ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сонголтоороо аялъя

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 17

Та хэр сайн сонголттой хүн бэ? Дэлгүүрт ороод бүтээгдэхүүн авахдаа эсвэл хайр дурлалын тал дээр сонголтоо хэрхэн хийдэг вэ? Амьдрал тэр чигтээ сонголт байдаг. Харин чи ирээдүйгээ эсвэл өнөөдрөө харж сонголт хийдэг үү? Чиний хувьд аль нь чухал вэ? Үүнийгээ мэдэхийн тулд өнөөдөр бүгдээрээ сонголт хийнэ. Тэр нь юу гээч?! Чи ямар ч мөнгөгүй үед юуны төлөө зээл авах вэ? Гэхдээ…

Сонголтоороо аялъя

Дараах 6 -аас л сонгоно:

- Сургалтын төлбөр
- Бизнес эхлүүлэх
- Гэрээ тохижуулах
- Технологио сайжруулах
- Машин авах
- Аяллаар явах

“Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ирээдүйн орлогоосоо эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр эрх бүхий байгууллагаас баталсан эрх зүйн зохицуулалтын хүрээнд гэрээ байгуулан олгох санхүүжилтийг зээл гэнэ” хэмээн тодорхойлдог аж. Тэгвэл бүгдээрээ энэ удаагийн аяллаар өөрсөддөө “санхүүжилт” авцгаая. Гэхдээ чи өөрийн хүссэнээ биш бидний санал болгосон 6 зүйлээс аль нэгийг нь сонгох юм. Чи юуны төлөө зээл авбал үр шимээ өгч, чамайг жаргалтай болгож, чи эргүүлэн төлж чадах бол? Бас чиний амьдралд аль нь хамгийн чухал байна вэ?

Жич: Заавал нэгийг нь сонгох бөгөөд авсан зээлээ бүтнээр нь зөвхөн тэр зүйлдээ л зарцуулна гэж бодоорой. Мөн заавал их дүнтэй мөнгөний тухай бодох шаардлагагүй бөгөөд ном зээлж унших ч байж болно гэдгийг санаарай. Тийм болохоор одоогийн өөрийнхөө зээл авч чадах боломжийн тухай огт бодох хэрэггүй шүү.

1.Сургалтын төлбөр

Дээд боловсрол л одоо чамд хамгийн чухал хэрэгцээтэй байна уу? аль эсвэл нэг улсруу явж мэргэжлээ дээшлүүлэн сурахыг хүсдэг үү? Зээл авах ганц л боломж олдох үед чи сургалтын төлбөрийн зээл авах уу?

2.Өөрийн гэсэн бизнес эхлүүлэх

Тархин дотор чинь нэг сонирхолтой бизнес санаа яваад л байгаа юу? Эсвэл шинэ юм ийх хүсэл мөрөөдөл зүрхэнд чинь байдаг уу? Түүнийгээ л хэрэгжүүлчихвэл амжилт, аз жаргал хоёрыг зэрэг өөрийн болгож чадахаар байна уу? Эсвэл ашиг орлого чинь нэмэгдээд асуудлуудаа шийдчих гээд байна уу? Чамд “Мөнгөтэй бол ийм бизнес хийнэ дээ” гэсэн бодол байдаг уу?

3.Гэрээ тохижуулах

Амьдралын чинь ихэнх хугацаа тав тухтай гэрт чинь өнгөрдөг шүү дээ. Чи гэрээ илүү гоё, өөрийнхөө мөрөөдсөн тэр хэмжээнд хүргэж тохижуулахыг л хүсэж байна уу?

4.Технологио сайжруулах

Ажлын бүтээмжээ нэмэх нь чухал байна уу? Хамгийн сүүлийн үеийн, хүчин чадал сайтай компьютер, зургийн аппарат гэх мэтийг авч тоног төхөөрөмжөө сайжруулчихвал л асуудлууд шийдэгдэж, жигдрэх үү? Шинэ загварын гар утас, шилдэг ном, ipad гээд нөөц бололцоог чинь нэмэгдүүлэх юм л авмаар байна уу?

5.Машин авах

Та сүүлийн үеийн машин авмаар байна уу? эсвэл гэр бүлийнхээ хэн нэгэнд машин авч өгөхийг хүсэж байна уу? Цагаан сараар гоё машинтай баймаар, өвөл даарч, зуны халуунд халууцаж алхахгүйн тулд машин чамд хэрэгтэй байна уу?

6. Аяллаар явах

Ирээдүйд яах нь хамаагүй, одоогоосоо л аз жаргал мэдэрч амьдрахыг чи хүсэж байна уу? Амьд хүн аргатай, болж л таарна гэж бодоод мөнгөгүй ч байсан хамаагүй аяллаар явах зээл авах уу?

Эдгээрийн аль нь чамд хамгийн чухал вэ? Яагаад? Хариултаа доорх форм дээр бөглөөрэй.

Одоо амьдралдаа хийсэн хамгийн зөв болоод хамгийн буруу сонголтынхоо тухай дурсамжийг тэмдэглэлдээ буулган бичээрэй. Эндээс “сонголт” хийхийн өмнө хичнээн сайн бодох ёстойг ухамсарлаж, гаргаж буй шийдвэртээ дүгнэлт хийж сурахад бага ч гэсэн дөхүүлнэ гэж бид итгэсэн юм.

Аялал маань ийнхүү үргэлжилсээр байна. Өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Дахиад аяллын 26 өдөр чамд байна. “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” аяллын группт нэгдэж туршлагаа хуваалцаарай.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(689)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Maral.   2018-01-18
Bayrlaj bain shuu sonirholtoi challenge ywuulj bgd

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com