ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Аз жаргалыг өөрөөсөө олох нь

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 26

Хэн нэгнээр хайрлуулахаас илүү өөрөө өөрийгөө хайрладаг эмэгтэйчүүд хамгийн үзэсгэлэнтэй, сэтгэл булаам харагддагийг мэдэх үү?

Бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулж эд нар шиг болох юмсан гэж шүүрс алдахын оронд зүгээр л өнөөдрөөс эхлэн өөрийгөө хайрлаж, өөрөөсөө аз жаргалыг хайя. Чи тэднээс мэдээж өөр. Гэхдээ өөр байлаа гээд муу, муухай гэсэн үг биш. Харин ч бусдаас онцгой, өвөрмөц чанар чамд байна гэсэн үг. Эцсийн эцэст гадаад төрх бус сайхан сэтгэл л хүний сэтгэлийг булаадаг шүү дээ. Ингээд “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” -ийн 26 дахь өдрөөр өөрийгөө эрхлүүлэхэд зориулсан доорхи 15 санаанаас өөрт тохирохыг сонгож амралтын өдрийг өөрийгөө хайрлахад зориулаарай.

Аз жаргалыг өөрөөсөө олох нь
1. Хүслийн жагсаалтаа гүйцээе. Өнөөдөр авна гэж төлөвлөсөн зүйлсээ авч дэлгүүрийг хашраая
2. Бүтэн биеийн иллэг хийлгэвэл ямрав дээ?
3. Хуучны дурсамжтай кино үзэж, зөөлөн буйдан дээрээ тухлах Жишээлбэл:
- Москва нулимсанд дургүй” /Москва слезам не верит/
- “Би хамгийн хөөрхөн, сэтгэл татам бүсгүй” /Самая обаятельная и привлекательная/
- “Найзууд” цуврал /Friends/
- “Их хотын секс” цувралын анхны ангиуд /Sex and the city/
4. Найзуудтайгаа зааланд сагс тоглох
5. Салхинд гарч уушгиа баярлуулъя. Богд уулынхаа орой дээр гараад цээж дүүрэн амьсгал.
6. 2018 онд хийх зүйлээ төлөвлөх өдөр
- Шинээр авах хувцас
- Шинээр хичээллэх спорт
- Энэ жил унших номны жагсаалт гэх мэт юу ч байсан болно
7. VIP танхимд кино үз. Өөрийн очиж үзээгүй, эсвэл үзэх дуртай кино театрын VIP-д тухтай сууж, хөнжил нөмөрч байгаад киног үзсэн шиг үзье.
8. Биеэ тордох өдөр
Нэгэнт л өөрийгөө хайрлах өдөр болгож байгаа юм чинь өглөө эрт босоод эмнэлэг орж шинжилгээ өгөх эсвэл халуун хөнжилдөө халуун чацаргана ууж хэвтэцгээе.
9. “Армаанчик”-лая
Найз залуу эсвэл нөхрөө ирэхээс өмнө гараа гаргаж ширээ засаад, хамтдаа улаан дарс шимэн хуучны дурсамжаа ярилцан сууя.
10. Хайртай хүнтэйгээ хамт хүйтэн шар айраг ууж, хөл бөмбөг үзэнгээ дартс тогло.
11. Найздаа, ээждээ, хайртдаа балет, дуурь, уран зургийн үзэсгэлэн үзэхийг санал болгоорой. Дуртай даашинзаа өмсөөд сонгодог үдшээр аялаарай
12. Цанаар цанаар гулгаж биеийнхээ шар усыг тараагаарай.
13. Найзуудаараа клуб орж хэнээс ч санаа зоволгүйгээр сайхан бүжиглэе.
14. Орохыг хүсдэг ресторандаа орж, хамгийн сайхан хоолыг нь захиалж идье.
15. Хэн нэгэн хүнд шалтгаангүйгээр бэлэг өг. Аавдаа ээждээ, найздаа, хайрдаа эсвэл танихгүй хүнд ч байж болно. Хүний баярлахыг харах хичнээн сайхан билээ дээ.

Магадгүй чамд дээрх санаануудаас өөр өөрийгөө эрхлүүлэх гоё санаа байгаа бол бидэнтэй хуваалцаарай. Чамайг юу аз жаргалтай болгохыг ганцхан чи л мэдэж байгаа. Тиймээс өөрийгөө сайн сонсоод жаргалтай болгох алхамдаа ороорой. Харин даалгаврыг биелүүлснийхээ дараа доор сэтгэгдлээ бичиж үлдээгээрэй. Ингээд өнөөдрийн “аз жаргал руугаа аялах” аялал маань дуусах юм. Өнөөдрийн даалгаврыг биелүүлсэн тэмдэглэлээ хийхээ мартаж болохгүй шүү. Хамгийн гол нь өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа аяллын тэмдэглэлээ бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь аяллаас олж авч, өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Аан нээрэн, чамтай ижил өөрийгөө нээж олох аялалд гарсан залуустай нэгдэж, туршлага хуваалцан, урам зориг авч байхыг хүсвэл ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Сонголт
Дараах мэдээлэл
Өнөөдрийн өдрийн тэмдэглэл

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(793)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com