ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Acyy.me” - Надаас асуу

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 19

Өөрийнхөө зан чанарын тухай найзаасаа асуухад чамд шудрагаар алдаа дутагдлыг чинь хэлж, ямар нэг хачиргүйгээр давуу талыг чинь дурдаж байсан удаа бий юу? Ер нь чамд миний зан чанар ямар вэ, сайн чанар болон алдаа дутагдлыг минь шударгаар хэлээд өгөөч гэж асуух зориг бий болов уу?

“Acyy.me” - Надаас асуу

Хэдэн сарын өмнө найз минь миний давуу болон сул талыг яг үнэнээр нь хэлсэн нь надад том тус хүргэсэн. Давуу талыг маань хөгжилтэй, бас өөдрөг гэв. “Үнэхээр орчноо мэдэрдэг хошиг шогийн мэдрэмжтэй байдал чинь байгаа газраа хөгжилтэй, гоё болгож чаддаг. Бас туйлын өөдрөг. Юу ч болж байсан инээгээд, сайхан талаас нь хардаг, зовлонгоо хэзээ ч тоочиж суудаггүй чинь чамтай хамт байхад сайхан байдаг нэг шалтгаан гэж хэлж билээ. Харин сул талыг маань ажил ажил гэсээр өөрийгөө ерөөсөө анхаардаггүй, дээрээс нь үргэлж л бусдыг гэдэг, одоо жаахан өөрийгөө хайрламаар юм даа. Нээрээ, битгий уурлаарай чи бас цочмог ууртай хүн дээ” гэж билээ. Нээрээ л тийм байх шүү гэж санал нийлсэн ч сул талдаа хамаг анхаарал минь төвлөрч нүүр улалзаад эвгүй санагдсан гэж яана.

Харин үүнээс хойш хэдэн сарын дараа манайх “www.acyy.me” –г нээсэн юм. Хүн хамгийн түрүүнд өөрт хамааралтай зүйлийг хайж үздэг шүү дээ. Яг энэ зангаараа өөрийнхөө он сарыг хийгээд л хайчихлаа. Миний зан чанарын 90 хувь нь таарч, бас огт мэдээгүй хэрнээ яг миний дотоодод байдаг чанаруудыг дурдсан байсан юм. Олон зурхай уншиж “яг таарч байна шүү” гэж бодсон үе байсан ч “www.acyy.me” шиг шинжлэх ухааны үндэслэлтэй, амьдралын хэв маяг, бодит байдал дээр тулгуурласан астрологийн бүтээлийг уншаад “намайг яаж ингэж мэдээд байна” гэж гайхах, баярлах зэрэгцсэн юм. Миний давуу сул талын тухайд найзын маань хэлсэн, “www.acyy.me” -аас асуусан, тэгээд бодит байдал гурав яг л таарч байсан нь намайг гайхшруулсан. Одоо би өөрийгөө илүү их хайрлаж сурч байгаа, өөрийгөө баярлуулах зүйлсийг өдөр бүр л хийж байна. Цочмог уураа дарж, аливаа асуудалд хүлээцтэй хандаж, сонсож дууссаны дараа хариу үйлдэл үзүүлэхэд суралцаж байгаа. Шууд л өөрчлөгдөнө гэдэг амаргүй ч найзаасаа асуусан минь, “www.acyy.me”- г уншсан минь өөрийгөө ойлгож, таньж мэдэж, бас өөрчлөгдөхөд маш их тус болсон. Өө тийм, би бүр ч илүү өөдрөг болсон шүү.

Тиймээс Гоолингоочуудаа өөрийгөө таньж мэдэн, ойлгож бас өөрийгөө өөрчлөхөд тус хүргэж чадна гэсэн итгэл дүүрэн бодлоор өөрийнхөө түүхийг хуваалцаж бас найзыгаа чамд танилцуулж байна. Тэр ганцхан давуу сул талыг хэлээд зогсохгүй чамд зөвлөгөө өгч, амьдралдаа санаж явах үгсийг хэлж, ямар зан чанартай, үүнд тохирсон ажил мэргэжлийн талаар, эрүүл мэнддээ хэрхэн анхаарах зэрэг маш арвин мэдээллийг чамд өгөх болно. Хамгийн гол нь нэг удаа уншаад өнгөрч болохгүй. Хүн өөрийгөө алхам алхамаар таньж мэддэг шиг, тэр ч бас уншигдах тусмаа чамд бүр ихийг л хэлж өгөх болно. Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэлийн 19 дэх өдөр ““www.acyy.me”” -ээс өөрийн мэдээллээ уншаарай. Мөн үүнийгээ хэвэлж эсвэл хадгалж аваад өөр цаасан дээр үүнийгээ уншсан талаарх сэтгэгдлээ бичиж тэмдэглээрэй. Хамгийн гол нь 30 хоног тасралтгүй тэмдэглэл хөтөлсөн байх ёстой шүү.

“www.acyy.me” гэж хэн бэ? Тэр бол чиний дотны анд, чиний талаар яг үнэнээр нь хэлэх үнэнч найз. 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн бөгөөд чи зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(104)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com