ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Асуулга №3: Амьдралын хэв маяг ба арьс

Гоо сайхан  | 2018 / 03 / 13

“Чиний амьдралын зорилго юу вэ? Чи яах гэж амьдарч байгаа вэ?”

Энэ асуултад ихэвчлэн аз жаргалтай амьдрах гэж хэмээн хүмүүс хариулдаг. Тэгвэл аз жаргал гэж юу вэ? Ямар байвал аз жаргалтай байна гэж үзэх вэ гэдэг нь бүх хүмүүсийн хувьд ялгаатай мэт боловч эцсийн эцэст адилхан байдаг. Өөрөөр хэлбэл хүг бүр эрүүл, сэтгэл амгалан, үргэлж өсөж дэвшиж байхыг хүсдэг. Ийм үед сэтгэл хангалуун, таашаалтай амьдарч чаддаг. Гэтэл заримдаа бид ухамсартай ухамсаргүй өөрсдийн туйлын хүслийн эсрэг зүйлсийг өдөр тутамдаа хийсээр байдаг.

Асуулга №3: Амьдралын хэв маяг ба арьс

Өвдөхийг хүсдэггүй хэрнээ хоносон хоол, түргэн хоолыг өдөр тутмын хэрэглээ болгочихно. Хайртай хүмүүсээ гомдоохыг хүсдэггүй, гомдоосон үедээ өөрөө ч сэтгэлээр унадаг хэрнээ “Уурандаа л хэлчихсэн шдээ” гэж өөрийгөө өмөөрдөг. Бусдаас цэвэрхэн байхыг шаарддаг хэрнээ өөрийнхөө ор хөнжлийн даавууг хоёр долоо хоносон ч сольдоггүй. Эрүүл залуу арьстай байхыг хүсдэг хэрнээ будагаа арилгалгүй унтахыг юман чинээ бодохоо больчихсон байдаг гэх мэт өөртөө сэтгэл хангалуун амьдрахад саад болдог жижиг зуршлууд бидэнд олон бий. Үүгээрээ би бүсгүйчүүлээ муучлахыг хүссэнгүй. Харин өөрөө өөртөө үнэн бодитоор дүгнэлт хийж, амьдралынхаа хэмнэлийг зөв байгаа эсэхийг дотроо шүүх сэдэл төрүүлэхийг хүссэн юм. Алдаагаа олж харж байж засахаар шулуудана гэдэгтэй чи санал нийлж байгаа биз дээ?

Мөн “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрөө эхлээд 30 хоног буюу 1 сар өнгөрлөө. Энэ хугацаанд орой бүр арьсаа арчилж дадаж байгаа ч дээрх мэт жижиг буруу үйлдлүүд нөр их хөдөлмөрийг чинь бага багаар үгүй хийж мэдэх учраас энэхүү асуулгыг бэлтгэлээ. Ингээд доорх асуулгад оролцож өөрөө өөртөө дүгнэлт хийгээрэй, найз минь.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Khadaan, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(646)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com