ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Онлайн реалити: 100 хоног 10 оролцогч №6

Чөлөөт цаг  | 2018 / 02 / 20

"Арчаатай бүсгүйн 100 орой" хөтөлбөрийн онлайн реалитид оролцохоор сонгогдсон 6 дахь бүсгүй хэн бэ?

Онлайн реалити: 100 хоног 10 оролцогч №6
Бид 10 бүсгүйгээ цувралаар танилцуулж байна. Эхний 5 оролцогчийн мэдээлэл болоод 100 хоног хэрэглэх арьс арчилгааны бүтээгдэхүүнийг нь мэдэхийг хүсвэл хүсвэл“№1”, “№2”, “№3”, “№4” , “№5” нийтлэлийг уншаарай. Ингээд хөтөлбөрийн 6 дахь оролцогчтой танилцъя.

Оролцогчийн дугаар: 68958

Нэр: П. Саруул
Нас: 33
Арьсны төрөл: Тослог

Арьсны асуудал: Хуурайшилттай, эрүү хэсгээс цагаан батга, үрэвсэлтэй батга, хамар хэсгээр хар батгатай, арьсны нүхжилт, батганы сорвитой,холцруутдаг, угааж цэвэрлэсний дараа арьс нь таталддаг

Бидний бэлэглэсэн багц бүтээгдэхүүн:

Оролцогч маань тослог арьстай боловч хуурайшилт, батганы асуудалтай тул THANN брэндийн Шисо багцийг санал болгож байгаа юм. Thann-ийн судалгаа хөгжлийн баг Шисо хэмээх гайхалтай ургамлын ид шидийг ямар нэгэн химийн найрлагагүйгээр Нано технологийг ашиглан гаргаж авсан байна. Энэ нь арьсны гүнд хурдан хугацаанд шингэж, үр дүнгээ үзүүлдгээрээ онцлогтой юм.

Нүүр цэвэрлэгч гел:
● Гол найрлагандаа шисо ургамлын охь агуулсан. Анти- оксидантаар баялаг чийгшүүлэх үйлчилгээтэй.
● Мөн найрлаганд орсон ногоон цайны ургамлын охь болон замагны охь нь арьсыг залуужуулж, гэрэлтүүлнэ.
● Арьсан дахь бохирдол будгийг гүн цэвэрлэхээс гадна илүүдэл тосыг арьс хуурайшуулахгүйгээр арилгадаг
● Шүлтлэг бус арьсны нүх сүвийг бөглөхгүй ба мэдрэмтгий арьсанд ч мөн тохиромжтой юм.
Мист:

● Нано Шисо ургамлын охь нь анти-оксидантаар баялаг тул арьсанд чийгшлийг сайн өгдөг. Фүжи уулын ус нь мөн адил арьсны чийгшлийг нэмэгдүүлэх, эрдэс минералаар баялаг юм. Лавандагийн ус нь тайвшруулах, сэргээх хөгшрөлтийн чөлөөт радикалуудын эсрэг арьсыг хамгаалах үйлчилгээтай харин ногоон цайны ургамлын охь нь анти-оксидант, цочролоос сэргийлэх үйлчилгээ үзүүлнэ.

Тоник:

● Гол найрлагандаа шисо ургамлын охь агуулсан. Анти- оксидантаар баялаг чийгшүүлэх үйлчилгээтэй. Мөн найрлаганд орсон ногоон цайны ургамлын охь нь арьсыг залуужуулж, гэрэлтүүлнэ. Харин сарнайн ус нь агшаах, амраах үйлчилгээтэй.

● Арьсаа зөөлөн, эрүүл харагдуулахад туслахаас гадна арьсан дээрх бохирдол, илүүдэл тос болон үхэжсэн арьсыг арилгана.
Серум:

● Нано Шисо ургамлын охь нь анти-оксидантаар баялаг бөгөөд чийгшүүлэх үйлчилгээг үзүүлнэ. Centella-н охь нь арьсны бүтцийг дахин сэргээх, коллагены өсөлтийг дэмжих бол харин Banana Flower-н охь нь коллагений өсөлтийг дэмжих, үрчлээг багасгах нөлөөтэй юм.

● Судалгаагаар сайн дурын хэрэглэгчдийн 82.4% -ийнх нь арьсны уян хатан чанар 13.4%-р нэмэгдсэн бол 76.5% -ийн арьсан дахь үрчлээ 25.5%-р багассан байна.

Маск:

● Нано Шисо ургамлын охь - Анти-оксидантаар тэтгэн, чийгшүүлэх үйлчилгээтэй. Trehalose-н охь - Арьсны чийгшлийг нэмэгдүүлэх, Ялам модны үндэсний охь - Толбо багасган арьсыг өөгүй харагдуулна. Усан үзэмний охь - Арьсны өнгө нэмэгдүүлэн гэрэлтүүлдэг.
● Уян хатан чанарыг сэргээж, арьсны өнгийг гэрэлтсэн болгоно
● Сайн дурын хэрэглэгчдийн арьс 100% гэрэлтэн, толийсон.
● Сайн дурын хэрэглэгчдийн 72.7% -ийн арьсны өнгө илүү цайрсан
● Сайн дурын хэрэглэгчдийн 68.2% -ийнх нь арьсны өөгүй тунгалаг байдал нэмэгдсэн гэсэн үр дүн гарчээ.

Үрчлээний эсрэг тос:

● Нано Шисо ургамлын охь - Анти-оксидантыг тэтгэж чийгшүүлэх үйлчилгээтэй бол хар цайны ургамлын охь нь коллагены өсөлтийг дэмжих, арьсны бүтцийг дахин сэргээх үйлчилгээг үзүүлдэг
● Судалгаагаар сайн дурын хэрэглэгчдийн 82.4% -ийнх нь арьсан дээрх үрчлээ 31.3%-р багассан.

Гуужуулагч:

● Бүтээгдэхүүний найрлагад орсон овъёосны гурил нь арьсыг зөөлнөөр гуужуулах үйлчилгээ үзүүлнэ. Мөн одуу өвсны охь /Marsh-mallow/ нь арьсыг чийгшүүлэх болон чангалах үйлчилгээтэй юм.
● Арьсыг гэмтээхгүйгээр арьсны үхэжсэн хэсгүүд болон бохирдлыг арилгана
● Арьсыг чийгшүүлэн чангалах үйлчилгээ бүхий Витамин А, В, С-г агуулдаг
Хэрвээ чиний арьсны асуудал дээрх оролцогчынхтой ижил бол THANN брэндтэй илүү дотно найзлаарай. Амжилт арчаатай бүсгүй минь.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(857)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com