ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо сайхандаа их мөнгө зарцуулах нь яагаад сайхан бэ?

Гоо сайхан  | 2018 / 03 / 07

Би тансаг брэндийн биш, өөртөө таалагдсан дундаж брэндийн л цүнх, гутал барьчихдаг. Бүр их хангалттай орлоготой болмогцоо хараад ханашгүй сайхнуудыг ханатлаа авахаар төлөвлөчихсөн л байгаа. Бас би бусад эмэгтэйчүүд шиг шүүгээндээ өмсөлгүй хадгалдаг олон хувцастай хүн биш. Яг л өмсөнө гэж бодогдсон цөөн хэдэн хувцсыг улиралд нэг удаа шоппинг хийгээд л авчихдаг. Товчхондоо би гадаад төрхөндөө тийм ч “цацаж” хэрэглэдэг эмэгтэй биш л дээ. Гэхдээ би цалин болгон дээрээсээ өөрийнхөө гоо сайханд заавал мөнгө зарцуулдаг. Хорхой хүргэсэн шинэ арьс арчилгааны бүтээгдэхүүн авах юм уу, косметик эмчилгээний газарт үйлчилгээ хийлгэдэг. Энэ нь надад олсон орлогоо өөртөө “наах” хамгийн таашаалтай арга юм шиг санагдсан юм. Яагаад гэдгийг нь та нартайгаа хуваалцъя.

Гоо сайхандаа их мөнгө зарцуулах нь яагаад сайхан бэ?

Яг 25 нас хүрдэг жилдээ би сарын орлогоо 2,5 дахин нэмэгдүүлж чадав аа. Өмнө нь байрны лизингдээ өгөөд, хоол хүнс, бензиндээ зарцуулаад л сайхан таардаг байсан чинь гэнэт үндсэн хэрэгцээнүүдээсээ хальсан мөнгөтэй болчихоор тэрүүгээр юу хийж, яаж үрэхээ мэдэхгүй хэсэг гайхчихдаг юм билээ. Эхний саруудад нөгөө балчир залуу насны “багаар ихийг авах” сэтгэлгээнээсээ салаагүй байсан болохоор олон ширхэг хэрэгтэй, хэрэггүй юм баахныг авсаан. Дараа сард нь “Даацтай ганц л юм авчихъя” гээд Net-a-porter-ыг ухаж ухаж 235$-оор нэг Chloe-ийн түрийвч захиалчихлаа. Бүр гоё юм авах гэхээр арай л хүрэлцээгүй байсан юм. Тэгсэн ч би мөнгөнийхөө учрыг нэг л олохгүй байгаа юм шиг л санагдаад болдоггүй. Хэдий орлого маань тийм айхтар их биш байсан ч, өөртөө “нааж”, үр дүнтэйгээр үрж сурмаар л байлаа.

Тэгээд нэг өдөр зурагт үзэж суугаад тансаг зэрэглэлийн арьс арчилгааны бүтээгдэхүүний сурталчилгаа гарахаар нь захиалж авлаа. Бодоод үзтэл би төдийг хүртэл үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн огт авч үзээгүй, “ахисан түвшний” гоо сайхны үйлчилгээнд ер хамрагдаж байгаагүй, хааяадаа батгаа шахуулж массаж хийлгэчихээд, нүүрээ өглөө оройдоо угааж чийгшүүлэхээс өөрийг хийдэггүй байсан юм билээ. Тэгээд бүтэн ком 5, 6 ширхэг бүтээгдэхүүнийг бүгдийг нь хэрэглэдэг болсон чинь үнэхээр арьс маань надад “баярлалаа” гэж байнга хэлэх шиг санагдаж эхэлсэн. Мэдээж ганцхан чийгшүүлэгч хэрэглэх хангалтгүй байдаг болохоор л тийм олон төрлийн бүтээгдэхүүнүүд бий болсон юм байна лээ ш дээ. Дараа сард нь тансаг гоо сайхны клиникээр зочилж, рекламнаас л сонсож байснаас өөрөө хийлгэх талаар нэг их бодож байгаагүй үйлчилгээнүүдийг туршиж үзлээ. Нэг бүтэн ком дуусгаж, нэг бүтэн курс үйлчилгээ хийлгэснийхээ дараа өөрийгөө харсан чинь өмнө нь салж өгдөггүй байсан арьсны асуудлууд маань бүгд шийдэгдчихсэн, толинд хараад л баймаар сайхан арьстай болсон байсан. Цаашлаад биеийн арьсаа ч бас олон янзаар тордож, өөрийн олсон орлогыг нүүр, бие хоёртоо л хамгийн харамгүйгээр зарцуулж эхэлсэн дээ. Нэгхэн сарын дараанаас хүн болгон намайг анзаарч “Бүр жоохон охин шиг болчихсон байна ш дээ”, “Чи ойрд юу хэрэглээд байна аа?” гэх мэтээр магтаж, зарим нь “Уулзаж байгаа залуу чинь чамд их таарч байх шиг байна даа” гэх мэтээр цаашлуулж эхлэв. Эмэгтэй хүн амжилт бүтээлээрээ магтуулах чинь нэг өөр, гоо сайхнаараа, тэр тусмаа нүүр будалт, хувцаслалт биш өөрт байгалиасаа заяагдсан өгөгдлийнхөө гоо сайхнаар магтуулах чинь бас арай өөр гоё мэдрэмж өгдөг юм байна лээ.

Хувцсыг яг өмссөн байх үед л сайхан санагддаг бол арьсны гоо сайхандаа оруулсан хөрөнгө оруулалт нүцгэн байхад ч нүднээ илт харагдан таатай сэтгэгдэл төрүүлж, 24/7-ийн туршид хэзээд ч толинд харсан өөртэй минь цуг байж л байдаг болохоор дэндүү зөв хөрөнгө оруулалт юм билээ. Одоо би ээж эгч маань сонсвол “Юу хийлгээд тийм их болдог юм?” гэмээр хөрөнгө оруулалтыг гоо сайхандаа зарцуулж байна. Гэхдээ “Worth every penny” гэдэг шиг төгрөг бүр нь л өгөх үнэ цэнээ хангалттай өгч, өөртөө арчаатай байхын сэтгэл ханамжийг мэдрүүлж байгаа юм. Бас одоо би 32-той мөртлөө бараг л 25-тай байсан үеэсээ ч залуухан харагдаж байгаа шүү.

Би аль эртнээс л арьс, гоо сайхандаа хөрөнгө оруулж байхгүй яав даа гэж харамссан. Хэрэв тэгсэн бол би өдийд өөрийнхөө хувьд бүр л төгс төгөлдөр болчихсон байх байсан даа. Миний өөрөөсөө залуу эмэгтэйчүүддээ зөвлөмөөр санагдсан зүйл гэвэл заавал над шиг арай илүүхэн орлоготой болтлоо хүлээж цаг алдалгүйгээр, одоо байгаа орлогоосоо ч тодорхой хэмжээнд арьсандаа зарцуулж сураарай. 500,000-ын цалинтай байсан ч, 1 саяын цалинтай байсан ч 10-20 хувийг нь заавал зарцуулаад хэвшчихвэл амар. Цаг хугацааныхаа ч бас 10-20 хувийг зарцуулах хэрэгтэй. Учир нь эмэгтэй хүний гоо сайхан гэдэг өөрөө амьдралын чанарын 10-20 хувийг эзлэхээр тийм л чухал зүйл шүү дээ. Тиймээс тэр хэмжээний анхаарал халамжийг хүртэх гавьяатай. Угаасаа залуу байгаа юм чинь гээд тоохгүй орхилгүй, арчилгаа амархан авдаг насан дээрээ өгч болох бүхнийг өгчихвөл дараа нь эргээд бодоход баярлаад ханашгүй санагдана. Мөн загвар хөөхөөс илүү арьс арчилгааг сайн “хөөж”, мэдээллүүдийг уншиж, өөрийгөө мэдлэгжүүлж байгаарай гэж хэлмээр санагддаг. Гоолингоогийн хэрэгжүүлж буй “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрт оролцож, оролцохгүй байсан ч бүсгүйчүүдийн бичиж байгаа постуудыг уншиж өөртөө хэрэгтэй шинэ мэдээлэл, бүтээгдэхүүнүүдийг судлах нь мөн л өөртөө зориулж буй зөв цаг хугацаа юм шүү. Үеийн хүүхнүүдээ ч давхар уриалж байна!

Бид бүгдээрээ 50 настай мөртлөө 30-тай юм шиг харагдаж болох тийм хөгжингүй, дэвшилтэт, бүх боломж нээлттэй цаг үед амьдарч байна. Хэрэв тэгж чадвал, цаг хугацаа ч чиний өмнө хүчин мөхөстөнө гэсэн үг. Ганцхан удаагийн амьдралаа яагаад урсгалаар нь гундаж, гандаж, хөгширч өнгөрүүлнэ гэж?

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйн онлайн найз Гоолингоо.мн
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(514)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Хулангоо.   2018-03-15
Баярлалаа.

Зочин: Sasha.   2018-03-09
Unetei zuvluguu bna

Зочин: Rosie.   2018-03-07
Best advice ever. Direct and precise!

Зочин: Zochin.   2018-03-07
bayarlalaa mash goe zovologoo bn...

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com