ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Арчаатай бүсгүй”-н дагах инстаграм хаягууд

Чөлөөт цаг  | 2018 / 05 / 07

Энэ миний л туршлага л даа. Гэхдээ “арчаатай” бүсгүйчүүдийн инстаграмыг үзэхээр яалт ч үгүй өөртөө арчаатай баймаар санагддаг юм. Инстаграм дээрх, бодит амьдралаас хэт тасарсан зургууд эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлдөг талаар интернэтээс зөндөө мэдээлэл уншиж байсан ч миний л хувьд огт сөргөөр нөлөөлж байгаагүй. Харин ч надад урам зориг өгч, илүү сайн сайхан руу тэмүүлж, өөрийгөө хайрлах эрмэлзэл бэлэглэдэг билээ.

“Арчаатай бүсгүй”-н дагах инстаграм хаягууд

Ингээд надад үргэлж эергээр нөлөөлдөг “арчаатай” бүсгүйчүүлийн инстаграм хаягуудыг доор жагсаалаа. Хэчнээн олон хүүхэд төрүүлсэн ч, нас, жин нэмсэн ч, зовлон гуниг тохиосон ч өөрийгөө үгүй хийж, орхиогүй, харин ч илүү тодоор гялалзлаж, “арчаатай” байж чадсан үлгэр жишээ бүсгүйчүүл энд бий. Чи ч бас сэтгэгдлээр үлгэр дуурайл авдаг эмэгтэйгээ алдаршуулаарай.

Хэзээд хөөрхөн байдаг @diana_korkunova
Гайхалтай инээмсэглэл, өтгөн хөмсөг, алаг нүд гээд төрөлхийн гоо сайхан түүнд бий ч түүнийгээ улам гялалзуулж, арчилж явааг нь харахад гоё байдаг шүү. Бас хэн нэгнийг дуурайлгүй өөрийн гэсэн онцгой хэв маягийг бий болгож чадсан.

A post shared by GABI MOON ☾ (@iamchocobi) on

Гайхалтай биетэй @iamchocobi
Түүний хувьд дасгал хөдөлгөөн гэдэг зүйл амьдралынх нь магадгүй бүр биеийнх нь салшгүй нэг хэсэг болчихсон гэлтэй.

Цэвэр тансаг @kseniaburda
Энэ эмэгтэйг харахаар хамгийн чанартайг л өөртөө зориулмаар санагддаг. Хэт задгай, секси биш хэрнээ цэвэрхэн тансаг хувцаслаж, “зөв аргаар” өөрийгөө дур булаам харагдуулж чаддаг бүсгүй.

A post shared by Tatiana Korsakova (@tati_vk) on

Өөртөө арчаатай гэж жигтэйхэн @tati_vk
Энэ эмэгтэйн зургийг харах төдийд л цэх сууж, йог хиймээр, бие, арьсаа бүхэлд нь арчилмаар санагдана.

A post shared by INGA (@ingalala_) on

“Арьсаа арчилъя аа” гэж бодогдуулна @ingalala_
Будаггүй арьсыг нь хар л даа. Гөлгөр, толигор гэж жигтэйхэн байгаа биз дээ? Арьсандаа хэчнээн анхаардгийг нь зүгээр л инстаграмаас нь харж болно.

A post shared by Katt 🍸🌹⚡️ (@katr__) on

Өөрийнхөөрөө, онцгой @katr__
Түүнд урт хөл, өндөр нуруу, өргөн мөр гээд загвар өмсөгчийн бие байхгүй ч өвөрмөц төрх, стиль хэв маяг бий. Яг түүн шиг бид өөр өөрийнхөө стилийг тодорхойлоод, өөрийгөө жаахан л арчилчихад гараад өгнө дөө, тэ?

Арчаатай эмэгтэйн үлгэр жишээ @samoylovaoxana
Ойр ойрхон 3 охин төрүүлсэн хэрнээ тэр бие хааг нь ээ. Бас үнэхээр ухаалаг, эерэг энергитэй бүсгүй.

Нархан @ververa
Түүнийг харахаар яг л нар шиг санагддаг. Эерэг, гэгээлэг энерги, дуусашгүй эрч хүч, ухаалаг үгс, хөдөлмөрч зан бас гайхалтай гоо үзэсгэлэн.

A post shared by XENIA (@xenia) on

Мундаг @xenia
6 хэлээр ярьдаг, TEDX –т илтгэл тавьж байсан, эдийн засгийн мэргэжилтэй боловсролтой, ухаалаг бүсгүй. Бас үзэсгэлэнтэй.

A post shared by Eva Gutowski (@mylifeaseva) on

Хөөрхөн ааштай @mylifeaseva
Тэр магадгүй тийм ч царайлаг биш. Гэхдээ хөөрхөн ааш, үзэл бодол, гоё бие, өөртөө итгэх итгэлээрээ 5 сая хүнийг араасаа дагуулчихсан л яваа.

@aijanasemova_
Нүүрээ өөртөө тохируулаад гоё будаад сурчихсан, үс, арьсаа эрүүл байлгаж арчилдаг, хувцаслах хэв маяг нь ч энгийн хэрнээ гоёмсог. Хөөрхөн охин байгаа биз?

Хүчирхэг @victoriabeckham
Түүнийг хүчирхэг гэдэг үгээр л тодорхойлох байх. Авьяаслаг, мэдрэмжтэй, хөдөлмөрч, үлгэр жишээ үзэсгэлэнт бүсгүй. Өөрийн брэндээ босгохын хажуугаар 4 хүүхэд төрүүлж өсгөөд, өөрийгөө гоо сайхан хэвээр нь хадгалж яваа…

Ингээд харахад бүсгүйчүүд бид заавал том нүдтэй, гоё шүдтэй, өндөр туранхай төрөх албагүй. Харин өөр өөрийнхөөрөө арчаатай байж гоо сайхнаа бүтээхэд л үзэсгэлэнт цэцэг болон хувирна. Арьсаа орой бүр арчлах дадалтай болох зорилготой 100 хоногийн хөтөлбөрт маань оролцож, өөрийгөө хайрлах, үнэлэх мэдрэмжийг орой бүр мэдрэхийг хүсвэл ЭНЭ группт нэгдээрэй.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, Монос Косметик,Decello, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(274)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Boji.   2018-05-08
Barag bugdiig ni dagadag ym bn shde kk...medehgui 2 hun l bainadaa

“ Амралтын өдрийн шуудан” фейсбүүк группт элсээрэй. ">

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com