ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арьс арчилгаа: Чийгшүүлэгч цацлага (Mist) –ийг яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Дэлгүүр хэсье  | 2018 / 03 / 19

Бидний зарим нь угаас өглөө оройд хоёр удаа л арьсаа чийгшүүлдэг байсан эсвэл одоо л үүнийг дадал болгож байна. Гэтэл арьс арчилгаа нь үндэсний хэмжээний спорт шиг болтлоо хөгжсөн Солонгост бүсгүйчүүд арьсаа 24/7 чийгшүүлж, арчилдаг. Энэ хэрэгцээнээс л анх цүнхлээд явах боломжтой чийгшүүлэгч цацлага үүсчээ.

Арьс арчилгаа: Чийгшүүлэгч цацлага (Mist) –ийг яагаад хэрэглэх хэрэгтэй вэ?

Одоо европ, америк, япон косметикт ч чийгшүүлэгч цацлагыг өргөн ашигладаг болжээ. Spring water, Face Mist, Beauty Mist, Moisturizing Spray, Face Mist гэх мэт өөр өөр нэршилтэй байж болох ч ерөнхийдөө энэ нь нэг төрлийн бүтээгдэхүүнүүд юм. Харин аль нь хамгийн сайн бэ?

1. Өөрийн арьсны онцлогт тохирох сайн цацлагыг олохын тулд найрлагыг нь хараарай:

Газрын болон далайн гүний ус (thermal water, mineral water, aqua water)
Энэ төрлийн ус нь арьсанд хэрэгтэй эрдэс бодис кальц, селен зэргээр баялаг байхаас гадна антиоксидантын эх уурхай болдог. Арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж, халдваргүйжүүлдэг.Тиймээс бүх төрлийн арьстай бүсгүйчүүл энэ төрлийн цацлагыг хэрэглэж болно.

Нэрмэл ус (distilled water)
Нэрмэл усыг чийгшүүлэх бүтээгдэхүүнд өргөн ашигладаг бөгөөд дээр нь төрөл бүрийн ургамлын ханд, эфирийн тос болон чийгшүүлэгч найрлага агуулсан байвал бүр ч сайн. Ийм төрлийн цацлагыг хуурай, хэт хуурай, эмзэг мэдрэмтгий арьстай бол авч хэрэглээрэй.

Цэцэг, ургамлаас гаргаж авсан ус (floral water, hydrosol)
Сарнайн ус гэх мэт ургамлаас гаргаж авсан усны найрлагатай цацлага нь зөөлөн байгалийн үнэртэй байх бөгөөд арьсыг зөөлөн булбарай болгож, өнгийг нь сэргээдэг. Тиймээс хэвийн болон хуурай арьстай бүсгүйчүүлд энэ төрлийн цацлага тохирно.

Жимс
С витамин нь эластин, коллагений төлжилтийг нэмэгдүүлдэг бол наргил модны самрын сүү нь арьсыг зөөлрүүлж, чийгшүүлнэ. Дээр нь нэмээд гиалуроны хүчил, эфирийн тос агуулсан гэх мэт байвал арьсны нөхөн төлжилтийг дэмжиж, маш сайн чийгшүүлэхийн хамт анхилуун үнэртэй байна гэсэн үг. Тиймээс өөр өөрийн арьсны асуудалдаа тохируулан бүтээгдэхүүнээ сонгоорой.

2. Чийгшүүлэгч цацлагыг хэн хэрэглэх вэ?
- Арьсаа байнга буюу 24/7 чийглэг, гэрэлтсэн байлгахыг хүсэж байгаа бүсгүйчүүд
- Нүүр будалтаа сайн шингэсэн, ууссан харагдуулахыг хүсэж байгаа бүсгүйчүүд
- Өөртөө халамжтай, анхааралтай байгаагаа мэдрэхийг хүссэн бүсгүйчүүд
- “Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрт оролцогч бүсгүйчүүд буюу арьсандаа эрчимтэйгээр анхаарч, арьс арчилгаагаа ахисан төвшинд гаргахыг хүсэж байгаа бүсгүйчүүд хэрэглээрэй.

Доорх цацлагаас өөрт таалагдсаныг сонгож захиалаад гэртээ хүргүүлээд аваарай.

3. Өөрт тохирох цацлагаа сонгосны дараа үүнийгээ доорх 5 аргаар ашиглаарай:

- Арьсыг чинь чийгшүүлж, эрч хүч өгөх учраас өглөө сэрээд бас унтахын өмнө нүүрээ цэвэрлэснийхээ дараа цацаад араас нь серум, тосоо түрхэж хэрэглээрэй. Бас тостойгоо холиод түрхвэл арьс чинь сэргэнэ.

- Өдрийн турш компьютер, цахилгаан төхөөрөмжтэй ойр байдаг бол арьсаа хамгаалж, чийглэг байдлыг нь өдрийн турш хадгалахад цацлага чинь туслах болно. Мөн удаан цагаар нисэхдээ цацлагаа заавал авч яваарай.

- Өдөр дунд гэхэд л хамаг будаг чинь арилчихсан, арьс чинь тослогтчихсон байдаг бол чамд чийгшүүлэгч цацлага заавал хэрэгтэй. Учир нь тослог их ялгарна гэдэг нь нэг талаас арьсанд чийг дутагдаж байгаагийн шинж юм. Тиймээс чийгшүүлэгчээ цацаад дадчихвал арьс чинь чийглэг байхаас гадна, тослог ялгарах нь багасна.

- Хэрвээ арьс чинь орчин нөхцлөөс хамааран амархан улайж, загтнадаг эмзэг мэдрэмтгий бол цүнхэндээ байнга чийгшүүлэгч цацлагаа аваад явж байгаарай. Сарнайн ус, зуун наст, балжингарам цэцгийн хандны найрлагатай цацлага нь арьсыг чинь тайвшруулж, улайлтыг багасгана. Зарим төрлийн цацлагууд арьсны эмзэгшлийг бууруулж, арьсны нөхөн төлжилтийг дэмждэг найрлагатай байх нь ч бий.

- Нүүрээ будаж байхдаа порлон, багсандаа бага зэрэг цацаад түрхвэл будаг арьсанд илүү сайн шингэж, толигор харагддаг. Мөн төгсгөлд нь цацлагаа цацаад явахад будаг чинь арьсан дээр сайн шингэж, байгалийн мэт гэрэлтсэн харагдана. Өдөрт будгаа сэргээхдээ цацвал арьсыг сэргэг байлгах болохоор өдрийн төгсгөлд ч ядарсан, хуурайшсан, будаг чинь арилсан царайтай байдаг үе ард хоцорно.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Монос Косметик, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(402)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: albaker.   2020-04-07
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com