ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ээж аавыгаа дуурайсан 3 чанар

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 28

“Аавыгаа канондчихсан юм шиг адилхан юм аа” “Гэрлээгийн охин биш гээд хэлчихвий гэсэн шиг л”, “Хамар нь яг аав”, “Нүд нь ээжийнхээ талыг дуурайсан давхраатай алаг юм” гээд л аав ээжийн найзууд, хамаатан садангуудаасаа бишгүй олон сонссон байх тийм үү?

Ээж аавыгаа дуурайсан 3 чанар

Харин зан чанаараа яг аав шигээ, эсвэл яг ээж шигээ, бүр өндөр эмээтэйгээ адилхан тухай сонсож байв уу? Магадгүй гадна төрх адилхан тухай сонссоноос хамаагүй бага ч байж мэдэх юм. Өнөөдөр бол аяллын 28 дахь өдөр. Энэ аяллаараа ээж аавынхаа ямар зан чанрыг чи илүү дуурайсан тухайгаа мэдэж авах юм. Чи мэддэг ч байж магадгүй л дээ. Гэхдээ өнөөдөр өөрийнхөө тухай бүр ч “няхуур” судлъя.

Та нартаа жишээ болгож гэр бүлийнхээ тухай жаахан яръя. Манай эгч ээжийг дуурайсан хашир болгоомжтой нэгэн. Ямар ч зүйлийг хийхдээ бодож төлөвлөж, ашиг болон эрсдлийг тооцоолж хөдөлдөг. Харин дүүгийн хувьд аавыг дуурайсан өөдрөг. Бүр дэндүү өөдрөг. Үргэлж л юм бүхэнд талархаж, баярлаж, боломжийг хайж, бий болгож чаддаг, юманд бухимдаад байдаггүй бөгөөд надад хааяа дүүгээрээ бахархах сэтгэл ч төрдөг юм. Харин би ээжийг дуурайсан түргэн зантай. Аливаа зүйлийн учрыг бүрэн олоогүй байхдаа дуу алдаж бухимдаж эхэлнэ. Хааяа огцом бухимдах нь ч бий. Бидэнд олон зан чанарууд бий ч ээж аавынхаа энэ чанаруудыг дуурайжээ.

Зарим чанарыг бид ажил мэргэжил, амьдрал ахуй, хүрээлэн байгаа орчноосоо олж авдаг бол заримыг нь гарцаагүй төрөлхөөсөө өвлөж авдаг. Төрөлхөөс заяасан чанар бол өөрчилж болддогүй. Сайн ч бай, муу ч бай бидний цусанд шингэсэн зүйл. Аав ээжийгээ дуурайсан эдгээр чанар бидний амьдралын хандлага, хэв маягт нөлөөлөх нэг чухал хүчин зүйл болдог. Аавын хашир занг дуурайсан эгчийн хувьд бизнес эрхэлдэг хүнд яг л байх ёстой чанар юм, дүүгийн хувьд аливаа зүйлийг гэгээлгээр харж чаддаг нь амьдралыг нь тэр хэрээрээ өнгөлөг болгодог. Харин чи ээж аавынхаа ямар зан чанарыг өвчсөн юм шиг дуурайсан бэ?

Яг ийм байдлаар ээж аавыгаа дуурайсан 3 сайн, 3 муу чанараа жагсаагаад бичээрэй. Тэдгээр чанар чиний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг ч бас бичиж тэмдэглээрэй. Харин өнөөдрийн гол даалгавар бол дээрх зүйлсийг бодож гаргачихаад аав, ээждээ захидал бичээрэй. Ингээд өөрийгөө таних аялал маань үргэлжилсээр байна. Өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас дэвтэр гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно шүү. Дахиад аяллын 2-хон өдөр чамд байна. Тун удахгүй 30 хоногийн аялал маань дууслаа даа. Аан нээрээ, хэрвээ чи шинэхэн аялагч бол ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдэж аяллаа эхлүүлээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(489)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com