ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Аз жаргалын араас бүү хөөцөлд, өөр дээрээ авчир

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 18

“Аз жаргал яг л эрвээхий шиг. Хөөх тусам чамаас зугтаж, зөнд нь орхичихвол араас ирээд мөрөн дээр суудаг.”

Бид хэрхэн аз жаргалтай болох талаар хамгийн их боддог. Аз жаргалыг “зорилго” болгочихсон учраас л түүнийг өөрийн болгох гэж хэт их хичээснээрээ хайрцганд орчихдог. Үүний оронд зүгээр л байгаадаа сэтгэл ханаж, хийж буйдаа дурлаж, дурлаж байгаагаа хийж, ихийг бодохоо болиод урдах замаа тодоос тод хараад явахад аз жаргал чам дээр өөрөө л хүрээд ирэх болно. Яг эрвээхий шиг.

Аз жаргалын араас бүү хөөцөлд, өөр дээрээ авчир
1. Бодит байдлыг эергээр хар

Хүн бүрийн амьдрал төгс биш. Тэрбумтан байлаа ч, өнөр өтгөн гэр бүл байлаа ч бүгд л ямар нэг асуудал, сорилттой тулгарч, амьдралтай тэмцэлдэх мөчүүд бүгдэд л тохиолддог. Гэвч энэ нь мэдээж аз жаргалтай амьдрал гэдэг “боломжгүй” зүйл огт биш гэсэн үг мэдээж биш. Яахав бид жаахан сөрөг мэдрэмжүүдийг илүү харж, болж бүтэхгүй байгаа зүйлс дээр анхаарлаа илүү төвлөрүүлдэг л дээ. Энэ нь “амьдрал ер нь болохгүй байна шүү” гэдэг мэдээллийг өгдөг. Гэтэл угаасаа л хэний ч амьдрал дээш доош галзуу хулгана мэт хэлбэлзэж уруудаж бас өгссөөр л байдаг. Яг одоо эргээд нэг хардаа? Чамд байгаа асуудал, хамаг анхаарлаа төвлөрүүлж, хөмсөг зангидаад байгаа тэр зүйлс үнэхээр “том асуудал” мөн болов уу? Чиний хэдэн өдөр санаагаа чилээсэн асуудал амархан шийдэж болохоор, эсвэл санаа зовох шаардлагагүй зүйл байсныг чи харах болно. Тиймээс асуудал үнэхээр байна уу, асуудлыг би өөрөө л бий болгоод байна уу гэдгээ бодитойгоор эргэцүүл.

2. Аз жаргалтай байх гэж хичээхээ боль. Зүгээр л аз жаргалтай бай.

Нөхцөл байдлыг төгс байлгах гэж хичээдэг нэгний оюун санаа үргэлж тайван бус, юунд ч сэтгэл хангалуун байж чаддаггүйг мэдэх үү? Учир нь сэтгэлд нь хүрэхгүй бол бухимдаж, улам сайн байх ёстой гэх үгсээр өөрийгөө “дарамталж” орхидогт л учир байгаа юм. Аз жаргалтай амьдралын төсөөлөл ч яг адилхан. Бүх зүйлийг утга учиртай, сэтгэл амар, сайхан байлгах гэж хичээх тусмаа сэтгэл санаа улам л таагүй болдог. Тиймээс заримдаа зөнд нь орхиж сурах сурах хэрэгтэй. Зүгээр л нар салхийг мэдэр, дуртай дуугаа сонсож юм бодон алх, ажлаа түр орхиод хүүхдүүдтэйгээ тогло, маргаашийн асуудлыг яах вэ гэж санаа зовж суухын оронд орондоо ороод л нам унтчих өглөө сэргэг ухаанаар ахин нэг бодоод үз. Ажил ар гэрийн амьдралыг заавал тэнцүүлж супер ээж болох гэж хичээх шаардлагатай гэж үү, тэртээ тэргүй чи хамгийн сайн ээж шүү дээ. Өөрийгөө “ийм байх хэрэгтэй байна” гэдэг бодолд хүлэхээ болиод амьдралын энгийн зүйлсийг мэдрэх цаг гарга. Энэ үеэс л аз жаргалтай амьдрал эхэлнэ.

3. Аз жаргал, уйтгар гуниг зэрэгцэж оршдгийг хүлээн зөвшөөр

Амьдрал хэзээ ч нэг туйлд нь очно гэж байхгүй. Нэгэн хоромд жаргалтай байхад нэгэн хоромд гунигийг мэдэрч, өнөөдөр бүх зүйл сайхан бүтэмжтэй байсан ч маргааш бүх ажил нуран унах тохиолдол ч чам дээр ирж болно. Нэг өдөр аадар бороо орж байхад нөгөө өдөр нар илчээ өгөн төөнөнө. Амьралын хэзээ ч өөрчлөгдөхгүй зарим хуулийг бид хүлээн зөвшөөрч сурах нь магадгүй сэтгэл хөнгөн, жаргалтай амьдрах түлхүүр ч байж мэдэх юм шүү.

Дээрхийг хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа гэдэгт чинь итгэж байна. Хэрвээ тэгвэл доорх 4 төрлийн аз жаргалтай амьдралаар амьдрах боломж чамд байна. Алинд нь хамрагдах бол?

Аз жаргалын 1 дэх төрөл: Сайхан амьдрал

Энэ төрлийн аз жаргал нь ихэвчлэн бие физиологийн хувьд аз жаргал мэдрэхийг хэлнэ. Сайхан амттай хоол идэх, амтлаг дарс шимэн суух, найзуудтайгаа элгээ эвхэртэл инээх, амралтын өдрөөр уул хаданд авирах, найз залуутайгаа чин сэтгэлээсээ ярилцаж суух, сэтгэл хөдөлгөсөн кино үзэх, гайхамшгигтай таашаалыг сексээс мэдрэх гээд олон хэлбэрээр илэрнэ. Ямар нэг харуусал, уйтгар гуниг, санаа зоволт энд байхгүй. Тархиа чөлөөлж, биеэрээ сайхан бүхнийг таашааж мэдэрч, аз жаргалд өөрийгөө бэлтгэхэд л хангалттай. Бүхий л жаргалтай амьдралын үр үндэс нь энэ.

Аз жаргалын 2 дахь төрөл: Сайн амьдрал

Сайхан амьдралд “мэдрэх” нь илүү чухал байдаг бол сайн амьдралын хувьд “хийх, бүтээх” нь илүү чухал байдаг. Хамгийн хачирхалтай нь ихэнхи хүмүүс биеэр мэдрэх аз жаргалыг нэг их тоолгүй шууд л илүү сайн, илүү дээр амьдралыг хүсэмжилж эхэлдэг. Энэ төрлийн аз жаргалын мэдрэхэд бидэнд зорилго маш чухал. Сайн тамирчин, чадварлаг хөгжимчин, амжилттай бизнесмэн байх зорилготой бол чинй өдөр бүрийн хийх зүйл илүү тодорхой болно. Энэ хэрээрээ улам хичээх тусмаа, хийхээр төлөвлөсөн зүйлээ биелүүлэх тусмаа, зорилгодоо нэг шат ойртож байгаагаа мэдрэх тусмаа аз жаргалыг мэдэрч эхэлдэг. Хүүхэд наснаасаа сэтгүүлч болох мэргэжилтэй хүний хувьд сэтгүүл зүйгээр их сургуулийн 4 жилийн дүүргэж, мэдлэг чадвараа улам сайжруулахаар магистрт сурч, чадварлаг сэтгүүлчдийн нэг болсон бол тухайн хүний хувьд зорилго нь биелж, дуртай ажлаа хийж сэтгэл хангалуун амьдрах хаалга нь бүрэн нээгдсэн байна аа л гэсэн үг. Мэдээж хүн бүр энэ төрлийн аз жаргалыг мэдрэхийг хүсдэг. Үүний тулд тодорхой зорилго, тууштай байдал, хүсэл тэмүүлэлтэй байх нь л чухал юм. Тэгж чадвал энэ амьдрал чамд дээр өөрөө л хүрээд ирнэ.

Аз жаргалтай амьдралын 3 дахь төрөл: Утга учиртай амьдрал

Давуу талаа ашиглаж аз жаргалыг бүтээх боломж энэ төрлийн аз жаргалд багтдаг. Өөрөөр хэлбэл бурхан чамд ямар өгөдлийг өгсөн, чи түүнийг тултал нь ашиглах боломжтой л гэсэн үг. Гайхалтай хоолой заяасан бол дэлхийн хэмжээний дуучин болох, уран гартай бол номер нэг загвар зохион бүтээгч-хувцас урлаач болох, олны өмнө нүүр бардам итгэл төгс ярьж чаддаг бол урам зориг түгээгч илтгэгч болох боломж чамд бий. Нөөц бололцоогоо, өгөгдсөн зүйлээ ашиглаж чадвал байхгүй зүйлийг бүтээх гэж цаг алдалгүйгээр л шууд л бариа руу ойртох болно.

Утга учиртай амьдрал нь стресс бухимдал, санаа зовнил, маргааныг бидний амьдралаас улам л холдуулдаг. Өчигдөр, өнөөдөр, маргааш хийх зүйлс чинь чиний амьдралд гэрэл гээгээ нэмсээр байх болно.

Аз жаргалтай амьдралын 4 дахь төрөл: Дүүрэн амьдрал

Амьдралын сайн муу ямар ч үйл явдлаас суралцаж чаддаг, өнгөрсөн-одоо-ирээдүйн амьдралдаа харамсах зүйлгүйгээр сэтгэл хангалуун байдаг, аливаад талархаж чаддаг,эерэг хандлагаар амьдарч чаддаг, үйл явдлаас сайн сайхан мэдрэмжийг авч, хийж байгаа ажил хүсэл мөрөөдөл гээд өөрт байгаа бүхнээсээ сэтгэлийн хамгийн дээд таашаалыг авч чаддаг бол чи бүрэн дүүрэн сайхан амьдралыг олжээ л гэсэн үг.

За ингээд чиний амьдрал аз жаргалын аль төрөлд багтаж байна. Эсвэл эхнийх дээрээ ч очиж амжаагүй байна уу? Хэрэв тийм бол нэг дэх төрлийн аз жаргалаар амьдралаа дүүргэхээс эхлээрэй. 2 эсвэл 3,4 дэх дээрээ явж байвал бүр ч сайн. Аз жаргалын араас хөөцөлдөж биш, өөрөө хүрээд иртэл нь амьдарч яагаад болохгүй гэж. Чи чадна аа. Амжилт хүсье, найз минь.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(319)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com