ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Бидний арьсыг муухай болгодог 6 гол шалтгаан

Гоо сайхан  | 2018 / 02 / 02

Батга, холцруу, үрчлээ, нүхжилт, сэвх гээд асуудлуудын аль нэг нь нүүрэн дээр чинь бий юу? Толигор, өнгөлөг, чийглэг, булбарай арьстай болохсон гэх хүсэл бүсгүйчүүд бидний дотор нууцхан байсаар байдаг нь үнэн. Гэтэл хэчнээн хичээгээд ч нэг л болж өгөхгүй, арьсны маань "ааш зан" олдохгүй байх нь бий. Тэгвэл яг юунаас болоод бидний арьс хуурайшиж, үрчлээтэж, өнгөө алдаж, батга гарч өөртөө итгэх итгэлээс минь хумслан, сэтгэлийн зовлон болдог юм бол?

Бидний арьсыг муухай болгодог 6 гол шалтгаан

1. Манай уур амьсгал
Манай орон жилд 4 өөр янзаар уур амьсгал солигддог “янзтай” уур амьсгалтай. Үүнийгээ дагаад бүсгүйчүүд бид арьсаа 4 өөр янзаар арчлах шаардлагатай болдог. Цаг агаарын энэхүү эрс тэс уур амьсгал нь арьсанд нөлөөлөх онцгой хүчин зүйл юм. Хаврын улиралд гадаа дулаахан сайхан болдог боловч хуурайшилт, тоос шороо, салхи илүү ихээр нэмэгддэг. Харин зуны улиралд зөвхөн дээрээс тусч байсан нарны хэт ягаан туяа (UVB ба UVA) нь өвлийн улиралд цасанд ойн бүхий л талаас “дайралтаа” хийж эхэлнэ. Бид нэгэнт жилийн дөрвөн улирлаа өөрчилж чадахгүй учраас өөрсдийнхөө арьс арчилгаанд шинэчлэл хийж, улиралдаа тохируулж арьсаа арчилж сурахын тулд илүү арчаатай байж, суралцах, судлах хэрэгтэй болж байна.

2. Орчны бохирдол
Нарны хэт ягаан туяаг арьс гэмтээгч хамгийн аюултай хүчин зүйл гэж үздэг бол түүний дараа орчны бохирдол жагсдаг аж. Бохирдол ихтэй агаарт чөлөөт радикалуудын хэмжээ их байдаг аж. Энэ нь нарны хэт ягаан туяатай адил арьсны коллагены боловсруулалтыг бууруулж улмаар арьсны бүтэц хуурай, ширүүн болж амархан үрчлээтдэг. 2010 онд арьс судлалын нэгэн сэтгүүл хөдөө орон нутаг болон хот суурин газар амьдардаг ахимаг насны хоёр эмэгтэйн арьсыг харьцуулсан судалгаа хийжээ. Судалгааны дүнгээс харвал хотын оршин суугч орон нутгийн оршин суугчаас 22%-иар илүү их батга ба үрчлээний асуудалтай байсан аж. Үүний шалтгаан бол орчны бохирдол юм. Тэгвэл бидэн шиг хэтэрхий их утаа, хөрсний бохирдол дунд амьдардаг хүмүүсийн хувьд арьсаа хамгаалах ганц арга нь дээд зэргийн арьс арчилгаа билээ.

3. Арьс арчилгааны мэдлэг дутмаг
Надад эмэгтэй хүмүүс бид өөрсдөө гоо сайхны нэвтэрхий толь байх ёстой юм шиг санагддаг юм. Гэтэл Монгол бүсгүйчүүд маань ихэвчлэн арьс арчилгаанаас илүүтэй нүүр будалтдаа анхаардаг нь нууц биш. Уг нь дээр дурдсанчлан орчны бохирдол, уур амьсгалын өөрчлөлт ихтэй манайх шиг улсад арьс арчилгааг аль болох сайн хийж байж л будагнууд маань сайн шингэж, бүр цаашлаад өө дарагч өндөртэй кремний шаардлагагүй өнгөлөг арьстай болж болно. Арьс арчилгааг дээд цэгт нь хийдэг улсууд бол бидний сайн мэдэхээр Япон, Солонгос хоёр юм. Япончууд хооллолт болон амьдралын зөв хэвшилтэй учраас арьс нь сайхан байдаг бол харин Солонгосчууд арьс арчилгаандаа дээд зэргээр анхаарч, түүнийгээ өөрсдийн дуртай ажил болгочихсон байдаг. Харин бидний дунд өөрийн арьсанд тохирох зөв арчилгааг гаргаалгүй сайн мэддэг, бүтээгдэхүүний орц найрлагыг сайтар харж худалдан авалт хийдэг, хэрэглэх заавартай бүрэн танилцаж, зөвийг нь сонгож чаддаг бүсгүй хэр олон бол? Тиймээс сайхан арьстай байя гэвэл эхлээд арьсандаа юу хэрэгтэйг, түрхэх бүтээгдэхүүнээ хэрхэн хэрэглэхээ гарын 10 хуруу шигээ мэддэг байх хэрэгтэй.

4. Арьс арчилгааг бүрэн гүйцэд, зөв хийдэггүй
Дээр дурдсан шүү дээ арьс арчилгааг өөрийн хамгийн дуртай ажил болгосон болохоор Солонгос бүсгүйчүүд шил шиг гэрэлтсэн, торгомсог арьстай байдаг гэж. Харин бидний ихэнх нь нүүрээ цэвэрлээд дурын тосоо түрхээд л унтчихдаг нь нууц биш. Заримдаа залхуураад будагтайгаа ч унтчихдаг шүү дээ.

5. Бүтээгдэхүүний буруу сонголт
Эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүсийн ихэнх нь өөрт тохирохгүй бүтээгдэхүүнийг удаан хугацаанд буруу хэрэглэснээр арьсаа эмзэгшүүлсэн байдаг. Мөн хэт батгашил, хуурайшил, үрчлээтэй арьсны бас нэгэн том шалтгаан бол бүтээгдэхүүний буруу сонголт юм. Тиймээс бүсгүйчүүд маань үнэтэй бүтээгдэхүүн л чанартай байдаг, энэ хүнд таарсан бүтээгдэхүүн надад ч бас таарна, хурдан хугацаанд үр дүн өгөхийг нь сонгоно, аль болох өө дарагч өндөртэй нь сайн гэлгүй өөртөө тохирох бүтээгдэхүүнийг л олж тууштай хэрэглэх хэрэгтэй.

6. Амьдралдаа арчаагүй байх
Буруу хооллолт, ажил амралтын буруу хэв маяг, стресс бухимдал, шингэний дутагдал гээд л “арчаагүй” амьдралын хэв маяг маань эрүүл мэндээс эхлүүлээд арьсыг маань ч “алж” байдаг. Сайн бодоод үзвэл батга, үрчлээ, хуурайшил гээд арьсны бүхий л асуудалтай дээрх хэмнэлүүд маань холбоотой байгаа.

Ингээд дээрх шалтгааны арилах боломжтойг нь арилгаж, тэмцэх хэрэгтэйтэй нь тэмцэхэд онлайн найзуудаа уриалах гэж бас бүсгүйчүүлээрээ бөөндөө гоё арьстай, арьс арчилгааны зөв дадалтай, арьсандаа “арчаатай” болох гэж “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийг Гоолингоо санаачлаад 2 сарын 10-аас 5 сарын 20-ны хооронд хэрэгжүүлэх гэж байна. Энэ 100 хоногийн хугацаанд бид:

- Мэргэжлийн хүнтэй хамтран арьс арчилгааны талаар бүрэн цогц мэдлэг олгоно
- Арьсанд чинь тохирох бүтээгдэхүүнийг санал болгоно
- Арьс арчилгаагаа хэрхэн зөв хийхийг мэргэжлийн хүнтэй хамтран заана
- Мөн хөгжилтэй, сонирхолтой уралдаан тэмцээнүүд явуулж хамтран ажиллагч гоо сайхны брэндүүдийнхээ бэлгээр урамшуулна
- Оройн арьс арчилгааг орой бүр давтаж дадал болгоход нь тусалж урам зориг өгсөөр байна
- 100 орой хэрэглэх арьс арчилгааны багц бүтээгдэхүүнийг 10 бүсгүйд бэлэглэнэ
- Гоолингоогийн бэлгийг захиалсан бүх хүмүүст Мартын 8-ны үеэр илгээнэ гэх мэт олон сонирхолтой, хэрэгтэй, хөгжилтэй зүйлсийг хэрэгжүүлнэ.

Чи ч бас оролцохыг хүсэж байвал эхлээд 2 сарын 10-аас өмнө энэхүү Гоолингоогийн “БЭЛЭГ” -ийг захиалж, оролцогчийн дугаараа аваарай. Захиалсан “БЭЛЭГ” чинь чамд Мартын 8-ны үеэр илгээгдэнэ. Энэ Мартаар нөхөр/найз залуу, ажлын залуусаас чинь гадна Гоолингоогоос чамд бэлэг очно гэсэн үг шүү дээ. Гоё байгаа биз? Одоогоор хөтөлбөрт маань 10,000 гаруй бүсгүйчүүл оролцохоор ЭНЭ группт нэгдээд хүлээж байна. Чи ч бас хүсвэл ороод ирээрэй.

Ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, L’occitane

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүлийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(296)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: chirs.   2018-02-04
ЭРХ ЗЭЭЛИЙН ЭРХЭМ ЗӨВШӨӨРЛӨГЧИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ {NO SCAM ACTIVITIES} Олон нийтэд мэндчилгээ, Би ноён Крис Хармони Николас, БИДНИЙГЭЭ БИЧИГ, БИЧИГ БАРИМТЛАГДАГЧ, Зээлдэгч зээлдэгч. Та санхүүгийн өрөнд орсон уу? Чи муу зээл байна уу? Та санхүүгийн хувьд доошоо байна. Би бага хүүтэй зээлийг 2% -ийн зээлээр өгдөг. БИДНИЙ ТЭМДЭГЛЭЭД ОРУУЛАХ АРГА ХЭМЖЭЭНД АЛХАМУУДЫГ АЖИЛЛАГАА. Би бизнес, хувийн болон хувийн зээлээ зээлээр олгож байгаа хүмүүст өөрсдөө туслалцаа үзүүлж, туслалцаа үзүүлж байгаа эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлж, тэдэнд зээл өгөхийг хүсч байна. Мөн энэ зээлд хамрагдахаар төлөвлөж буй хүмүүст зориулж зээл олгохыг хүсч байна. ЭНЭ ЭРГЭН НИЙГЭД БОЛОН БУСАД БОЛОХГҮЙ БАЙГУУЛАГЧ БУУРЛАГДАХ БАРИМТ БИЧГҮҮДЭЭ, БУСАД ЗӨВЛӨГӨӨНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ БОЛОХГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОХГҮЙ. Хэрэв та энэхүү зээлийн саналыг сонирхож байгаа бол хөгжилдөхгүй байх, эсвэл үүнийг буруу мөрдөн шалгах буруу зам, Та харилцагчаа илгээж болно ЭСВЭЛ И-мэйл хаяг: christloanfunds@gmail.com ТАЙЛБАР: Хэрэв та энэ зээлдүүлэх хүсэлтэй байгаа бол Итгэл, зоригтой байх ёстой

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com