ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Хэн нэгнийг баярлуул

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 29

Бурхан энэ дэлхийг хайр энэрэл, сайхан сэтгэлээр дүүрэн диваажин байгаасай гэж бүтээсэн байх. Тиймдээ ч бусдыг баярлуулж, нэгэндээ тусалснаар сэтгэл маань дүүрээд, амьдрал илүү гэрэл гэгээтэй, утга учиртай болоод ирдэг шүү дээ. Харин амиа хичээж, өөрийгөө бодох тусам хүрээлэл хумигдаж, бусдад гадуурхагдаж, ганцаардаж, бүх зүйл хар бараан өнгөтэй болчихно.

Хэн нэгнийг баярлуул

Маргааш бол бидний аяллын сүүлийн буюу 30 дахь өдөр. Аяллынхаа төгсгөлийг сэтгэл дүүрэн өнгөрүүлээсэй гээд бид “Бусдад туслах өдөр” болгосон юм. Бусдад туслахыг хүсэх үед хүмүүсийн зүрх сэтгэл уужуу, ухаан цэлмэг болдог болохоор амьдралаа илүү утга учиртайгаар хардаг биз ээ. Тиймээс маргааш гэдэг өдрийг гайхалтай өнгөрүүлж, бусдын талархлаас аз жаргалыг мэдрээрэй. Өөртөө сайн сайхныг хүсдэг шигээ бусдад ч гайхамшгийг ерөөж, орчин тойрноо гэрэлтүүлье, бүгдээрээ.

Энэ өдөр доод тал нь 3 хүнд тусална. Хэрхэн туслахаа мэдэхгүй байвал “ЭНЭ” нийтлэлийг уншиж бусдад туслах шинэ санаанууд цуглуулаарай. Бас

1. Чихээ “зээлдүүл”
Хүн бүрт ярих хэрэгцээ бий. Хэн нэгэнтэй сайхан яриа өрнүүлэх хэчнээн сайхан билээ дээ. Сэтгэл нь тайвширч, бухимдал нь арилж, бүр нулимсаа нуухгүй болтол нь сайхан сонсож өгөөрэй.

2.Харсан ч хараагүй юм шиг бүү өнгөр
Хэн нэгэн буруу сонголт хийх гэж байвал “надад хамаагүй” гэж битгий бодоорой. Надад тусламж хэрэггүй гэвэл зөрүүдлээд ч хамаагүй зөв чигт нь чиглүүлээрэй. Дараа нь чамд хэчнээн их баярлах бол?

3. Зурвас илгээ
Сэтгэл санаа нь гундуухан байгаа дүүдээ, хамтран ажилласан менежэртээ, аав ээждээ гээд ойр тойрныхондоо сэтгэлийг нь сэргээж, өөртөө баярлахуйц зурвас илгээгээрэй.

4. Сайхан хоол хийж өг
Сайхан хоол хэзээд аз жаргал өгдөг. Бусдад аз жаргал бэлэглэх нь өөрөө тусалж байгаа хэлбэр шүү дээ. Тиймээс туслахыг хүссэн хүндээ сайхан хоол хийж өгөөрэй.

5. Олны өмнө магт
Магтаалаар дутдаг хүн гэж үгүй. Тиймээс хамтран ажиллагч, найз нөхөд, эгч дүү, танил бүр танихгүй хүнийг ч хамаагүй магтаарай. Гадаад төрх, ур чадвар, тусч зан гээд юугаар бол юугаар нь сайхан магтаад өөртөө итгэх итгэлд нь “туслаад” өгөөрэй.

6. Дуу хоолойгоо “зээлдүүл”
Хэн нэгэн хүчгүй хүнд дуу хоолойгоо зээлдүүлж, тусал. Асуудлууд дундаа төөрч, ганцаардан яваа хэн нэгний өмнөөс дуу хоолойгоо өргөж, шударга бус байдлын эсрэг тэмцэж болох юм.

7. Мэдлэг, нөөц бололцоогоо хуваалц
Ажлын газрынханд чинь хэрэгтэй ур чадвар чамд байгаа бол тэдэндээ зааж өгч хуваалц. Найзад чинь хэрэгтэй танил чамд байгаа бол хооронд нь холбоод өгчих.

Энэ мэтээр маргааш хамгийн багадаа 3 хүнд туслаарай. Ингээд “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” чээлэнж маань даалгавруудаа зарлаад дууслаа. Ийнхүү 30 даалгаврыг чи хэзээнээс ч эхлүүлэн хэрэгжүүлж болох учраас өөрийнхөө ертөнцөөр аялах нэг сарыг өөртөө хэзээ бэлэглэхээ өөрөө мэдээрэй. 30 хоногийн турш хамт байсан та нартаа баярлалаа. Өөрийгөө нээх аяллаа үүгээр бүү зогсоогоорой. Үргэлж шинэ зүйл туршиж, амьдралаа адал явдлаар дүүрэн байлгаарай. Аан нээрээ, хэрвээ чи шинэхэн аялагч бол ЭНЭ фэйсбүүкийн группт нэгдэж аяллаа эхлүүлээрэй.

#ӨөрийгөөНээх30ХоногийнАяллынТэмдэглэл # ӨөрийгөөНээБусдыгТань
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(956)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: chirs.   2018-02-04
ЭРХ ЗЭЭЛИЙН ЭРХЭМ ЗӨВШӨӨРЛӨГЧИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ {NO SCAM ACTIVITIES} Олон нийтэд мэндчилгээ, Би ноён Крис Хармони Николас, БИДНИЙГЭЭ БИЧИГ, БИЧИГ БАРИМТЛАГДАГЧ, Зээлдэгч зээлдэгч. Та санхүүгийн өрөнд орсон уу? Чи муу зээл байна уу? Та санхүүгийн хувьд доошоо байна. Би бага хүүтэй зээлийг 2% -ийн зээлээр өгдөг. БИДНИЙ ТЭМДЭГЛЭЭД ОРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД АЛХАМУУДЫГ АЖИЛЛАГАА. Би бизнес, хувийн болон хувийн зээлээ зээлээр олгож байгаа хүмүүст өөрсдөө туслалцаа үзүүлж, туслалцаа үзүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж, тэдэнд зээл өгөхийг хүсч байна. Мөн энэ зээлд хамрагдахаар төлөвлөж буй хүмүүст зориулж зээл олгохыг хүсч байна. ЭНЭ ЭРГЭН НИЙГЭД БОЛОН БУСАД БОЛОХГҮЙ БАЙГУУЛАГЧ БУУРЛАГДАХ БАРИМТ БИЧГҮҮДЭЭ, БУСАД ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ БОЛОХГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОХГҮЙ. Хэрэв та энэхүү зээлийн саналыг сонирхож байгаа бол хөгжилдөхгүй байх, эсвэл үүнийг буруу мөрдөн шалгах буруу зам, Та харилцагчаа илгээж болно ЭСВЭЛ И-мэйл хаяг: christloanfunds@gmail.com ТАЙЛБАР: Хэрэв та энэ зээлдүүлэх хүсэлтэй байгаа бол Итгэл, зоригтой байх ёстой

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com