ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Форм №1: Бид юу мэддэг бас мэддэггүй вэ?

Чөлөөт цаг  | 2018 / 02 / 19

“Мэдэх тусам мэдэхгүйгээ мэднэ” - ээ гэж ... Харин мэдье гэсэн хүсэл тэмүүлэлгүй байгаад л байвал мэдэхгүйгээ ч мэдэлгүй явсаар өнгөрдөг жамтай ажээ. “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийг эхлүүлэх санаа анх төрснөөс, үгүй ээ, “www.goolingoo.shop” онлайн дэлгүүрээ нээх санаа төрснөөс хойш юм уу? Бас л биш байна. Бүр www.goolingoo.mn “www.goolingoo.mn” –ээ ажиллуулж эхэлснээс хойш бүсгүйчүүлдээ арьс арчилгааны талаар зөвлөхийн тулд өөрөө эхлээд мэддэг байх хэрэгтэй болохоор мэдээлэл хайж, мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг тархиндаа ягштал суулгасаар 9 жилийг ардаа үлдээжээ.

Форм №1: Бид юу мэддэг бас мэддэггүй вэ?

Гэхдээ л арьс арчилгааны талаар “Би мэднэ” гээд цээжээ дэлдээд суухуйц болох болоогүй л байна. Үүний нэг шалтгаан нь арьс арчилгааны хэв маяг, бүтээгдэхүүн, арга барилууд байнга шинэчлэгдэж, өөрчлөгдөж байгаа болохоор араас нь даган судалж, мэдэж явахгүй бол горьгүй.

-Ганцхан заяасан гоо үзэсгэлэнгээ тордож, эрүүл, залуугаар нь хадгалахын тулд
-Өөрийгөө хайрлахын тулд
-Өөртөө юу таарч тохирохыг сайн мэддэг байхын тулд
-Зар сурталчилгаа, үнэтэй маркетингэд хууртахгүйн тулд бид дор бүрнээ мэдлэгээ дээшлүүлж, өөрийгөө боловсруулж байх хэрэгтэй.

Харин чиний гоо сайхны мэдлэг өдөр тутамдаа арьсаа арчлахад чинь хангалттай болов уу? Найдвартай эх сурвалжаас мэдээлэл авдаг болов уу? Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ зөв сонгоход чинь тусалж чаддаг уу? Доорх формыг бөглөнгөө өөрөө өөртөө дүгнэлт хийгээрэй.

Жич: Энэхүү 100 хоногийн хугацаанд та нар маань 10 өөр форм бөглөх ба энэ нь ямар нэг үнэлгээ өгөх бус аль төрлийн мэдээллийг та нартаа өгөх хэрэгтэйг судалж гаргах зорилготой учраас үнэн зөв бөглөөрэй. Мөн үүнийг бөглөсөн “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн оролцогчдоос нэг бүсгүйг санамсаргүйгээр сонгож, Монголын хѳрсѳнд ургасан чацаргана найрлагатай, “Seaberry” брэндийн арьс чийгшүүлэгч болон серумыг бэлэглэхээр бэлдлээ.

- Серум /Facial Serum/

Энэхүү ийлдэс нь арьсыг чангалж уян хатан чанарыг тэнцвэржүүлэн, арьсыг дээд зэргээр чийгшүүлнэ. Мөн витаминаар баялаг учир арьсыг шим тэжээлээр тэтгэдэг. Усан суурьтай, чийгшил маш сайн ѳгөх серум юм.

- Чийгшүүлэгч /Facial Moisturizer/

Арьс чийгшүүлэгч нь арьсыг чангалж уян хатан чанарыг тэнцвэржүүлэн чийгшүүлнэ. Омега 7-оор баялаг тул таны арьсыг шим тэжээлээр бүрэн хангана. Усан суурьтай, чийгшүүлэгч бүтээгдэхүүн юм.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(885)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com