Кино хальсанд мөнхөрсөн “Гоо үзэсгэлэн”-үүд • “Суварган цэнхэр уулс”, “Гэрлэж амжаагүй явна” кинонуудын алаг нүдэн МУГЖ Н.Батцэцэг- Нуруу давсан урт хар үс, нуугдаж суучихаад ажаад л баймаар торомгор хар нүд. Бага байхдаа үзсэн киноны минь “Гоё эгч”. “Суварган цэнхэр уулс” киноны зураг авалт дуусч, хотдоо ирсэн ч гэсэн хилчин залуусын захиан цуваа тасралтгүй үргэлжилсээр л байсан гэдэг. Бүр сургуулийнх нь хэвлэл түгээгч “Чамд ирсэн захиа ангийн чинь хайрцагт ч багтахгүй байна, ирж ав” хэмээн хорь гаруйхантай жаахан охиныг ичээдэг байж. Одоо тэрээр нөхөр, хоёр хүүгийн хамт Америкт аж төрж буй. Хүүхдүүд нь ч гэсэн кино урлагт ээлтэй хүмүүс болцгоож, хоёул хоёулаа найруулагчийн мэргэжил эзэмшсэн гэнэ лээ. |
Батцэцэг жинхэнэ монгол гоо үзэсгэлэн