“Үнэхээр 100 хоногийн турш нэг ч өдөр алгасалгүй орой бүр арьсаа хайрлан, хайрлан арчилбал одоогийн арьс, амьдралын хэв маяг, сэтгэл санаа гээд бүгдэд чинь ямар өөрчлөлт гарах бол?”
“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн талаар сонссон, оролцох гээд хүлээж байгаа бүсгүйчүүлд маань ийм асуулт орж ирж байгаа байх. Тэрхүү үр дүнг өөрийн нүдээр харах боломжийг 10 оролцогчтой онлайн реалити шоу маань олгоно. Яаж вэ гэвэл:
“ЭНЭ” нийтлэлд дурьдсанчлан “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийнхөө хүрээнд бид дээрх онлайн реалити шоуг зохион байгуулж байна. 10 оролцогч бүсгүйчүүдийнхээ арьсыг оношилж үзээд өөр өөрийнх нь арьсны онцлог, нас, ажлын онцлог зэрэгт нь тохируулан арьс арчилгааных нь багц бүтээгдэхүүнийг бэлэглэж байна. Оролцогч бүсгүйчүүд маань тэрхүү багцыг 100 оройн турш тасралтгүй хэрэглэн үр дүнгээ бусад оролцогч, үзэгчдийнхээ өмнө нээлттэй харуулж өрсөлдөх дүрэмтэй. Үүний үр дүнд бусад хэрэглэгчид маань бүрэн арчилгаа болоод бүтээгдэхүүний жинхэнэ үр дүнг нүдээрээ харах боломжтой. Мөн 10 өөр арьс, амьдралын хэв маягтай бүсгүйчүүд оролцож байгаа болохоор өөртэйгөө адил бүсгүйн хэрэглээг байнга хараад дуурайхад хялбар байна. Хөтөлбөрийн 100 хоногийн хугацаанд “Арчаатай бүсгүйн 100 орой” “Группт” орой бүр арьс арчилгааны талаарх сэтгэгдэл, бүтээгдэхүүн хэрэглэсэн үр дүнгээ оруулах болохоор хамтдаа зовлон, жаргалаа хуваалцаад оролцох учиртай.
Ингээд эхний оролцогчыг танилцуулъя:
Арьсны асуудал: Хуурайшилт, холцруу, хялгасан үрчлээ, эрүү хэсгээр үсэвсэлтэй батга, хамар хацар хэсгээр хар батга, хацар хэсгээр цагаан батга гардаг.
Бидний бэлэглэсэн багц бүтээгдэхүүн:
Оролцогч маань хуурай арьстай болохоор Yves Rocher брэндийн сайтар чийгшүүлэх мөн 30 настай учир үрчлээ, хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдийг хамтатган санал болголоо. Хуурай арьсыг буруу арчилбал эмзэг мэдрэмтгий болох нь амархан учраас зөөлөн, байгалийн ашигт найрлага өндөртэй бүтээгдэхүүн сонгох хэрэгтэй юм. Мөн арьсаа байнга чийглэг байлгаж чадвал батга болон үрчлээ аяндаа багасаад ирнэ.
Зовхины будаг арилгагч:
Нүүр цэвэрлэгч:
- Хуурай арьстай бүсгүйчүүл хөөсөн цэвэрлэгч биш зөөлөн найрлагатай гелэн цэвэрлэгч эсвэл сүүн шингэн сонговол сайн шүү.Тоник:
- Парабен, силкон агуулаагүй.Серум:
- Серум бол арьсны асуудлыг шийдэх, эмчлэх гол бүтээгдэхүүнүүдийн нэг юм.Зовхины тос:
- Зовхи орчмын эмзэг арьсны өнгийг сэргээх, хялгасан үрчлээг тэнийлгэж, гүн үрчлээнээс сэргийлж, толийлгох үйлчилгээтэй тос.Шөнийн тос:
- Шөнийн тос бол арьсыг чийгшүүлж, чийгшлийг барих үйлчилгээтэй хамгийн гол бүтээгдэхүүнүүдийн нэг бөгөөд 25- аас дээш насанд арьсныхаа төлөө заавал хэрэглэж занших хэрэгтэй.Маск:
- Хуурай болон хэт хуурай арьсанд зориулсан эрчимтэй чийгшүүлж, тэжээл өгөх маск.Гуужуулагч:
- Арьсыг бохирдол болон идэвхгүйжсэн эсүүдээс салгаж, арьсны байгалийн гэрэлтэх чадварыг дахин сэргээх гуужуулагч.Хэрвээ чиний арьсны асуудал дээрх оролцогчынхтой ижил бол Yves Rocher брэндтэй илүү дотно найзлаарай. Амжилт арчаатай бүсгүй минь.
#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо
Сэтгэгдэл (3) | Хэвлэх | Үзсэн тоо: 18609 | | | |
Өмнөх мэдээлэл Арчаатай бүсгүйчүүд 100 оройн даалгавраа хэрхэн гүйцэтгэх вэ? |
Дараах мэдээлэл Онлайн реалити шоу: 100 хоног 10 оролцогч №3 |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
uuriiguu sain medhiig hvsch baina