Шидэт дагина -Төмөр утсыг ашиглаад энэ хөөрхөн шинэ жилийн дагиныг хийгээд үзээрэй. Уян хатан, хэврэг хувцасны өлгүүр байвал сайн. Хэрэгтэй зүйлс: Төмөр утас эсвэл хэврэг өлгүүр, цагаан тор 100см х 13 см, 25 см гялтганадаг тууз, өргөн тууз, мэндчилгээний картны дээр байдаг хатаасан цэцгэн чимэглэл. Төмөр утаснаасаа 46 см-ийг тайрч ав. Дундуур нь нугалж толгойны гогцоог гаргаад хоёр талаас нь чимхэнэ. Гарыг нь хийхэд 21 см урт төмөр утас хэрэгтэй. Дугуйруулж нугалаад их биенээсээ 1 см-ын доор зайд наана. Даашинзыг хийхийн тулд торноосоо 25 см x 13 см-ийн хэмжээтэй 4 тэгш өнцөгтийг хайчлаад нэгнийх нь доод ирмэгт гялалздаг туузаа наана. 4 торныхоо дээд ирмэгийг наагаад их биендээ бэхэлнэ. Даашинзны дээд хэсгийг хийхийн тулд их биеийг тойруулан өрөгн туузаа хэд ороогоод утас зүүгээр бэхэлнэ. Далавчийг хийхийн тулд өргөн туузнаасаа 24см-ийн урт, 6 см-ийн өргөнтэй 2-ыг хайчилаад дундуур нь нугалж дагиныхаа ар талд наана. Хамгийн сүүлд мэндчилгээний картан дээр байдаг хатаамал цэцгийг гаранд нь нааж тогтооно. Бэлэн болсон дагинаа гацуурынхаа орой дээр байрлуул.
Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.
(500) Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!