ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоолингоогийн “Бэлэг” -ийг хэрхэн захиалах вэ?

Чөлөөт цаг  | 2018 / 01 / 31

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн талаарх нийтлэлийг уншаад оролцмоор санагдсан уу? Эсвэл хөтөлбөрийн талаар аль хэдийнээ сонсож дуулчихаад оролцох гээд тэсэн ядан хүлээж байгаа 10,000 гаруй бүсгүйн нэг нь чи юу? Хэрвээ тийм бол энэ нийтлэлийг заавал уншаарай.

Гоолингоогийн “Бэлэг” -ийг хэрхэн захиалах вэ?

Учир нь чи үүнийг уншсанаар хөтөлбөрийн маань албан ёсны оролцогч болох заавраа авахаас гадна Мартын 8-аар найз залуу/нөхөр, ажил, ангийн эрчүүдээсээ гадна Гоолингоогоос бэлэг хүлээн авах бүсгүйчүүлийн нэг хэрхэн болох талаар мэдэж авна. “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн албан ёсны оролцогч бүрт бид Мартын 8-наар бэлэг илгээхээр төлөвлөөд байгаа бөгөөд тус бэлгийг захиалсан эхний 1000 хүнд "Beauty Box" очих бол үлдсэн хүмүүст E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem,Khadaan, L’occitane гэх мэт гоо сайхны брэндүүдийн бэлгийн картыг Мартын 8-ны үеэр илгээгдэнэ. Та нартаа гоё бэлэг илгээнэ гэж бодохоор догдлоод байна шүү. Бэлэг бүрт сэтгэлээ шингээн гоё боож явуулна аа.

За ингээд хэрхэн “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн албан ёсны оролцогч болох вэ:

Үүний тулд чи оролцогчийн дугаар авах хэрэгтэй. Оролцогчийн дугаарыг дээр хэлсэн “БЭЛЭГ” -ийг захиалснаар авах юм. “БЭЛЭГ” маань бэлэг учраас 0₮ -ний үнэтэй бөгөөд чи зөвхөн хүргэлтийн үнэ 3000₮-ийг төлөхөд л хангалттай. Гоё байгаа биз дээ?

Захиалга хийгдэж дуусахад #..... гэсэн 5 эсвэл 6 оронтой захиалгын дугаар гарч ирэх ба энэ нь чиний оролцогчийн дугаар болох юм шүү. Энэ дугаарыг чи сайн цээжилж, бичиж авах хэрэгтэй. Учир нь энэ дугаар хөтөлбөрийн бүхий л хугацаанд чамайг төлөөлөх “хувийн дугаар” болно гэсэн үг. Оролцогчийн дугаараа авснаар 100 хоногийн хугацаанд гоо сайхны бүтээгдэхүүнүүдээрээ хангуулах онлайн реалити шоуны 10 оролцогчийн нэгд өрсөлдөх бас уралдаан тэмцээнүүдийн ялагч, азтан болох боломжууд өмнө чинь нээгдэнэ. Хамгийн гоё нь дугаараа ашиглан хөтөлбөрт орой бүр идэвхтэй оролцон чээлэнжээ давснаар супер шагналын эзэнд бас өрсөлдөх болно. Өөрөөр хэлбэл манай хамтрагчид болох E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood ,Seaberry, The Saem, Khadaan, L’occitane гэх мэт брэндүүдийн бэлэг шагналуудыг авч, арьсаа хайрлах боломж оролцогчийн дугаартай, хөтөлбөрийн албан ёсны оролцогчдод л олдох юм шүү.

Ингээд өнөөдөр эсвэл маргааш захиалсан ч бэлэг чинь Мартын 8-аар хүргэгдэнэ гэдгийг сайн санаад захиалга хийхдээ гэрийн хаяг, утасны дугаараа сайтар оруулаарай. Хэрвээ чи www.goolingoo.shop -т бүртгэлгүй бол хэрхэн бүртгэл үүсгэх зааврыг “ЭНЭ” нийтлэлээс хараарай. Харин “БЭЛЭГ” -ийг хэрхэн захиалах зааврыг одоо хүргэе:

Алхам 1: www.goolingoo.shop -руу өөрийнхөө эрхээр нэвтэрч ороод “Онцлох бараанууд” хэсэгт байрлах “БЭЛЭГ”-ийг сагсанд хийнэ.

Алхам 2: Харин одоо компьютэрээс орж байгаа үед баруун дээд хэсэгт байрлах сагсны зурган дээр дарна. Утаснаас бол зүүн дээд хэсэгт сагс харагдаж байгаа шүү.

Алхам 3: Сагс руу очих хэсэг дээр дарахад захиалга чинь дэлгэрэнгүйгээр гарч ирэх юм. Ингээд тооцоо хийх товч дээр дараарай.

Алхам 4: Хамгийн чухал хэсэг бол хаягийн мэдээлэл юм. Та энэ хэсэгт гэрийн хаягаа үнэн зөв дэлгэрэнгүй бөглөж, мөн холбогдох утасны дугаараа оруулаарай. Мартын 8-ны үеэр бэлэг чинь замаасаа төөрчих вий.

Алхам 5: Үүний дараа “төлбөр төлөх” хэлбэр гарч ирнэ. Энэ хэсэгт “дансаар” эсвэл “qpay” гэсэн сонголтын аль нэг дээр дарж шилжүүлэг хийх банкныхаа дансруу төлбөрөө шилжүүлнэ. Гүйлгээний утга дээр захиалгын дугаар 5 оронтой тоог бичихээ мартав аа. Энэ л өнөөх чухал оролцогчийн дугаар болох гээд байгаа 5 оронтой тоо чинь шүү дээ.

Алхам 6: Төлбөр төлөх хэлбэрээ сонгож төлбөрөө хийсний дараа “Захиалга амжилттай хийгдлээ” гэсэн зурвас гарна.

Жич: Бэлгээ захиалаад хүргэлтийн үнэ 3000₮ төлснөөр захиалга баталгаажих болно. Хүргэлтийн төлбөр хийгдээгүй үед бэлэг тань илгээгдэхгүй гэдгийг санаарай. Хөдөө орон нутаг эсвэл гадаад орноос оролцож байгаа бол хаяг, утасны дугаар дээр Улаанбаатар хотод байдаг хамаатан, найз нөхдийнхөө хаяг, утасны дугаарыг оруулаарай. Ингээд л болоо амархан байгаа биз дээ?

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(944)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: chirs.   2018-02-04
ЭРХ ЗЭЭЛИЙН ЭРХЭМ ЗӨВШӨӨРЛӨГЧИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ {NO SCAM ACTIVITIES} Олон нийтэд мэндчилгээ, Би ноён Крис Хармони Николас, БИДНИЙГЭЭ БИЧИГ, БИЧИГ БАРИМТЛАГДАГЧ, Зээлдэгч зээлдэгч. Та санхүүгийн өрөнд орсон уу? Чи муу зээл байна уу? Та санхүүгийн хувьд доошоо байна. Би бага хүүтэй зээлийг 2% -ийн зээлээр өгдөг. БИДНИЙ ТЭМДЭГЛЭЭД ОРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД АЛХАМУУДЫГ АЖИЛЛАГАА. Би бизнес, хувийн болон хувийн зээлээ зээлээр олгож байгаа хүмүүст өөрсдөө туслалцаа үзүүлж, туслалцаа үзүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж, тэдэнд зээл өгөхийг хүсч байна. Мөн энэ зээлд хамрагдахаар төлөвлөж буй хүмүүст зориулж зээл олгохыг хүсч байна. ЭНЭ ЭРГЭН НИЙГЭД БОЛОН БУСАД БОЛОХГҮЙ БАЙГУУЛАГЧ БУУРЛАГДАХ БАРИМТ БИЧГҮҮДЭЭ, БУСАД ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ БОЛОХГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОХГҮЙ. Хэрэв та энэхүү зээлийн саналыг сонирхож байгаа бол хөгжилдөхгүй байх, эсвэл үүнийг буруу мөрдөн шалгах буруу зам, Та харилцагчаа илгээж болно ЭСВЭЛ И-мэйл хаяг: christloanfunds@gmail.com ТАЙЛБАР: Хэрэв та энэ зээлдүүлэх хүсэлтэй байгаа бол Итгэл, зоригтой байх ёстой

Зочин: Эрдэнэтуяа.   2018-02-03
Захиалгын дугаар яаж авах вэ

Зочин: odgerel.   2018-02-02
Zahialgin dugaar haana garch ireh we. Oron nutgaas hamragdaj baigaa bol hayagaa herhen hiih we

Зочин: odgerel.   2018-02-02
Zahialgin dugaar haana garch ireh we. Oron nutgaas hamragdaj baigaa bol hayagaa herhen hiih we

Зочин: Таны нэр.   2018-02-02
Zahialgiin dugaaraa olohgui bolchloo yaj dahin avah ve

Зочин: Uran.   2018-02-01
Gadaadaas oroltsoj bolhuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com