ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өнөөдрийн өдрийн тэмдэглэл

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 27

Анне Франкийн өдрийн тэмдэглэлийг уншиж байсан уу? Хамгийн дотны найзаараа төрсөн өдрөөрөө бэлгэнд авсан хөөрхөн дэвтрийг сонгон авч, өөрийнхөө ертөнцийг тэр дэвтэрт “дэлгэдэг”. Тухайн үеийн сэтгэл хөдөлгөсөн болон түгшүүрт үйл явдлууд, бяцхан охины дурлалын түүх, сурч мэдэх хүсэл эрмэлзэл, одоогийн болон ирээдүйн талаарх бодол эргэцүүллээ ний нуугүй бичдэг. Өөртөө зориулж бичсэн өдрийн тэмдэглэл түүх болон үлдэж, түүнийг алдаршуулна гэж 13 настай жаахан охин яахан мэдэх билээ.

Өнөөдрийн өдрийн тэмдэглэл

Амьдралыг тэмдэглэлийн дэвтэр хэмээн үзвэл хуудас бүрийг ямар өнгө будгаар, хэрхэн амилуулахаа бид л шийднэ. Өнгө будаг алагласан, сэтгэлд дотно үйл явдлаар дүүрэн, өөрийн түүхийг харин бид яагаад өдөр бүр бичиж болохгүй гэж? Тийм ээ. Өөрийгөө таньж мэдэж, өнгөрсөн одоо ирээдүйн өөртэйгөө “уулзаж”, өмнө нь анзаарч байгаагүй өөрийн олон дүр төрхийг олж харахад тусалдаг нь өдрийн тэмдэглэлийн чамд өгөх ТОП ач тус билээ. Бас амьдралаа илүү хайрлаж нандигнаж сурна. Анна Франк шиг өөрийн түүхийг өөрийн гараар бичиж, гар бичмэлээ түүх болон үлдээж ч болно шүү дээ. Амьдрал энгийн байхдаа амттай, энгийн байхдаа жаргалтай хэмээн тодотгон бичиж байсан өдрийн тэмдэглэлээ би та нартайгаа хуваалцъя.

“Дадлага, тайлан, редакцийн ажил, диплом хамгаалалт, төгсөлт, тэгээд шинэ ажил, шинэ амьдралын хэв маяг. Ингэс тэгэс гэсээр энэ зуныг дуусгаж, намартай золгосон байна. Өглөө болно, ажилдаа явна, ажлаас ирнэ, ажлаа хийнэ, шөнө болно, өглөө эхэлнэ. Яг л ийм хэв маягаар амьдраад байх шиг… Өнөөдөр гэртээ амарч жинхэнэ амралтыг мэдэрлээ. Өглөө сэрүүлгэнд түүртэлгүй алгуурлан босож, цайгаа ууж, гэрээ цэвэрлэн, өрөөнийхээ хэрэггүй зүйлсийг хаялаа. Өрөөндөө цэвэрлэгээ хийж нэг л гоё сэлүүхэн болгов. Дүү нартаа өндөгтэй талх шарж өгөн, дэлгүүрээс хүнсээ цуглуулж, оройны хоолоо бэлтгэж гэрт ирсэн зочидтой юм ярьж сонин сонслоо. Гэрийнхэнтэйгээ бас ярилцан, нялх дүүгийнхээ даавуунуудыг эвхэж, тансаг үнэрийг мэдэрлээ. Борооны дараа гадаа гарч чийглэг гоё агаараар цээж дүрэн амьсгалав. Ойрд бороотой байсан ч ингэж гоё мэдрээгүй санагдана. Дараа нь хувцас хэрэглэлээ угааж зүгээр л савангийн үнэрний гоёыг мэдэрч, ус гоожих чимээг сонсов. Бүлээн устай ваннанд хэвтэн арьс минь бие минь амрахыг мэдрэх гоё байлаа. Одоо зүгээр л, зүгээр л юм бичээд, сараачаад сууж байна. Өнөөдөр жинхэнэ амралт байлаа. Ойрд мэдрээгүй тийм нэг тайвшрал. Бид нар ер нь яагаад их том зүйлийн араас үргэлж тэмүүлж, зуурч явдаг юм бол. Амьдрал ийм энгийнээрээ, ийм гоё байхад…. 2016 оны 9 сар”

Ингээд “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” -ийн 27 дахь өдөр эхэллээ. Өнөөдөр даалгавар бол өнөөдрйин тэмдэглэлийг бичих юм. Өнөөдөр юу болсон, юу мэдэрсэн, юу хүсэж тэмүүлж байна гээд хүссэнээ бичээрэй. Өдрийн тэмдэглэлээ бичиж дуусгасныхаа дараа бичих үеийн мэдрэмж, бодролоо аяллын дэвтэр дээрээ тэмдэглэл болгон бичээрэй. Өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Дахиад аяллын 3-хан өдөр чамд байна. Тун удахгүй 30 хоногийн аялал маань дууслаа даа. Аан нээрээ, хэрвээ чи шинэхэн аялагч бол ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдэж аяллаа эхлүүлээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(749)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com