ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Солонгос арьс арчилгааны 2018 оны трендүүд

Гоо сайхан  | 2018 / 03 / 12

K-pop, K-drama-ийн адилаар K-beauty ч бас Азиас хальж, дэлхийн бүх тивүүдийн арьс арчилгааны зах зээлийг эзлэхээр нэгэнт “шулууджээ”. Бүх л гоо сайхны мэргэжилтэн, блоггерууд Солонгос арьс арчилгааг хүлээн зөвшөөрч, даган мөрдөж, зөвлөж байгаагаас харахад өнгөрсөн жилээс барууны орнуудад цахиур хагалсан K-beauty түрхэн зуур шууруулаад өнгөрөх гэж биш, байнга оршин тогтнохоор гарч ирсэн нь тодорхой болоод байна. Солонгос арьс арчилгаа Монгол бүсгүйчүүдийн арьсанд ч бас сайн тохирдог. Тиймээс 2018 онд арьс арчилгааны салбарт тренд болж буй Солонгос гоо сайхны арга барилуудыг танилцуулъя.

Солонгос арьс арчилгааны 2018 оны трендүүд

1. Шилэн арьс (Glass skin)

Яг одоо Солонгост төдийгүй дэлхийн гоо сайхны блоггеруудын дунд эрчийг авч байгаа арьс арчилгааны тренд бол “шилэн арьс” юм. Энэ нэршил нь дээрх зурагт харагдаж байгаа шиг шил мэт тунгалаг, шингэн бүрхэвчтэй мэт дэндүү чийглэг арьсыг хэлнэ. Ийм арьс руу бүх нийтээрээ тэмүүлэх болсон шалтгаан тун энгийн. Ямар эрүүл, залуу харагдаж байгааг нь хар л даа? “Шилэн арьс”-тай болохын тулд дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй:
• Цэв цэвэрхэн, ямар ч бохирдолгүй арьс л чийгшүүлэх бүтээгдэхүүнийг сайтар шингээж чадна. Тиймээс дан ганц хөөсөөр эсвэл угаагч гель хэрэглэх хэрэггүй. Цэвэрлэгч тос (cleansing oil) хэрэглэж араас нь бүлээн (халуун ч биш хүйтэн ч биш) усаар зайлж, дараа нь чийгшүүлэгчтэй зөөлөн бүтээгдэхүүнээр дахин цэвэрлээрэй. Арьсаа нэг ч холцруугүй, нүхнүүдээ бүгдийг нь цэвэрхэн байлгахын тулд долоо хоногт цөөн хэдэн удаа пилинг гуужуулагч хэрэглэж болно. Цэвэрлэж дуусаад арьсаа өөрөөр нь хатаах хэрэгтэй. Дусал усыг ч арьсандаа өөрт нь шингээх нь чухал.
• “Шилэн арьс”-ны гол нууц бол чийгшүүлэгч тоник-бүр маш, маш их чийгшүүлэгч тоник юм. Ганцхан түрхээд л дуусгалгүй, олон давхаргыг, тодруулбал 7 давхаргыг түрхэх хэрэгтэй. Сонсоход төвөгтэй юм шиг санагдавч, хийгээд үзвэл “ажил” биш “арчилгаа” шиг сайхан санагдана гэдгийг амлая. Ингэхдээ нүүрээ угааж дууссаныхаа дараа арьсаа үл ялиг чийгтэй байхад нь хурууныхаа өндгөөр нэг зоосны хэмжээтэй тоникийг зөөлөн дарж түрхэнэ. Хэдэн секунд хүлээж шингээснийхээ дараа дараагийн давхаргыг түрхэнэ. 7 давхар тоник түрхсэний дараа арьс чинь дөнгөж саяхан стакантай ус уучихсан юм шиг л цаанаасаа чийглэг, өргөгдсөн, дүүрэн болж ирэх нь мэдрэгдэнэ.
• Чийгшүүлэгч эссенцгүйгээр Солонгос арьс арчилгааг төсөөлөх аргагүй юм. Эссенцээ үрж биш дарж шингээх маягаар түрхээрэй.
• Жирийнээс илүү чийгшүүлэлт өгч байж л “шилэн арьс”-нд хүрэх нь мэдээж. Тиймээс өндөр хэмжээний чийгшүүлэх чадамжтай тосоор түрүүнд хэрэглэсэн бүх бүтээгдэхүүнээ арьсандаа “түгжиж” аваарай.

Чи яг дээрх шиг, хичээнгүйлэн арьсаа арчилдаг болмоор байна уу? Тэгвэл “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрт нэгдэж, өөртөө хайртай зуу зуун бүсгүйчүүдтэй зэрэг энэ хэвшлийг эхлүүлээрэй. Ганцаараа эхлүүлснээс ханиндаа олуулаа эхлүүлэх нь илүү түлхэцтэй байдаг шүү дээ. Бүгдээрээ хамтдаа арьсаа зүгээр л нэг анхаардаг биш, дээд зэргээр анхаарч арчилдаг бүсгүйчүүд болцгооё!

2. Цэлмэг арьс (Cloudless skin)

Мөн л сүүлийн үед солонгос арьс арчилгаанд өргөнөөр ашиглагдаж буй нэршил энэ билээ. “Ширхэг ч үүлгүй тэнгэр шиг цэлмэг арьс” гэдэг нь “Шил шиг тунгалаг арьс”-аас юугаараа ялгагдах вэ? Энэ нь гаднаасаа сайхан харагдахаас гадна, дотроосоо ч эрүүл сайхан харагдахад илүү төвлөрсөн нэршил ажээ. Өөрөөр хэлбэл, бүтээгдэхүүн хэрэглэхэд гэхээсээ илүү эрүүлээр хооллож, биеэ эмнэж, бодол санаагаа ч стрессээс ангид байлгаснаар цаанаасаа туяараад байдаг хүүхдийнх шиг, эрч хүчтэй, өөгүй, эрүүл арьсыг хэлж байгаа юм. Орчны бохирдол, ажлын ачаалал, буруу хооллолт зэргээс болоод бидний арьсны доод гүн давхарга гэмтэж, наанаас нь яаж ч сайн будсан гэсэн “үүлэрхэг бүрхэг” тэнгэр шиг бараантаж харагддаг. “Цэлмэг арьс” нь тэгэхээр тренд гэхээсээ илүү байнга хадгалахыг тэмүүлэх ёстой сайхан арьсны амьдралын хэв маяг, арьс арчилгааны “нирвана” юм уу даа.

“Цэлмэг арьс”-тай болохын тулд С амин дэмээр баялаг навчит ногоон ногоо түлхүү хэрэглэж, 100 хувь үргэлж бүхэл үрийн гурил хэрэглэх хэрэгтэй хэмээн мэргэжилтнүүд зөвлөдөг байна. Мөн “цэлмэг арьс”-нд хүнсний ногоо, чихэрлэг төмс, овьёосыг түлхүү хэрэглэдэг, нүүрс усаар бага хүнсний дэглэм (Low glycemic diet) барих нь тустай. Харин цагаан будаа, талх зэрэг нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүнүүд инсулиныг ихэсгэн, коллагеныг задалж, үрэвслийг дэмжин, гормоны үйл ажиллагаанд саад учруулан, батгажилтыг ихэсгэдэг учир татгалзах хэрэгтэй.

“Цэлмэг арьс”-ыг сурталчлагч арьс, гоо заслын эмч нар зөвхөн хооллолтоос гадна нойр, стресс хоёрыг ч онцолдог байна. Өдрийн цагаар арьс ерөнхийдөө хамгаалалтын тогтуун төлөвтэй байдаг бол, шөнийн цагаар эсүүдээ шинэчлэн идэвхтэйгээр ажилладаг аж. Арьсанд очих цусан хангамжийн хэмжээ ч шөнийн цагаар илүү их байдаг. Тиймээс тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрэн, нойрыг өдөр бүр хангалттай сайн авдаг бол арьс шинэчлэгдэх боломжоо тултал ашигладаг гэсэн үг. Эмэгтэй хүн, нэн ялангуяа арьсны асуудалтай хүмүүс 7-9 цагийн нойрыг заавал авах хэрэгтэй аж.

Уур бухимдалтай эсвэл сэтгэл санаа тавгүй үед арьс хүртэл барайж харагдадгийг бид бүгд мэднэ. Энэ нь санаа дагасан явдал ч биш юм. Стрессийн гормон кортизол нь арьсыг эмзэгшүүлж, гадны нөлөөнд өртөмтгий болгодог байна. Орчин үеийн амьдралд стресс менежмент бол хүний заавал хийх ёстой зүйлсийн нэг болоод байгаа. Харин “цэлмэг арьс”-тай байхыг хүссэн бүсгүйчүүдийн хувьд энэ нь бүр ч зайлшгүй зүйл ажээ. Мэдээж эдгээрээс гадна нарнаас үргэлж хамгаалж, тогтмол гуужуулан, сайтар чийгшүүлэх хэрэгтэй. Тэгвэл цэлмэг арьс биднийх!

3. Зөгийн бал шиг арьс (Honey skin)

“Зөгийн бал шиг арьс” гэдэг нь дээр нь тоос хүртэл тогтохгүй гулгам, гялалзсан, гэрэлтсэн, яг л дээгүүр нь зөгийн бал түрхчихсэн юм шиг арьсыг нэрлэнэ. “Шилэн арьс”-тай бараг л адилхан, олон давхар чийгшүүлэгч бүтээгдэхүүн хэрэглэдэг боловч, ганц ялгаа нь төгсгөлд нь facial oil эсвэл oil суурьтай серум түрхэж зөгийн балтай эффектийг бий болгоно.

4. “7 давхарлах арга” (The 7 skin method)

“Шилэн арьс”-ны тренд дээр дурдагдсан ч гэлээ энэ аргын талаар тусад нь бичихийг хүслээ. “7 давхарлах арга”-ын талаар бүх гоо сайхны вебсайт, сэтгүүлүүд онцолж, биширч байна. Энэ нь чийгшүүлэгч тоник, скин эсвэл түүнтэй адил хөнгөн, усархаг эссенцийг нүүрэндээ 7 хүртэл тоогоор давхарлаж түрхэхийг хэлж байгаа юм. Ингэхдээ дөнгөж угаасныхаа дараа, чийгшүүлэгч тос түрхэхээсээ өмнө 7 давхарлах ёстой ажээ. “Чийг” гэдэг ганцхан түлхүүр шинж чанар бидний арьсыг батгашилт, хөгшрөлт, үрчлээ, хуурайшилт, тослогжилт зэрэг олон асуудлаас хамгаалдаг. Хуурайшилт ихтэй манай оронд бидний арьс хэзээ ч хангалттай чийгтэй байдаггүй гэж хэлж болно. Тиймээс 7 давхарлах арга бидний яалт ч үгүй туршиж үзэх ёстой тренд мөн байгаа биз?

5. Ферментжүүлсэн бүтээгдэхүүн

Арьс арчилгааны ертөнцийн “халуухан” шинэ технологи бол ферментжүүлэх юм. Барууны гоо сайхны брэндүүд ч бас galactomyces, bifida ferment lysate болон өөр ферментжүүлсэн ургамлын охиудын найрлагыг өргөн ашиглаж эхэлжээ. Ялангуяа galactomyces нь өнгөө алдсан, ядарсан арьсанд онцсайн нөлөөтэй болохыг хэрэглэгчид ч, мэргэжилтнүүд ч батлаад байгаа.

6. Уламжлалыг эвдсэн сонирхолтой бүтээгдэхүүнүүд

Солонгосчууд сонин содон, хэрэглэж үзмээр шинэлэг зүйл сэдэхдээ гарамгай шүү. Сүүлийн үед шунал хөдөлгөж байгаа бүтээгдэхүүнүүд гэвэл хар батга цэвэрлэдэг идэвхжүүлсэн нүүрстэй порлон, уруул бумбайлгаж чийгшүүлдэг шөнийн маск, серумтай резинен маск, гарынхаа алганд авч байгаад нүүрээ булхаад л болчихдог splash маск , нунтаг хэлбэртэй ч нүүрэнд түрхмэгц шингэн болдог эссенц зэрэг байна. Ахиад энэ жилд ямар гайхалтай бүтээгдэхүүн зохион бүтээгдэхийг хэн ч таашгүй.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(230)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com