ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Надад дуусашгүй их мөнгө байсан бол юу хийх вэ?

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 29

Амьдрал юун дээр тогтдог вэ? гэсэн асуултад ихэнх хүмүүс хайр, харин үлдсэн нь мөнгө гэж хариулдаг. Тэгвэл яг одоо таны гар дээр хангалттай их мөнгө байвал та юу хийх вэ? Энэ асуултанд өөр өөрийнхөөрөө хариулцгаая. Харин би дуусашгүй их мөнгөтэй байсан бол дараах 10 зүйлийг хийнэ:

Надад дуусашгүй их мөнгө байсан бол юу хийх вэ?
1. Монгол улсад эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, гоо сайхны цогц үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг барина.Тэгээд эмнэлэгтээ хамгийн чадварлаг сайн эмч, гоо сайханчдыг ажиллуулна.
2. Дэлхийн бүх сайхан газруудаар 5 жилийн туршид аялана. Амттай гэсэн бүхнийг амталж, үзэсгэлэнтэй гэсэн байгалийг үзэхээс гадна эрсдэлтэй зүйлтэй нүүр тулж, тэвчээрийн хязгаараа олж нээнэ.
3. Аав ээжийнхээ мөрөөдлийг биелүүлнэ.
4. Ажлын байр бий болгох үйлдвэр, шинэ төсөл эхлүүлнэ.
5. Сурах хүсэлтэй ч амьдралын боломжгүй хүүхдүүдэд тэтгэлэг олгоно.
6. Дэлхий дээрх эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүн болон эм, мансууруулах бодис, архи, тамхи үйлдвэрлэдэг газруудыг худалдаж аваад бүх зүйлийг нь устгалд оруулж, хаана.
7. Мөрөөдлийн компанийг байгуулна.
8. Арал худалдаж аваад тэндээ өөрийн мөрөөдлийн хотхон барьж гэр бүлийнхэн, найзууд, ах дүүстэйгээ амьдарна.
9. Номын сан байгуулна. Дэлхийн шилдэг бас тухтай номын санг байгуулна.
10. Гэр хорооллыг барилгажуулж Улаанбаатарыг утаагүй болгоно.

Миний зүгээс эдгээр 10 зүйлийг бодон бодон бичлээ. Та ч бас дуусашгүй их мөнгөтэй байсан бол юу хийх байснаа бичээрэй. Дээрх 10-аас санаа авч бичсэн ч болно шүү. Тэгээд бичсэнийхээ дараа эдгээр 10 зүйлээсээ 5-ийг сонгоно. Миний хувьд:

1. Монгол улсад эмэгтэйчүүдийн цогц үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг барина.Тэгээд эмнэлэгтээ гадны чадварлаг эмч нарыг авчирч ажиллуулна.
2. Дэлхийн бүх сайхан газруудаар 5 жилийн туршид аялана. Амттай гэсэн бүхнийг амталж, үзэсгэлэнтэй гэсэн байгалийг үзэж, сайхан бүхнийг мэдэрсэн аялал хийнэ.
3. Дэлхий дээрх эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүн болон эм, мансууруулах бодис, архи, тамхи үйлдвэрлэдэг газруудыг худалдаж аваад бүх зүйлийг нь устгалд оруулж, хаана.
4. Гэр хорооллыг барилгажуулж Улаанбаатарыг утаагүй болгоно. 5. Ажлын байр бий болгох үйлдвэр, шинэ төсөл эхлүүлнэ.

Бичсэн 10-аасаа 5-ийг ялгах бас л амаргүй байлаа шүү, тиймээ? Миний хувьд хувийн зүйлсээ ихэнхийг нь хасаж нийгэмд тэр дундаа Монголчууддаа хэрэгтэйг нь ялгаж үлдээлээ. Гэтэл ахиад л дээрх 5-аасаа гурвыг нь ялгах хэрэгтэй. Ингэж байж л яг юу нь чухал вэ гэдгээ шигшиж үлдээнэ шүү дээ. Миний хувьд:

1. Дэлхий дээрх эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүн болон эм, мансууруулах бодис, архи, тамхи үйлдвэрлэдэг газруудыг худалдаж аваад бүх зүйлийг нь устгалд оруулж, хаана.
2. Гэр хорооллыг барилгажуулж Улаанбаатарыг утаагүй болгоно.
3. Ажлын байр бий болгох үйлдвэр, шинэ төсөл эхлүүлнэ.

За хамгийн сүүлийн шүүлтээр дээрх гурвыг авч үлдлээ. Харин таны сонголт ямар байх бол?

Өнөөдөр бол бидний гайхалтай үр бүтээлтэй адал явдалтай аяллын минь 29 дэх өдөр билээ. Нэг талаас урт хэрнээ нөгөө талаас богинохон хугацааг хамтдаа өнгөрүүлээ. Аяллаа дуусгамааргүй байгаа биз дээ? Би ч гэсэн. Гэхдээ ахиад нэг өдөр байгаа шүү. Ийнхүү аялал маань үргэлжилсээр байна. Тэмдэглэлээ хийхээ битгий мартаарай. Өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа өөрийнхөө тухай бичсэн 30 хуудас цаас гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Аан нээрээ, хэрвээ чи шинэхэн аялагч бол ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдэж аяллаа эхлүүлээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу эмэгтэйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(655)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Gerel .   2018-02-02
Бүгд сайн байна уу. Энэ нийтлэл болоод аялалын санаа сайхан байгаа ч нэг л зүйлд санаа нийлэхгүй байна. Өөрийн саваа дүүргээгүй хүн хэзээ ч хүний савыг дүүргэж чадахгүй гэдэг шиг хангалттай их мөнгө байсан ч хамгийн эхлээд өөрийн мөн чанараа таньсан бол шууд дэлхийн асуудал руу орохгүй байсан байх. Мянга сайн эмнэлэг, үйлдвэр, муу зүйлийг устгах ажил хийсэн ч цаад үндсийн саармагжуулах ажил хийгдээгүй бол эргээд л ургаж цэцэглэнэ. Тэгэхээр өөрчлөлтийг өөрөөсөө. Хамаагүй ээ таныг хувиа бодсон гэж хэлэх вий гээд "би" гэсэн бодлоо бас хүслээ дараад байвал худал дүр харагдана. Мэдээж эго сайтай хүн бол бүх зүйлд өөрийгөө хавчуулж бичиж, мөрөөдөхгүй нь лавтай. Өөрийгөө сайн зүйлээр дүүргэ, цэнэглэ тэгээд бусдыг энэ зүйлээрээ цэнэглэ, халдваржуул.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com