ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөртөө арчаатай бүсгүйчүүд цаг, мөнгө хоёроо юу юунд зарцуулдаг вэ?

Гоо сайхан  | 2018 / 02 / 21

Миний ажигласнаар амьдралдаа арчаатай бүсгүйчүүдийн өдөр тутмын, сар бүрийн төсөв, төлөвлөгөөнд дараах зүйлс заавал тусгагдсан байдаг. Ингэснээр тэд нүүр бардам, сэтгэл дүүрэн амьдардаг билээ.

Өөртөө арчаатай бүсгүйчүүд  цаг, мөнгө хоёроо юу юунд зарцуулдаг вэ?

1. Мэдлэг хурааж, хураасан мэдлэгээ амьдралдаа хэрэгжүүлэхэд
Өөрийн таних хамгийн арчаатай эмэгтэйг нэрлэ гэвэл би нэг найзыгаа нэрлэнэ. Тэрээр хоёр хүүхдийн ээж, өөрийн гэсэн жижиг бизнестэй нэгэн бөгөөд бүхнийг амжуулахаас гадна хэрэгтэй бүхнийг хэдийнэ мэдсэн байдаг чанараас нь би үргэлж суралцах гэж хичээдэг. Гэхдээ тэр зүгээр л тренд дагаж хэсэг олныг дагаж шуурчихаад больчихдог нэгэн биш. Хамгийн бахархууштай нь өөрийн судалж мэдэж авсан, шинжлэх ухааны үндэслэлтэй бүхнээ амьдралдаа тултал нь хэрэгжүүлж дадал зуршил болгосон байдаг билээ.

Хамгийн сүүлд гэрт нь зочлоход надад эфирийн тосыг ууршуулах замаар биеийн болон сэтгэлийн өвчнүүдийг хэрхэн эмчилж сурч байгаа талаар, цагаан сарынхаа ааруулыг өөрөө яаж хийдэг талаар, хүүхдүүдийнхээ насны онцлогт тохируулан хэрхэн өдөр бүрийн тэжээллэг меню гаргадаг талаараа хуваалцсан юм. Түүнтэй ярилцаад суухаар амьдралдаа тусгаж хэрэгжүүлмээр олон шинэ санаануудыг мэдэж авдаг. Ахиад хэсэг хугацааны дараа уулзахад ахиад л гоё шинэ зүйлс сонсдог доо.

Амины, албаны гээд энэ их ажлынхаа хажуугаар яаж тэр бүх мэдлэгийг хурааж, хэрэгжүүлдэг юм бэ гэхэд тэр ердөө л “Өглөө ажилдаа орохын өмнө, өдөр цайныхаа цагаар, орой унтахдаа утсаа оролдох багахан цагаа л ашигладаг юм өө” гэж хариулсан. Би харин тэдгээр цагуудыг фейсбүүк, инстаграм гүйлгэхэд л зориулдгаа бодож ичсэнийг яана. Арчаатай байхын тулд амьдралын олон талын мэдлэгтэй, тэр мэдлэгийг олж авахад цаг заваа зориулж, update хийж хэвшсэн байх нь чухал гэдгийг түүнээс олж харсан юм.

Зүгээр л урсгалаараа, үндсэн, энгийн мэдлэгээ ашиглаад л амьдраад явж болох ч гэлээ өөрийгөө болон гэр бүлийнхнээ илүү сайн арчилж тордож, амьдралаа илүү мундаг авч явахын тулд яах шаардлагатай талаар судалж мэдэн, хэрэгжүүлж арчаатай байх нь амьдралыг улам үнэ цэнэтэй болгох юм даа.

2. Эрүүл мэнддээ
Бид эрүүл мэнддээ санаандаа хүртэл, хангалттай хэмжээнд хөрөнгө оруулж чадаж байгаа болов уу? Би лав өөртөө үргэлж эргэлздэг юм. Одоо чадах чинээгээрээ эрүүл мэндээ хамгаалдаг ч гэсэн ахиад жаахан цаг, мөнгө зарцуулаад анхаарчихмаар санагддаг зүйлс бий.

Харин мундаг арчаатай бүсгүйчүүдийг анзаарахад өөрийн болон гэр бүлийн эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж, үүний төлөө бусад амьдралын хэрэгцээнүүдийг золиослохдоо үргэлж бэлэн байдаг шиг харагдсан. Нэг найз маань өнөөдөр надад цагаан сараар гэр бүлийн гурван хос дээл хийлгэхээр төлөвлөж байсан мөнгөө ирэх өвөл утаагүй газар өвөлжихдөө зориулан нээсэн хадгаламж руугаа хийсэн тухайгаа нэг хуучилсан юм. Тэднийх алтан дундаж орлоготой ч айл ч гэсэн эрүүл мэнддээ бол чинээлэг айлын хэмжээнд тултал нь зарцуулж сурсан нь харагддаг болохоор эмнэлэгт хэвтлээ, өвдлөө гэж ер нь л сонсогддоггүй.

3. Чанартай хоол хүнсэнд
Долоо хоногийн хүнсээ базаахаар томхон супермаркет ороод, кассны дараалалд зогсох тоолондоо би яагаад ч юм бусад хүмүүсийн сагсны ерөнхий “төлөв байдал”-ыг хальтхан анзаарчихдаг зуршилтай. Хүмүүсийн сагсан дах хүнсийг “эрүүл”, “эрүүл бус”-аар нь ангилаад харьцааг нь гаргавал энэ хоёр төрлөөс 50:50 харьцаатайгаар тэнцүү цуглуулсан хүн бараг л байдаггүй юм шиг санагдсан шүү. Аль нэг нь заавал илт давуу, эсвэл бүр зөвхөн нэгээр нь л дагнаж сагсаа бүрдүүлдэг нь анзаарагддаг юм. Жишээ нь, миний урд зогсож байсан хүний авсан хүнсний 90 хувь нь эрүүл (оливийн тос, ногоон цай, чацарганы охь, өндөг, тараг, овьёос, кимчи, бүх төрлийн навчит ногоон ногоо, бүх төрлийн жимснээс багахныг г.м) байхад миний ард зогсож буй хүний сагсан дах хүнсний 90 хувь нь эрүүл бус (том том савтай ундаа, олон төрлийн нарийн боов, хоёр хайрцагтай амттан, хиам г.м) байдаг юм. Тэгэхээр эрүүлээр хооллохоор шийдсэн хүн, шийдээгүй хүн л гэж байдгаас “тал хувьтай шийдсэн” хүн гэж байдаггүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Сонирхолтой нь тэр хоёр хүний аль алиных нь тооцооны мөнгө бараг л тэнцүү гарч байгаа хэрнээ чанарын хувьд ихээхэн ялгаатай байгаа юм. Ингээд бодохоор бид яг адилхан мөнгө, цаг хугацааг зарцуулан ямар хүнс авч байгаагаас хэр арчаатай байгаа маань илт ялгардаг юм шиг ээ.

4. Арьс арчилгаандаа
Өмнө дурдсан зүйлсэд цаг хугацаа, орлогоо зарцуулдаг эмэгтэйчүүдийн оройн арьс арчилгаа энгийн байна гэж бараг л үгүй. “Байгалиас ганцхан заяасан” арьсандаа тэд “байдаг л зүйл” шиг ханддаггүй билээ. Тэдний гоо сайхны ширээн дээрээ олоон олон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд өрөөстэй байдаг ба орой бүр орондоо орохоосоо өмнө тэднийгээ бүгдийг нь цаг гарган нэг нэгээр нь түрхэж, нүүрээ хайрлан “илж таалж” байгаад унтдаг. “Яаж ийм гоё арьстай байдаг юм бол оо?” гэж бодогдсон бүх эмэгтэйчүүд л тийм сайхан байхаас ч аргагүй их хэмжээний арчилгааг л хийдэг юм байна лээ.

“Арчаатай эмэгтэйн 100 орой” хөтөлбөрт оролцож байгаа бүх Гоолингоочууд маань яг л тийм хэвшлийг орой бүр хэрэгжүүлж байгаа гэж бодохоор бахархах сэтгэл төрж байгаа. Нуулгүй хэлэхэд нүүрээ хөөсөөр цэвэрлээд, чийгшүүлэх лосьон, тос түрхээд л унтчихдаг байсан надад “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөр маань үнэхээр том дэвшил авчирч байгаа шүү. Өмнө нь бараг л огт “арчилдаггүй” байсан юм шиг, юугаа хийдэг байсан байна аа гэж өөрийгөө зэмлэж байгаа. Та нар маань ч бас над шиг “арчаатай мэдрэмж” авч, жирийн дажгүй арьсаа үнэхээр гоё арьс болгохыг хүсвэл ЭНЭ группт элсэж, чээлэнжийг дагаарай.

5. Алжаалаа тайлахад
Ядраад л эсвэл бухимдаад л яваад байдаг, түүнийгээ тайлж арилгаж чадахгүй явах нь өөрийгөө бас л бүрэн арчлахгүй байна гэсэн үг. Арчаатай эмэгтэйчүүд боломжтой үедээ саун спад орж, массаж хийлгэж, чанартай дарс ууж боломжгүй үедээ зүгээр л хөөстэй ваннд ч болтугай хэвтэж, хөлөө давстай усанд дүрж, сэтгэл сэргэм хөгжилтэй зүйл үзэж өөрийнхөө алжаал ядаргааг тогтмол тайлж чаддаг.

6. Дасгал хөдөлгөөнд
Арчаатай эмэгтэйчүүд бүгд ямар нэг байдлаар дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа байнгын хэвшил болгосон байдаг. Йогоор хичээллэх, ууланд алхах, өглөө бүр гүйх, фитнесс хийх, дугуй унах, усанд сэлэх, бүжиглэх зэргийн аль нэгийг нь заавал сонгосон л байдаг шүү дээ.

7. Хүсэл мөрөөдөлдөө
Дээрх бүх зүйлд цаг, мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийдэг хэрнээ өөрийн сэтгэлд асаж буй хүсэл мөрөөдлөө ажил хэрэг болгож чаддаггүй бол хэчнээн “арчаатай” байхын сэтгэлийн таашаал гэж юусан байх билээ? Тиймээс нэгэн хэвийн байдлаар ажилласаар өдөр хоногийг урсгахын хажуугаар аялахыг хүссэн газар луугаа аялаж, бүтээхийг хүсэж байгаа зүйлээ бүтээж, хийхийг хүссэн зүйлээ хийж амжуулан, түүний төлөө өөрт байгаа залуу нас, өв хөрөнгийг зарцуулж чадаж байвал чи яахын аргагүй арчаатай, өөртөө хайртай эмэгтэй юм шүү.

Долоо хоногийн төлөвлөгөөгөө хараад юунд хэр их цаг зарцуулагдаж байгааг нь ажиглаж дүгнээрэй. Дээрхийн аль нэг нь орхигдож байгаа юм биш биз?

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(510)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Мөнхтуяа.   2018-03-01
Яасан гоё юм бэ. Эфирийн тосоор юу юу хийж болох вэ мэдмээр бна :)

Зочин: otgonbat.   2018-02-22
Tustai medeelel bn

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com