Хүүхдийн өрөөний хөгжилтэй загварууд Гүнжийн өрөөнүүд-Ягаан, улбар шаргал, цагаан, улаан зэрэг гэгээлэг тод өнгөнүүд нь таны гүнжийн өрөөний загварт яг тохирно. Та хүүхэддээ өөрийн гэсэн онцгой мэдрэмж төрүүлэхийг хүсвэл өрөөг нь дуртай чихмэл тоглоомоор нь дүүргэх, эсвэл ханыг нь цэцэг, хүүхэлдэйний зургаар чимэглэж болно. Мөн өрөөнийх нь нэг буланд хөшгөөр халхалсан бяцхан тайз хүртэл хийж өгч яагаад болохгүй гэж? |