ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Үхэхээсээ өмнө чи юу хийх вэ? бас юуг хийхгүй вэ?

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 23

Гурван жилийн өмнө хийнэ гэж төлөвлөсөн зүйлүүдээ эргэн харлаа. Бурхан минь хэрэгжүүлж биелүүлсэн нэг ч зүйл алга. Угаасаа хэрэгжүүлээд ч хэрэггүй зүйлүүд дүүрэн байлаа. Хэрвээ би маргааш үхчихвэл хийнэ гэж цувуулан бичсэн төлөвлөгөө, хийсээр ирсэн зүйлс бүгд ямар ч утга учиргүй зүйл болон хувирна. Жаран жил амьдарсан хэрнээ ганц удаа өөрийн дуртай ажлаа хийж, хоббитой болж, эсвэл амьдралын сайхныг мэдрээгүй байвал яана? Бодохоос ч аймаар биш гэж үү?

Үхэхээсээ өмнө чи юу хийх вэ? бас юуг хийхгүй вэ?

Тиймээс яг одооноос эхлэн хийж үзэхийг хүссэн зүйлсээ амжуулж эхлэе. Ингээд үхэхээсээ өмнө хийж үзэх 100 зүйлийн жагсаалтыг доор гаргалаа. Чи эдгээрээс өөрийн хийх 10, хийхгүй 10 зүйлээ сонгон ирээдүйн төлөвлөгөөндөө оруулаарай.

1. Дэлхийг тойрон аялах
2. Шинээр хэл сурах
3. Одоо байгаагаасаа өөр мэргэжил эзэмших
4. Өөрийнхөө хүссэн жинд очих
5. Марафонд гүйх
6. Триатлон тэмцээнд оролцох
7. Амьсгалах багажтай шумбалт хийх
8. Цанаар гулгах
9. Лас вегас- руу аялах
10. Заан унаж үзэх
11. Extreme спортоор хичээллэх
12. Дуртай хамтлагийнхаа тоглолтыг амьдаар үзэх
13. Шатар тоглож сурах
14. Ахлах сургууль эсвэл цэцэрлэгийн багш нартайгаа холбоо барих
15. Хэн нэгэнд чиний хувьд ямар их үнэ цэнэтэйг нь мэдрүүлэх
16. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барих
17. Хариу нэхэхгүйгээр хүнд тус хүргэх
18. Хэн нэгний амьдралыг өөрчлөх
19. Өөрийн чаддаг зүйлийг бусдад зааж өгөх
20. Зорьж, хүссэн зүйлээ үргэлжлүүлэх
21. Өөрийн бизнесийг эхлүүлэх
22. Агаарын бөмбөлгөөр хөөрөх
23. Тайзан дээр гарч дуулах
24. Сайн дурын ажилд оролцох
25. Гадаад /өөр соёл, хүмүүжилтэй/ хүнтэй найзлах
26. Бороонд бүжиглэх эсвэл алхах
27. Хөл нүцгэн цөлийн элсэн дээгүүр гүйх
28. Нар мандах болон жаргахыг далайн эрэг дээрээс харах
29. Туйлын туяаг харах
30. Нар хиртэлтийг харах
31. Мод тарьж, ургасныг нь харах
32. Амьтан тэжээх
33. Ном бичих
34. 1000 ба түүнээс дээш хүний өмнө гарч ярих
35. Маш том хэмжээний төрсөн өдрийн үдэшлэг зохиох
36. Дарсны соёлд суралцах
37. Ганц бие найзуудаа хооронд нь танилцуулах
38. Докторын зэрэг хамгаалах
39. Аль нэг хөгжмийн зэмсэг тоглож сурах
40. Сугалаанд хожих
41. Мэргэжлийн түвшинд бүжиглэж сурах /салса, баллет, зумба гэх мэт/
42. Холимог тулаанаар хичээллэх
43. Хувцсаа бэлдэж гэнэтийн аялалд гарах
44. Ховордсон амьтны амьдралыг нь хамгаалах аянд нэгдэх
45. Хөдөө дор хаяж 6 сар амьдрах
46. Кинонд тоглох, эсвэл кино хийх
47. Өөрийн хийж байгаа зүйлийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх
48. Ороолт нэхэх
49. Мөрөөдлийн гэрээ бий болгох
50. Төрсөн өдрийн эзэнд зориулж өөрийн гараар бялуу хийх
51. Венесуэлийн Angel хүрхрээг үзэх
52. Хэзээ ч уншиж байгаагүй сэдвээр ном унших
53. Сайн дурын ажилтан хийх /хөгшин хүн асрах гэх мэт/
54. Өвсөн дунд унтах
55. Байнгын үйлчлүүлдэг, үйлчилгээ нь таалагддаг газраа магтаж урам өгөх
56. Эрүүл хооллох
57. Агуйд орж үзэх
58. Хулсан ойд аялах
59. 1000 ширхэг цаасан шувуу хийх
60. Хамгийн том айдсаа давах
61. Энэхүү жагсаалтыг 10 хүнд хэлж, хийлгэх
62. Бясалгал хийх
63. Амжилтанд хүрсэн эсвэл ямар нэгэн зүйлийг хийж бүтээсэн түүхээ бичиж үлдээх
64. Японд очиж интоорийн мод цэцэглэхийг харах
65. Чамайг гомдоосон хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ уучлах
66. Гуниглаж, ганцаардахаа болих
67. Хээр хонох
68. Ямар нэгэн галзуу зүйл хийх
69. Хаа нэг тийшээ ганцаараа нисэж үзэх
70. Дартс шидэж яг голд нь онох
71. Галт уул үзэх
72. Нисдэг тэргээр нисэх
73. Том мөрөөдөлтэй хүнтэй уулзах
74. Гэр бүлийнхэндээ хайртай гэж хэлэх
75. Галзуу хулгана дээр тоглох
76. Хөлөг онгоцон дээр аялах
77. Чөлөөт үсрэлт хийх
78. Хийнэ гэж төсөөлж байгаагүй ажлаа хийх
79. Хүчтэй дурлах
80. Сэтгэл хангалуун, ухамсартай, тогтвортой харилцаатай байх
81. Хайрттайгаа хамт гадаадаар аялах
82. Хааны шилтгээнд очиж үзэх
83. Дэлхийг өөрчлөх
84. Шүхрээр үсрэх
85. Дохионы хэл сурах
86. Музейд очиж “Мона Лиза” зургийг бодитоор нь харах
87. Ямар нэг үдэшлэгт тохирохгүй байсан ч хамаагүй өөрийн хүссэн хувцсаа өмсөж очих
88. Гэгээрэх
89. Рубикийн шоо эвлүүлж сурах
90. Агаарын бөмбөлөгт сууж үзэх
91. Алт, мөнгөн хурим хийх
92. Өвлийн эсвэл зуны олимп үзэх
93. Өвөл халуун рашаанд орох
94. Бантанг гайхамшигтай хийж сурах
95. Нүглээ наминчилж, уучилж, уучлалт гуйх
96. Машинаар 300 хүртэл хурдлан давхиж үзэх
97. Олны танил болох
98. Мөрөөдлөө биелүүлэх
99. Өөрийгөө хүндэлж сурах
100. Өөрийгөө хорвоогийн хамгийн жаргалтай хүн гэж өдөр бүр мэдрэх

Дээрх 100 жагсаалт таалагдаж байна уу? бүгдийг нь хийж үзмээр санагдаж байгаа биз? Тэгвэл одоо өөрийнхөө үхэхээсээ өмнө хийх 10, хийхгүй 10 зүйлийн жагсаалтыг бичээрэй. Дээрх 100 жагсаалтаас ч сонгож оруулсан ч болно шүү. Тэгээд өөрийнхөө маргаашийн, энэ долоо хоногийн, сарын, жилийн төлөвлөгөөндөө оруулаарай. Энэ бол “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” чээлэнжийн 23 дахь өдрийн даалгавар юм. Үүгээр өөрийгөө жинхнээр нь танин мэдэх аялал маань үргэлжилж байна. Өнөөдрийн даалгаврын талаарх тэмдэглэлээ хийхээ мартаж болохгүй шүү. Хамгийн гол нь өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь аяллаас олж авч, өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Аан нээрэн, чамтай ижил өөрийгөө нээж олох аялалд гарсан залуустай нэгдэж, туршлага хуваалцан, урам зориг авч байхыг хүсвэл ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Миний бүтэлгүйтлийн түүх
Дараах мэдээлэл
Сонголт

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(282)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com