ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арчаатай бүсгүйчүүд 100 оройн даалгавраа хэрхэн гүйцэтгэх вэ?

Чөлөөт цаг  | 2018 / 02 / 09

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрт оролцож байгаа бүсгүйчүүл орой бүрийг өөрийгөө хайрлаж, арчилж,өнгөлөхөд зориулна. Гэхдээ зарим бүсгүйчүүлийн маань хувьд хэрэглэдэггүй байсан олон бүтээгдэхүүн нэмж авч арьс арчилгааныхаа цагийг уртасгах нь, 100 оройн турш нэг ч алгасалгүй давтах нь өөрөө томоохон сорилт болно. Тиймээс үүнийг хамтдаа илүү сонирхолтой, жаргалтайгаар инээмсэглэн хамтдаа давахын тулд бид “Орой унтахаасаа өмнө хийх зүйлс” -ийн жагсаалт гаргасан байгаа. Үүнд:

Арчаатай бүсгүйчүүд 100 оройн  даалгавраа хэрхэн гүйцэтгэх вэ?

Үүнд “1” онцлох болон, үндсэн 5 даалгавар орох болно. Одоо тус тусад нь тайлбарлъя:

#1 Орой - 2018/02/10

Даалгавар 1: Будаггүй сельфи хийж хадгалах (хүсвэл өдөр бүр хийж болно) – Хамгийн эхний онцгой даалгавар бол энэ. 30-60-100 өдрийн дараа өөрчлөлтүүдээ нүдээрээ харахад энэ зураг чинь чамд туслах юм.

Даалгавар 2: Нүүрээ цэвэрлээд өөрийнхөөрөө арчилна - Бүгдээрээ шууд өөртөө тохирсон зөв бүтээгдэхүүн сонгоогүй байгаа учраас эхлээд өөрт байгаа бүтээгдэхүүнээрээ арчлаад явж байя. Хөтөлбөрийн явцад зөв арчилгаа болоод өөрийн арьсны онцлогт тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгох зөвлөгөөг хүргэх учраас тэр үед бүгдийг нь солих эсвэл нэмэлт бүтээгдэхүүн авах эсэхээ шийдээрэй. Бүх зүйл нэг удаагийн үйлдлээр л төгс болчихдоггүй болохоор алхам алхмаар хамгийн гол нь бат суурьтайгаар урагшилъя хэдүүлээ.

Даалгавар 3: Цэвэрлэсэн бүтээгдэхүүн, цагныхаа зургийг авч группд тавих- “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн гол даалгавар бол орой бүр арьсаа бүрэн арчлах шүү дээ. Тэгэхээр чи оройд ямар бүтээгдэхүүнээр, хэдэн цагт нүүрээ цэвэрлэсэн бэ гэдгээ бусаддаа харуулж, хөтөлбөрт оролцож буй оролцоогоо бататгах, үүгээрээ дамжуулан бусдыгаа уриалах, урам зориг өгөх зорилготой юм. Жишээ нь дээрх зураг.

Даалгавар 4: Цагаа бүртгүүлэх- Хөтөлбөрийн 2 сарын 10-аас 5 сарын 21 хүртэлх 100 хоногийн хугацаанд нэг ч удаа орхигдуулахгүй идэвхтэй, үлгэр дуурайлал болон, урам зоригтойгоор оролцож чадсан нэгэн арчаатай бүсгүйд E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, L’occitane брэндүүдтэй хамтарсан супер шагналаа бид өгөх болно. Тэрхүү шагналын төлөө өрсөлдөхийн тулд бидэнд өдөр бүр цагаа бүртгүүлж, оролцоогоо батлах хэрэгтэй тийм үү? Үүний тулд бидний оруулах доорхтой адил форм дээр оролцогчийн дугаар (“Бэлэг захиалж авсан дугаар”) -аа оруулахад л хангалттай.

Жич: Оролцогчийн дугаараа оруулах үед автоматаар цагийн систем дээр бүртгэх учраас арьс арчилгаагаа дууссаны дараа “оролцогчийн дугаар”-аа оруулна. Цагаа өдөрт нэг л удаа бүртгүүлнэ. Автоматаар бүртгэгдэх болохоор нэг дугаарыг олон удаа оруулах боломжгүй юм шүү.

Даалгавар 5: Өнөөдөрт талархах 3 зүйл жагсааж бичих – Энэхүү даалгавар бол чамайг илүү урам зоригтой, өөдрөг байхад зориулагдсан юм. Өнгөрсөн сард бид “Өөрийгөө нээх 30 хоногийн аяллын тэмдэглэл” чээлэнжийг өөрийгөө олж, таньж мэдэхийг хүссэн хүмүүст зориулан хийсэн билээ. Тус чээлэнжид биднийхтэй адил даалгаврууд бас байсан бөгөөд хүмүүсийн хамгийн их хийх дуртай, маш олон хүнд эерэг энерги өгсөн даалгавар нь “Талархлын жагсаалт” бичих байсан юм. Үүнийг бичих нь өөртөө итгэлтэй урам зоригтой, эрч хүчтэй байхад тусалдаг гэдэг нь батлагдчихсан. Тиймээс өдөр болгон өөрийн амьдралаас талархахуйц 3 зүйлийг олж хараад бичиж байгаарай. 100 оройн турш бичих учраас жижигхэн хөөрхөн дэвтэр бэлдчихсэн ч болно шүү дээ.

Даалгавар 6: Утсаа унтрааж, орноосоо хол тавиад сайхан амрах - Арьс арчилгаанд маш сайн унтаж амрах нь чухал гэдгийг чи мэдэж байгаа байх. Тиймээс утсаа заавал унтраагаад өөрөөсөө хол тавиад унтаарай. Утаснаас гарч байгаа цахилгаан соронзон долгион бидний арьс болоод эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйгөөс гадна унтаж амрахад саад болдог.

Ингээд л болоо. Та өдөрт эдгээр даалгаврыг биелүүлэхэд л хангалттай. Өдөр бүр тасралтгүй биелүүлж, өөрөө өөрийнхөө гоо сайханд эзэн болсноор 100 өдрийн дараа гоё арьстай, зөв дадалтай, өөртөө болон гоо сайхандаа сэтгэл хангалуун бүсгүй болох болно. Аан бас супер шагналын эзэн ч болж магадгүй. Ингээд гоо сайхныхаа төлөө тууштайгаар нэгэн том алхмыг хийх гэж буй үзэсгэлэнт бүсгүй чамдаа амжилт хүсье. 100 өдрийг бүгдээрээ “арчаатай” өнгөрүүлнэ ээ.

Ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, L’occitane

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(723)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Mmm.   2018-02-23
Ened hotsorchihjee ormor bna

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com