ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Стилээр чинь тодорхойлъё

Ажил & Мөнгө  | 2018 / 01 / 25

Цэцгэн хээтэй бошинз, дэрвэгэр эсвэл бариу даашинз өмссөн үедээ би өөртөө хамгийн итгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл надад эмэтгэйлэг, бүр хэт эмэгтэйлэг хувцаслалт таалагддаг. Дэлгүүрээс худалдаж авсан хувцсаа өмсөөд гэрийнхээ толины өмнө хэд дахин эргэлдэнэ. Пүүз, кет, юүдэнтэй цамц өмсөөд гарвал нэг л өөртөө итгэлгүй санагддаг. Ууланд гарч, аялал зугаалгаар явах гэтэл чөлөөт хувцас надад байхгүйг олж хараад гайхсан хэдий ч, даашинзанд ухаангүй дуртайгаа мэдээд бүр ч их баярласан юм л даа. Ингээд өөрийн стилээ тодорхойлох нь ямар ашигтайг, бас чиний зан чанарыг хэрхэн илэрхийлж байдгийг дор дурдлаа.

Стилээр чинь тодорхойлъё
Стилээ тодорхойлох нь чамд ямар “ашигтай” вэ?

Мөнгөнд гарзгүй - Гоё харагдсан хувцаснуудыг тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө авчихаад шүүгээний булан руу шидчихдэг үе бидэнд олон. Шалтгаан нь маш амархан. Чи өөртөө юу зохихыг олж мэдээгүй учраас “энэ ёстой гоё юм” гээд авчихсан хувцаснууд л ихэнхидээ энэ ангилалд ордог. Тиймээс өөрийн хувцасны стилийг тодорхойлчихвол илүү зүйлд мөнгө гарздахгүй. Хэрэв чамд классик хувцаслалт таалагддаг бол чөлөөт хуьцаснуудад мөнгө үрэх хэрэггүй шүү дээ.

Цаг алдахгүй – Юу өмсөх вэ? Ямар хувцас авах вэ? гэж дэлгүүрээр хөлийн тавхайгаа эргэтэл явах шаардлагаүй. Хэрэв чи ажил хэрэгч хувцаслалтанд дурлагч бол зөвхөн тийм загварын хувцас зардаг дэлгүүрээр явахад л болно.

Өөртөө итгэлтэй байна – Өөрийнхөө дуртай стилээр, дуртай хувцсаа өмсөөд явах үед чи өөртөө зуун хувь итгэлтэй алхаж чадна. Яагаад гэвэл чамд эргэлзэх зүйл нэг ч байхгүй. Хамгийн гоё, хамгийн тухтай, хамгийн дуртай хувцсаа өмссөн бүсгүй хүн аз жаргалтай бас үзэсгэлэнтэй харагддаг.

Дуртай хувцсаар “дүүрэн” шүүгээ - Чиний шүүгээ чиний хүссэн хувцсаар дүүрэн байхыг чи хараад сэтгэл дүүрэн байна. Тэндээс дуртайгаа сонгон өмсөнө. Хоорондоо зохицох болов уу? яах бол гэдэгт нэг их санаа зовох шаардлагагүй.

Зан чанараа таньж мэднэ – Тийм ээ, өмссөн хувцас, стилээр өөрийн зан аашийг тодорхойлж, мэдэж болно. Үүнд ЭНЭ www.goolingoo.mn/index.php?c=3773 , ЭНЭ http://www.goolingoo.mn/index.php?c=4128 бас ЭНЭ www.goolingoo.mn/index.php?c=5665 сонжоонууд чамд туслана гэж бодож байна. Нэгдүгээрт чиний төрх, зан аашинд ямар хувцаслалт тохирохыг чи мэдэж авна, өөрийнхөө ч мэдэхгүй “чи”-г олж мэдэх юм.

“Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” чээлэнжийн 25 дахь өдрөөр өөрийнхөө хувцаслах хэв маягийг тодорхойлж, шүүгээгээ цэгцлээрэй. Хувцас нэг бүрээ барьж үзээд өмсөнө гэж бодохгүй байгаа бүх хувцсаа ялгаад шүүгээгээ зөвхөн хайртай хувцсуудаараа л дүүргэж үлдээгээрэй. Үүнийхээ дараа тэмдэглэлээ хийхээ битгий мартаарай. Өөрийнхөө ертөнцөөр аялсан энэ 30 хоногийн дараа 30 хуудас дэвтэр гарт чинь байх ёстой. Учир нь энэ нь өөртөө оруулсан хөрөнгө оруулалт чинь байх болно. Аан нээрээ, хэрвээ чи шинэхэн аялагч бол ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдэж аяллаа эхлүүлээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(884)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com