ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Beauty Diary №2 –оос юу сурах вэ?

Чөлөөт цаг  | 2018 / 02 / 22

“Арчаатай бүсгүйн 100 орой хөтөлбөр”-ийн хүрээнд бид цувралаар “Beauty diary” бичлэгүүд хийж байгаа билээ. Хамгийн эхний бичлэгээр бид арьсныхаа төрлийг тодорхойлж сурсан бол одоо тэрхүү арьсандаа тохирсон ямар арчилгааг хийх, юунд анхаарах хэрэгтэй талаар мэдэж авах болно. Ингээд AnarA’s make up студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэгтэй хамтарсан "Beauty Diary №2" –оос юу сурах вэ?

Beauty Diary №2 –оос юу сурах вэ?
Хэвийн арьстай бол:

- Тогтмол зөөлөн цэвэрлэгч ашиглана.

- Шөнийн тэжээлийн тос байнга түрхэнэ.
- Нүүр будалтыг тогтмол хийж арьсаа гадны тоогүй нөлөөнөөс хамгаална.
- Нүүрэндээ тос түрхээд будахгүй гарах нь бохирдол арьсан дээр цугларах эх үүсвэр болно. Тиймээс будалт хийж хамгаалах хэрэгтэй.
Хуурай арьс:

- Үрчлээ үүсэх явц хурдан явагддаг.

- Чийгээ хурдан алдаж, гадны нөлөөнд амархан автдаг.
- Тэжээлийн бүтээгдэхүүн давхар хэрэглэнэ.
- Хуурай арьстай зарим бүсгүйчүүд чийг, тэжээлийн аль нь дутагдаж байгааг ялгадаггүй.
- Арьсанд тэжээл дутагдсанаар хэчнээн чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглээд ч нэмэргүй, чийггүй байдаг.
- Хуурай арьстай бол 7 хоногт 1-2 удаа тэжээл, чийгшүүлэх маск хэрэглэнэ.
- Арьсаа цэвэрлэсний дараа чийгээ алдахгүйн тулд тосоо маш хурдан түрхэж байх хэрэгтэй.
- 7 хоногт 1 удаа гуужуулна. Гуужуулагчийг арьсан дээрээ хамгийн дээд тал нь 40 секунд байлгана.
- Байгалийн гаралтай гуужуулагчид зөөлөн бүтэцтэй байдаг. Гарныхаа нимгэн арьсан дээр гуужуулагчаа түрхэж үзээд ямар мэдрэмж төрж байгаагаар нь ялгаж болно.
- Хуурай арьстай бүсгүйчүүл үрчлээний эсрэг хүчтэй бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө эрчимтэй чийгшүүлэх серум, ампуль, зовхины тос гэх мэт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх хэрэгтэй.
- Салхинд арьсаа хамгаалахгүй явбал чийгээ алдаж байна гэсэн үг.
- Нар төдийгүй салхи, хүйтнээс арьсаа маш сайн хамгаалах хэрэгтэй.
- Нарны хортой туяа өвөл илүү нэмэгддэг учраас нарнаас хамгаалах тосыг өдөр алгасалгүй хэрэглэх хэрэгтэй.
Холимог арьс:

- Эхлээд арьсаа хуурайшилт, тослогийн аль нь давамгайлсан холимог арьс вэ гэдгээ мэдэх хэрэгтэй.

- Тослогийн хэмжээ багатай бол холимог арьсны гэхээс илүү хуурай арьсны бүтээгдэхүүнээр арчлах нь сайн. Тослогийн илүүдэлтэй, гялайдаг, нүхжилттэй хэсэгтээ 7 хоногт 2 удаа шавар маск түрхээрэй.
- Холимог арьс улиралын байдлаас шалтгаалан өөрчлөгддөг.
- Гадуур их явдаг ажилтай бол арьсаа илүү сайн хамгаалах хэрэгтэй.
Тослог арьс:

- Шилжилтийн нас буюу өсвөр насанд заавал батга гарах албагүй. Гормоны өөрчлөлттэй холбоотойгоор тослог их хэмжээгээр ялгардаг учраас нүүрээ 3 удаа зөөлөн цэвэрлэгчээр цэвэрлээд их хэмжээний батга гарахаас сэргийлж болно.

- Тослогийн хэмжээг тэнцвэржүүлэгч шингэн саван, зөөлөн сойз, порлоноор угааж болно.
- Заавал хөөсрүүлж угаах хэрэгтэй.
- Цэвэрлэсний дараа тоникоо хөвөнд шингээж байгаад заавал арчина. Дараа нь тоникоо шавшиж шингээнэ.
- Тослог арьстай ч тос түрхэхгүй байж болохгүй. Тослог хэрнээ арьс нь хуурайшчихсан байдаг. Тиймээс тослогийн агууламж багатай, чийг өгөх тос, бүтээгдэхүүнүүд хэрэглэж байх хэрэгтэй.
- Батгыг аль болох шахахгүй байх хэрэгтэй. Харин эмчилгээний хатаагч гелүүдийг батга гарсан хэсэгтээ түрхэж хэрэглэх нь зөв.
- Гуужуулагчийг зун 7 хоногт 2-3, бусад улиралд 1-2 удаа л гуужуулахад хангалттай.
- Маск болон гуужуулагчийг хооронд нь зайтай хэрэглэж байх хэрэгтэй.
- Тослог арьсны өдөр тутамдаа хэрэглэх бүтээгдэхүүн зөөлөн байх хэрэгтэй. Үрэвслийн эсрэг, хурц найрлагатай бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэвэл арьс эмзэгшиж, хуурайшина.
- Тослог арьстай бол шингэн саван, чийгшүүлэх тоник, чийгшүүлэх тос, нарнаас хамгаалах тос, үрэвслийн эсрэг, эмчилгээний хатаагч гел, шавар маскийг өөртөө байлгаж дадаарай.
Эмзэг мэдрэмтгий арьс:

- Бүх төрлийн арьс эмзэгшиж болно.

- Гадаа их явдаг ажилтай хэрнээ малгай, ороолтгүй яваад байвал арьс амархан эмзэгшинэ.
- Аль болох байгалийн, зөөлөн найрлагатай бүтээгдэхүүн арьс арчилгаандаа хэрэглэж, нар, салхинаас хамгаалах бүтээгдэхүүнээ мөн байнга хэрэглэнэ.
- Шөнийн тосоор арьсаа нөхөн төлжүүлээд авч явах хэрэгтэй.
- Эмзэг арьстай бол батга, нүхжилт гэх мэт асуудлуудтайгаа тэмцэх хэрэггүй. Эхлээд эмзэгшлийг бууруулж тайвшруулах бүтээгдэхүүн хэрэглээрэй. Ойролцоогоор 1-2 сар хэрэглэсний дараа асуудалдаа тохирсон арчилгааг хийж эхэлнэ.
- Хацрын улаан арьс арчилгаагаар арилна. Гол нь арьсаа нөхөн төлжүүлж, тайвшруулах хэрэгтэй.
- Эмзэг арьстай бол гуужуулагчийг маш бага хэрэглэх хэрэгтэй.
- Эмзэг арьсанд зориулсан арчилгаагаа эхлүүлээд 14-30 хоногийн дараачаас маш зөөлөн гуужуулагчийг 10 хоногт 1 удаа хэрэглэж эхэлбэл зүгээр.

Эцэст нь аль ч төрлийн арьсанд чийг маш чухал учраас ус маш сайн ууж байх хэрэгтэй гэсэн шүү.

Доорх бичлэгээс илүү дэлгэрэнгүй мэдэж аваарай.

Ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(897)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com