ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Форм № 2: Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ бид зөв сонгодог болов уу?

Чөлөөт цаг  | 2018 / 02 / 28

“Хүмүүсийн гоё гэснийг аваад л байдаг. Даанч ихэнх нь таардаггүй”

“Сайн судлалгүй тень авсан чинь хулхийг авчихсан байсан. Тэгээд арьсанд муу гэж бодоод хаясан даа. Мөнгөний гарз болсон. Ер нь бичлэгүүд үзэж байгаад туршиж үзэх гэж авчихаад хэрэглэж чадахгүй орхичихдог зүйлүүд шүүгээгээр дүүрэн байгаа дөө.”

“Бүр таарахгүй юм худалдаж авч байгаагүй ээ. Харин мэдлэггүйгээсээ болоод хэрэггүй зүйлс их худалдаж авч байсаан”

“Саяхан ….... комоор нь аваад шатсан. Бүр автал сурталчилсан. Даанч шатсаан. Надад үнэхээр тохироогүй. Юун гүн чийгшүүлэх, ёстой баба. Миний дургүй их хүрсэн. Тестийн бүтээгдэхүүн хэрэглэж үзэх гэтэл байгаагүй. Тэгээд л комоор нь аваад...”

Форм № 2: Арьс арчилгааны бүтээгдэхүүнээ бид зөв сонгодог болов уу?

Дээрх бол өмнөх форм дээр бүсгүйчүүлийн маань бөглөсөн мэдээллүүдийн нэгээхэн хэсэг юм. Энэ мэтчилэн хэн нэгний сайн гэсэн бүтээгдэхүүнд итгэж худалдаж аваад дараа нь харамссан тохиолдол бүсгүйчүүл бидэнд зөндөө бий. Энд бичигдээгүй үүнтэй ижил түүхүүд ч бүр олон бий. Өөрт нь үнэхээр үр дүнгээ өгсөн болохоор чин сэтгэлээсээ сайн хэмээн зөвлөж байгаа хүмүүс олон ч сошиал сүлжээний хүчийг ашиглан, баталгаагүй сурталчилгаа хийдэг хүмүүс ч бий. Тиймээс зөвхөн нэг талыг барьж бүтээгдэхүүн танилцуулж байгаа хүмүүсийг шүүмжлэх нь бас нөгөө талаас ямар ч судалгаагүйгээр бусдын үгэнд итгэх нь өөрөө өрөөсгөл юм. Энэ дунд бид зөв сонголт хийхийн тулд өөрсдөө бүтээгдэхүүний тухай, арьс арчилгааны тухай, хамгийн гол нь өөрийн арьсны онцлогийн талаар маш сайн мэддэг байх хэрэгтэй. Чи ч гэсэн үүнтэй санал нийлж байгаа биз дээ?

Ингээд эхлээд өөрийнхөө сонголт хийх арга барилыг хаана явааг хамтдаа тодорхойлох гээд үзье.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(429)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin 247.   2018-02-28
intersharm n beotea tsenher kom bol shal hudlaa baisan shu busguichuudee mash sain chiigchuulene gj taniltsiilsan bolovch 1 huvi ch chiigchil baigaagui tim tom gazriig tim buteegdehuun zarna gj bodoogui bas italaas orj irj bgaa gereet borluulagch gesen mortloo shal hudlaa buteegdehuun baisn shu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com