байсан ч завгүй амьдралын хэмнэлээсээ болоод хэрэгжүүлж чадахгүй л байсан уу? Одоо л харин яг тохирох цаг нь ирлээ. Гадуур хооллохоо багасган эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан ногоогоор гэртээ хоол хийх, ахуйн хэрэглээний зүйлсээ байгальд ээлтэй эко болгох, хог хаягдалыг байж болох хамгийн бага хэмжээнд нь аваачих, зөвхөн гуалиг бие галбирын төлөө биш эрүүл урт удаан амьдралын төлөө өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх гээд байгаль дэлхий болоод өөрсдийнхөө аз жаргалтай амьдралын төлөө хийж чадах зүйлс маань үнэхээр их. Үр хүүхэд гэдэг бидний шууд тусгал учраас эх дэлхий, өөрийгөө хайрлаж чаддаг бие хүнийг өсгөж хүмүүжүүлэхийн тулд ээжүүд бид л өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй, тийм биш гэж үү.
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(854) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!