ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Сонголт

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 24

Хэдэн сарын өмнө би 2017 оны хамгийн чухал бөгөөд даацтай шийдвэрээ гаргасан юм. Яг л “Нүүх үү, үлдэх үү?” нүүдэл шийдэл гэдэг шиг. Өөрөөр хэлбэл би томоохон сонголтын өмнө ирж, хэчнээн хоногийн турш өөрөөсөө олон асуултууд асууж, эцэст нь өөрийнхөө хийхийг хүссэн зүйлийг сонгосон билээ. Үүнд миний зөн совин ч нөлөөлсөн гэдгийг би хэлмээр байна. Энэ үйл явцаас харахад би бол ирээдүйгээс илүү одоодоо анхаарал хандуулдаг, өөрийнхөө аз жаргалыг мөнгөнөөс илүүд үздэг дээрээс нь нөхцөл байдлыг бодитоор харж тооцоолохоос илүү зөн совингоо дагадаг хүн ажээ.

Сонголт

Өнгөрсөнд хийсэн сонголт бүр бидний амьдралыг харуулдаг. Салаа замын эхэнд ирээд аль замаар нь явахаа бид өөр өөрийнхөөрөө сонгоно. Асуудлыг аль талаас нь харж, хэрхэн сонголт хийж байгаа нь тухайн хүний дотоод ертөнц, юуг чухалчилдаг, үнэт зүйл нь юу вэ гэдгийг харуулдаг. Харин чиний сонголт ямар бол? Доорх 70 сонголтоос өөрийнхийгөө сонгоорой.

1. Ганцаараа юу, олны дунд уу?
2. Богино торон даашинз уу, урт намирсан даашинз уу?
3. Костюмтой залуу юу, спорт хослолтой залуу юу?
4. Бөмбөр үү, хийл үү?
5. Тагтаа юу, хун шувуу юу?
6. Хэрэгтэй зүйлээ авах уу, хүссэн зүйлээ авах уу?
7. Үнэртэй ус уу, уруул өнгөлөг ч үү?
8. Мандаж буй эсвэл жаргаж буй нарын алийг нь...?
9. Мориор давхих уу, усанд сэлэх үү?
10. Гадагшаа юу, дотогшоо юу?
11. Сэтгэл хөдлөлтэй романтик уу, буурь суурьтай хээгүй юу?
12. Ууланд авирах пүүз, өндөр өсгийтэй гутал уу?
13. Салса бүжиг үү, балет уу?
14. Налахад бэлэн ханхар цээж, тэврэхэд бэлэн дулаан гар уу?
15. Ширүүн урсгалыг сөрж сэлэх үү, намуухан урсгал дунд хэвтэх үү?
16. Богино торон даашинз уу, урт намирсан даашинз уу?
17. Тачаангуй байх уу, өхөөрдөм байх уу?
18. Гүнжийнх шиг унтлагын өрөө юу, цэвэрхэн цагаан өрөө юу?
19. Жазз уу, Балет уу?
20. Костюмтай эр үү, спорт хослолтой эр үү?
21. Шулуун үс үү, буржгар үс үү?
22. Дуурь уу, балет уу?
23. Эрэгтэй хүний ханхар цээж үү эсвэл тэврээд авахад бэлэн байдаг гар нь уу?
24. Бороо юу, цас уу?
25. Үнэртэй ус түрхэх үү, уруулаа өнгөлөх үү?
26. Улаан уруулын будаг уу, ягаан өнгөтэй нь үү?
27. Нохой юу, муур уу?
28. Фэйсбүүк үү, инстаграм уу?
29. Алхаж явахдаа дуу сонсох уу, подкаст сонсох уу?
30. iOS эсвэл Android?
31. Шинэ утас авах уу шинэ хувцас авах уу?
32. Мөнгөтэй найз уу, үнэнч найз уу?
33. Хөл бөмбөг үү, сагсан бөмбөг үү?
34. Ганган машин авах уу, гэрээ гоё тохижуулах уу?
35. Ваннанд хэвтэх үү, шүршүүрт орох уу?
36. Дэлгүүр хэсэхдээ онлайнаар эсвэл их дэлгүүрт очих уу?
37. И-мэйл эсвэл захидал?
38. Зорчигч байх уу, жолооч байсан нь дээр үү?
39. Өтгөн кофе юу, халуун сүүтэй цай юу?
40. Далай юу, уулс уу?
41. Инээдмийн кино юу аймшгийн кино юу?
42. Өвөл эсвэл зун?
43. Хөдөө эсвэл хот?
44. Сонгодог урлаг уу орчин үеийн урлаг уу?
45. Бие дааж ажиллах нь дээр үү багаар ажилласан нь дээр үү?
46. Өглөө эсвэл орой?
47. Кино юу ном уу?
48. Бүжиглэх үү, дуулах уу?
49. Алт эсвэл мөнгө?
50. Шулуун үс үү буржгар үс үү?
51. Алим уу жүрж үү?
52. Цана эсвэл снөүборд?
53. Хойд туйл эсвэл хавай?
54. Өглөөний цай юу оройн хоол уу?
55. Цасан гуа эсвэл үнсгэлжин?
56. Даарах уу, халууцах уу?
57. Гэр бүл үү, найз нөхөд үү?
58. Суши эсвэл паста?
59. Kenny G эсвэл Bob Marley?
60. Вэб сайт эсвэл сэтгүүл?
61. Даашинз эсвэл хослол?
62. Дасгал хийхдээ ганцаараа байх нь дээр үү, найзтайгаа юу?
63. Богино эсвэл урт үс?
64. Pizza Hut эсвэл KFC?
65. Мэдлэгтэй эсвэл үзэсгэлэнтэй?
66. Үнсэлт эсвэл тэврэлт?
67. Суурин соёл уу нүүдэлчин үү?
68. Амт уу үнэр үү?
69. Бикини юу купальник уу?
70. Бороотой өдөр орондоо өнжих үү, дэлгүүр хэсэх үү?

Одоо өмнө нь гаргаж байсан томоохон сонголтуудынхаа талаар бодоод дээрх миний жишээн дээр тулгуурлаад өөрийгөө ямар төрлийн хүн бэ гэдгээ цаасан дээр тэмдэглэж бичээрэй. Ийнхүү “өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл”- ийн 24 дэх өдийн даалгаврыг нийтэллээ. Биелүүлэх үед төрсөн мэдрэмж, бодлоороо тэмдэглэлээ хийхээ мартаж болохгүй шүү. Хамгийн гол нь өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа аяллын тэмдэглэлээ бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь аяллаас олж авч, өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь энэ байх болно. Аан нээрэн, чамтай ижил өөрийгөө нээж олох аялалд гарсан залуустай нэгдэж, туршлага хуваалцан, урам зориг авч байхыг хүсвэл ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(683)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com