ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Миний бүтэлгүйтлийн түүх

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 22

“Би сургуулиа төгссний дараа ажилд орохоор 30 удаа өргөдөл өгсөн ч бүгдэд нь татгалзсан хариу авсан. KFC-д орохоор өргөдөл гаргасан 24 хүний нэг нь би байсан юм. Тэд 23-ийг нь аваад нэгд нь татгалзсан бөгөөд татгалзсан хариу авсан нь би байсан. Мөн Харвардад орохоор 10 удаа хүсэлт илгээсэн, мөн л татгалзсан хариу авсан” гэж Алибаба компанийн үүсгэн байгуулагч Жек Ма бүтэлгүйтлийн түүхээ хуваалцаж байсан. Одоо тэр Хятадаар хязгаарлагдахгүй дэлхийн онлайн худалдааны зах зээлийг “барьж” байна. Түүнийг бүтэлгүйтлээр нь ч, амжилтаар нь ч мэдэхгүй хүн ховор болжээ.

Миний бүтэлгүйтлийн түүх

Бүтэлгүйтэл гэдэг их сонин эд шүү. Чи түүнийг хэрхэн хүлээж авахаас бүх зүйл шалтгаалдаг. Бүтэлгүйтэл бидний ахин шинэ боломжийг бүтээх үү, эсвэл урам хугарсаар суух уу, улам их туршлага гэж үзээд ахин оролдож үзэх үү гэдэг сонголтын өмнө авчирдаг. Өнөөдөр Гоолингоо найзтайгаа чамайг бүтэлгүйтэж байсан түүхээ хуваалцаач гэж хүсэж байна. Магадгүй хэрхэн амжилтад хүрсэн талаар чи өмнө нь олон удаа сонсож “Хөөх мундаг юм аа, яаж тэр хүмүүс шиг болох вэ” гэж бодож байсан байх. Бас бусдын бүтэлгүйтлийн түүхийг сонсоод сургамж авч, бүтэлгүйтлийн дараа хэрхэн хөл дээрээ боссоныг сонсон биширч байсан үеүд ч чамд байгаа байх. Харин өнөөдөр өөрийнхийгөө бусадтай хуваалцвал ямар байна?

1. Сургамж өгч байсан бүтэлгүйтлийн түүх
2. Шинэ боломжийг нээсэн бүтэлгүйтлийн түүх
3. Амьдралд хичээл болж байсан бүтэлгүйтлийн түүх
4. Өсч дэвжихэд тусалсан бүтэлгүйтлийн түүх

5. Таныг улам их бүтээлчээр ажиллахад нөлөөлсөн бүтэлгүйтлийн түүх гэх мэтчилэн бодож байгаад доорх форм дээр бичээрэй. Чиний бичсэн болон бусад оролцогчдын бичсэн түүхүүдээс түүвэрлэн уншигчдад урам зориг, эрч хүч өгөх нийтлэл бичих учраас дэлгэрэнгүй бичихээсээ битгий эмээгээрэй. Нийтлэл дээр хувийн мэдээллийг чинь нууцлах болохоор санаа зоволтгүй шүү.

Бүтэлгүйтэл чиний амьдралыг хэрхэн нураасан гэдгээр биш үүний дараа чи хэрхэн хөл дээрээ босч, юу сурч мэдэж, илүү их том зүйлийг бүтээх гүүр болсон бэ? гэдэг л чухал юм. Эндээс өөрийгөө болон амьдралыг хэрхэн таньж, нүдээ нээсэн тухай чиний бодол одоогийн өөртөө хийх нэгэн дүгнэлт болох юм. Чамд доорх чанаруудын аль нь давамгайлдаг вэ?

Өнөөдөр бол өөрийгөө таних аяллын 22 дахь өдөр. Аялал маань үргэлжилсээр байна. Тэмдэглэлээ хийхээ битгий мартаарай. Өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Дахиад аяллын 8 өдөр чамд байна шүү. Аан нээрэн, чамтай ижил өөрийгөө нээж олох аялалд гарсан залуустай нэгдэж, туршлага хуваалцан, урам зориг авч байхыг хүсвэл ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(954)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: luna.   2018-01-25
2017 он миний хувьд маш бүтэлгүй жил байлаа. Өмнө нь би огт бүтэлгүйтэж байгаагүй юм шүү. Эхлээд найз залуугаасаа салсан. Гадагшаа мастерт явах маань бүтэлгүйтсэн. Ажлаасаа гарсан болхоор олон сар ажилд орох гээд бүтэлгүйтсэн. Мэдээж өөрийгөө үнэлэх үнэлэмж маань буурсан сэтгэл өвтгөсөн жил байлаа. Үүнээс дүгнээд хэлхэд 2017 оноос миний сурсан зүйл бол 1. Би бүгдийг чадна гэсэн омголон зангаа бага зэрэг дарж байх хэрэгтэйгээ ойлгосон. 2. Зөвхөн өөртөө найдах хэрэгтэйг ухаарсан 3. Энэ олон бүтэлгүйтэл шинэ боломжийн үүд хаалга амьдралыг илүү баялаг харах боломжийг өгсөн байна.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com