ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Танилц, “Арчаатай бүсгүйн 100 орой”

Гоо сайхан  | 2018 / 01 / 31

Яг ямар бүсгүйчүүл хамгийн үзэсгэлэнтэй харагддаг талаар чи урьд нь бодож байсан уу? Өнөөдөр хэдүүлээ эргэн тойрныхоо сайхан бүсгүйчүүлийн талаар бодоод үзье л дээ. Яаж үргэлж инээмсэглэж, эерэг дулаан байж чаддагийг нь мэдмээр, хүүхдээ яаж мундаг хүмүүжүүлснийг нь асуугаад зөвлөгөө авчихмаар, хувцаслах хэв маягаас нь санаа “хулгайлмаар”, арьсаа яаж арчилдаг талаар нь нууцаар ч болов олоод сонсчихмоор тийм мундаг арчаатай бүсгүйчүүл бидний эргэн тойронд зөндөө бий. Тэд гаднаа үзэсгэлэнтэй, дотроо хайр булаам. Тэдний нууц юу юм бол?

Танилц, “Арчаатай бүсгүйн 100 орой”

Тэдэнд ганцхан нууц бий. Энэ бол өөрийгөө хайрлаж чаддаг чанар. Юу юунаас урьтаж арчаатай байж сурсан байдаг нь юм. Өөрийгөө хайрладаг эмэгтэй өөр хэн нэгнээс хайр халамж, итгэл сэтгэл хүлээдэггүй. Тиймдээ ч үргэлж өөдрөг, сайхан сэтгэлтэй байж чадна. Өөрийгөө хайрладаг эмэгтэй үнэ цэнтэй байдаг. Тэр хэмжээгээрээ өөртөө санаа тавьж, үзэсгэлэнтэй харагдаж чадна. Тиймдээ ч бусад хүмүүст өөрийн эрхгүй өмссөн хувцсыг нь дуурайж, зөвлөгөө авмаар санагддаг. Өөртөө хайртай бүсгүйчүүл үр хүүхэд, хань ижлээ хэрхэн зөв хайрлахаа мэддэг. Тиймдээ ч нэг тал руу хэт хэлбийлгүй сайн хүмүүжүүлж чадна. Өөрөөр хэлбэл тэд өөртөө бас амьдралдаа арчаатай бүсгүйчүүл юм. Харин чи тэдний нэг мөн болов уу?

Энэ дэлхий дээр бүсгүй хүн болж төрсөн болохоор чи ч гэсэн санаанд чинь орсон эмэгтэй шиг эргэн тойрондоо сайн сайхнаар нөлөөлөхүйц, үзэсгэлэнтэй нэгэн байхыг хүсэж байгаа биз дээ? Бидний гоо үзэсгэлэн, залуу нас бурхнаас цор ганц л заяагдсан бэлэг билээ. Ихэнх цаг хугацаа, анхаарал халамжаа үр хүүхэд, өрөөлийн төлөө элээх тийм нас тэртээ тэргүй бид бүгдэд ирнэ. Түүнийхээ хажуугаар бид өөрийгөө хэзээ ч мартаж болохгүй. Тиймээс яг одооноос өөрийгөө хайрлаж эхэлцгээе. Тэгээд үүнийгээ амьдралын хэв маягтаа оруулж, шүдээ угаахтай л адил энгийн дадал болгоё. Ингэснээр өөрийгөө хайрлах хайр чиний хувь хүний мөн чанарт гүн сууж, хэн нэгнийг дуурайж баг зүүгээд байгаа мэт санагдахгүй.

Яг үүнтэй холбоотойгоор, өөрийгөө хайрлах хайраа хэрхэн илэрхийлэх нь хүн бүрийн хувьд өөр ч гэлээ Гоолингоо нь бүсгүйчүүлийнхээ гоо сайхантай холбоотой нэг сэдвийг сонгож аваад хамтдаа 100 оройн турш амьдралын дадал болгохоор ажиллая гэж шийдсэн юм. Энэ бол арьс арчилгаа. Тэр дундаа оройн арьс арчилгаа. Сайхан арьсны нууц нь сайн бүтээгдэхүүн, үйлчилгээнээс илүүтэй зөв дадал, арчилгаа байдаг гэдэгтэй чи санал нийлэх байх. Оройд будагтайгаа унтчихдаг хэрнээ хөгшрөлтийн эсрэг өндөр үнэтэй бүтээгдэхүүн хэрэглээд нэмэргүй. Сэвх нөсөө толбоноос салахыг хүсэж байгаа хэрнээ нарнаас хамгаалах тос хэрэглэхгүй байх нь бас л утгагүй хэрэг. Тиймээс бид орой бүр будгаа арилгаж, нүүрээ цэвэрлэхээс гадна арьс арчилгааны хувийн, бүрэн, зөв дадалтай болж түүнийгээ байнга хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Учир нь шөнө бидний арьс маш эрчимтэй нөхөн төлжиж шинэчлэгдэхийн сацуу, өдрийн турш цугларсан бохирдол, бухимдлаас үүдсэн муу нөлөөг устгаж байдаг. Энэ үед нь бид арьсандаа хангалттай хэмжээгээр “тусалж” чадвал:

Насан туршдаа арьс арчилгаандаа зарцуулах зардлаа ойролцоогоор 60% хэмнэж;
Хөгшрөлтийг ойролцоогоор 10 жилээр хойшлуулж;
Арьс хуурайшилт, холцруу, сэвх толбо, батга гэх мэт асуудлуудын 60-70% шийдэх боломжтой гэсэн арьсны эмч, эрдэмтдийн судалгаа ч бий.

Тиймээс бүсгүйчүүлдээ оройн арьс арчилгааг одооноос эхлээд дадал болгоё гэж уриалан Гоолингоо нь “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийг 2 сарын 10-аас эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Тус хөтөлбөрт оролцож, 100 оройн турш арьсаа арчилснаар хамгийн багадаа илээд л, хараад л баймаар гоё арьстай, гоо сайхны зөв дадал хэвшилтэй болох ба дээр нь нэмээд зохион байгуулагчид, www.goolingoo.shop –ын зүгээс явуулах сонирхолтой арга хэмжээнүүдэд оролцож, бэлэг авах, ялагч болж супер шагналын эзэн болох гэх мэт олон боломжууд бий. Одоогоор хөтөлбөрт маань 10,000 гаруй бүсгүйчүүл оролцохоор ЭНЭ группт нэгдээд байна. Чи ч бас хүсвэл ороод ирээрэй.

Ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, L’occitane

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(210)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: chirs.   2018-02-05
ЭРХ ЗЭЭЛИЙН ЭРХЭМ ЗӨВШӨӨРЛӨГЧИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ {NO SCAM ACTIVITIES} Олон нийтэд мэндчилгээ, Би ноён Крис Хармони Николас, БИДНИЙГЭЭ БИЧИГ, БИЧИГ БАРИМТЛАГДАГЧ, Зээлдэгч зээлдэгч. Та санхүүгийн өрөнд орсон уу? Чи муу зээл байна уу? Та санхүүгийн хувьд доошоо байна. Би бага хүүтэй зээлийг 2% -ийн зээлээр өгдөг. БИДНИЙ ТЭМДЭГЛЭЭД ОРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД АЛХАМУУДЫГ АЖИЛЛАГАА. Би бизнес, хувийн болон хувийн зээлээ зээлээр олгож байгаа хүмүүст өөрсдөө туслалцаа үзүүлж, туслалцаа үзүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж, тэдэнд зээл өгөхийг хүсч байна. Мөн энэ зээлд хамрагдахаар төлөвлөж буй хүмүүст зориулж зээл олгохыг хүсч байна. ЭНЭ ЭРГЭН НИЙГЭД БОЛОН БУСАД БОЛОХГҮЙ БАЙГУУЛАГЧ БУУРЛАГДАХ БАРИМТ БИЧГҮҮДЭЭ, БУСАД ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ БОЛОХГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОХГҮЙ. Хэрэв та энэхүү зээлийн саналыг сонирхож байгаа бол хөгжилдөхгүй байх, эсвэл үүнийг буруу мөрдөн шалгах буруу зам, Та харилцагчаа илгээж болно ЭСВЭЛ И-мэйл хаяг: christloanfunds@gmail.com ТАЙЛБАР: Хэрэв та энэ зээлдүүлэх хүсэлтэй байгаа бол Итгэл, зоригтой байх ёстой

Зочин: soyoloo.   2018-02-04
bayarlalaaa goolingoo🙏

Зочин: Hulangoo.   2018-01-31
Mash ih bayrlalaa Goolingoo❤

Зочин: Khishigjargal.   2018-01-31
Hi. Yaj bvrtgvvlj dugraa avax e

Зочин: Ok.   2018-01-31
Mongol busguichuuded nuur budaltiig l sain zaah heregtei haragdaad baigaa. Solongos ohid shig tseverhen medremjtei budaj surah heregtei

Зочин: Amarbaysgalan.   2018-01-31
Tanai grupt negdsendee mash ih bayrtai bn.Olon hergte zvilee olj awah bhaa. Ta bvhnii ajild amjilt hvsey. Bayrllaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com