ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Beauty diary №3-аас юу сурах вэ?

Гоо сайхан  | 2018 / 03 / 04

“Арчаатай бүсгүйн 100 орой хөтөлбөр”-ийн хүрээнд бид AnarA’s make up студийн үүсгэн байгуулагч О.Наранбилэгтэй хамтран “Beauty diary” цуврал зөвлөгөөг хүргэж байгаа билээ. "“Beauty Diary №1” "-ээр бид арьсныхаа төрлийг тодорхойлж сурсан бол "“Beauty Diary №2” "-оор тэрхүү арьсандаа тохирсон ямар арчилгааг хийх, юунд анхаарах хэрэгтэй талаар мэдэж авсан. Харин одоо "Beauty Diary №3" –оос юу сурах вэ?

Beauty diary №3-аас юу сурах вэ?

1. Батга гэж юу вэ?
- Батга бол арьсны сүв, тосны булчирхайд байрласан өвчин юм.
- Хамгийн түгээмэл батга бол цагаан батга. Энэ нь үрэвсэл багатай хөнгөн хэлбэрийнх байна.
- Хар батга нь хамрын угалз, дух, эрүү хэсгүүдээр гардаг.
- Үрэвсэлтэй батга нь дотроо хөнгөн хэлбэрийн /арьсны өнгөн давхарга дээр/, хүндэвтэр /арьсны гүнд байрладаг/, нэвчдэст батга /арьсны хэд хэдэн сүвийг хамарсан/ гэсэн төрлүүд байдаг.
- Аль төрлийн батга вэ гэдгээс хамаарч арчилгаагаа өөр өөрөөр хийх ёстой.

2. Цагаан батга
- Цагаан батга нь ихэвчлэн хуурай болон ердийн арьсан дээр гардаг.
- Арьс чийгээ алдаж, гуужих процесс нь хэвийн байдлаа алдаж эхлэхэд арьсан дээр цагаан батга гарна.
- Арьсны сүв бөглөрснөөс үүдэн тослог болон үхэжсэн эд эсүүд нь гарч чадахгүй байсаар хатуурч цагаан батга үүсдэг.
- Арьс арчилгаагаа зөв хийж, арьсаа чийгшүүлж арчлахад өнгөн хэсэгт байгаа хөнгөн хэлбэрийн цагаан батга гуужиж унадаг.
- Цагаан батганаас сэргийлэхийн тулд арьсныхаа чийгшлийг хангалттай төвшинд барьдаг байх хэрэгтэй.
- Өдөр тутмын арьс арчилгаандаа тохирсон бүтээгдэхүүнийг сонгож, скрабаар арьсаа гуужуулах шаардлагатай.
- Ил харагдаж байгаа цагаан батга нь хэмжээ нь томроод эсвэл арьсны нөхөн төлжилтөд сөргөөр нөлөөлөн байсаар байдаг. Харин арьсны гүнд нүдэнд харагдахгүйгээр цагаан батга үүссэн бол арьсыг өнгө муутай харагдуулна.

3. Хар батга
- Арьсны сүвэнд хуримтлагдсан байгаа тосны илүүдэл бол хар батга юм.
- Цэвэрлэгээ дутмаг, тосны булчирхай идэвхтэй үед хар батга илүү их үүсдэг.
- Хар батгатай бол их хэмжээгээр ялгарч байгаа илүүдэл тосыг цэвэрлэх хэрэгтэй /хөөсрүүлж угаах/ - Нүүрээ орой бүр цэвэрлэх хэрэгтэй /өсвөр насны хүүхдүүд тосны булчирхайн идэвхжилттэй байвал өдөрт 3 удаа цэвэрлэх/ - Арьсны нүх сүвийг агшаах, тосны булчирхайн үйл ажиллагааг хянах шавран маск хэрэглэх, шингэн саван, хөөсөөр угаах гэх мэт арчилгаа хийнэ.

Оройн арьс арчилгааны дараалал
- Нүдний будаг арилгагчийг хөвөнд шингээн зовхи болон сормуусны будгаа сайтар арчиж цэвэрлэнэ. Уруул болон нүдний арьс нь бусад арьснаас илүү нимгэн эмзэг байдаг тул зөөлөн цэвэрлэгээний бүтээгдэхүүн шаардлагатай. Зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэх нь цагаа болон арьсаа хамгаалах давуу талтай байдаг.
- Нүүрний будаг арилгагчийг хөвөнд шингээн арьсны иллэгийн шугамын дагуу нүүр болон хүзүүг зөөлөн арчиж цэвэрлэнэ.
- Цэвэрлэх үедээ хамрын угалз, уруулын доод хонхор хэсгийг сайн цэвэрлэх хэрэгтэй. Мөн эрүүний доорх хүзүүний хэсгийг анхаараарай. Энэ хэсэгт суурь крем уусч түрхэгддэг учраас батга гарах бас нэгэн шалтгаан болдог.
- Шингэн саван, хөөс, гел зэргийг хэрэглэхийн өмнө нүүрээ усаар норгоно. Мөн нүүрээ хөөсрүүлж угаах явц нь аль болох хурдан бөгөөд чанартай байх хэрэгтэй. Цэвэрлэгээний төгсгөлд савангийн үлдэгдлийг цэвэр усаар сайн булхаж арилгана.
- Сүүн шингэн болон тосон цэвэрлэгчээр цэвэрлэж байгаа тохиолдолд нүүрэндээ 20-30 секунд иллэг хийж нүүрэндээ шингэхээс нь өмнө хөвөнгөөр арчиж авна.
- Арьсаа сэргээх үе шат нь тоник болон лосьоноор хийгдэх бөгөөд хөвөнд шингээн арьсны иллэгийн шугамын дагуу арчилснаар арьсыг сэргээж, чийгшүүлэн нүх сүвийг агшаадаг.
- Эхлээд зовхины тосоо түрхэнэ. Долоовор хуруун дээрээ бага зэргийг авч ухархайны ясны дотор хэсэгт хөнгөн товшиж түрхэнэ.
- Үүний дараа эрчимтэй арчилгааны нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэнэ. Энэ нь чийгшүүлэх серум, цайруулах тос зэрэг өөрийн арьсны онцлогт тохирсон асуудал шийдэх бүтээгдэхүүнүүд юм.
- Шөнийн тосоо түрхэхдээ хурууныхаа өндгөөр нүүрний шугамын дагуу түрхэх ба хөмсөгний эхлэл, дух, амны хоёр талд бага зэргийн даралттай түрхэнэ. Мөн чихний ар болон хүзүүгээ орхигдуулж болохгүй шүү.
Дээрх дарааллын дагуу арьс арчилгаагаа хийж чадвал эрт хөгшрөлөөс сэргийлж арьсаа залуугаар нь авч үлдэх боломжтой.

Доорх бичлэгээс илүү дэлгэрэнгүй үзээрэй.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүлийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(954)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com