ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эссэнсийн талаар бидний заавал мэдэх хэрэгтэй 5 зүйл

Гоо сайхан  | 2018 / 03 / 20

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн хүрээнд явуулсан асуулгуудын нэг дээр бүсгүйчүүдийн маань юу гэдгийг нь, яагаад хэрэглэх хэрэгтэйг нь мэддэггүй бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг серум, эссэнс, ампуль, эмульс гэх мэт “харь” нэртэй бүтээгдэхүүнүүд тэргүүлсэн юм. Тийм учраас эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрхэн хэрэглэх, яагаад хэрэглэх хэрэгтэй талаар мэдээлэл заавал оруулах хэрэгтэй юм байна хэмээн бид төлөвлөсөн билээ.

Эссэнсийн талаар бидний заавал мэдэх хэрэгтэй 5 зүйл

Серумын талаарх мэдээллийг ЭНДЭЭС уншаарай. Харин одоо эссэнсний талаар мэдээлэл хүргэе.

1. Эссэнс гэж юу вэ:
Эссэнс бол Солонгос арьс арчилгааны зүрх болсон бүтээгдэхүүн юм. Учир нь эссэнс арьсыг цэвэрлэсний дараа чийгшүүлэх бүтээгдэхүүн, серум, тос зэрэгт бэлтгэж өгөх зориулалттай. Арьсаа порлонтой зүйрлэе л дээ. Цэвэрлээд хатаачихсан порлонд чийгшүүлэгч түрхэхэд шингэхдээ муу байна. Харин чийгтэй порлонд илүү сайн шингэнэ, тийм үү? Тэгэхээр эссэнс бол серум болон бусад бүтээгдэхүүнийг арьсанд хамгийн сайнаараа шингэхэд нь бэлдэж өгнө гэсэн үг.

Үүнийг уншаад бас ихэнх эссэнс тониктой ижил тунгалаг усан бүтэцтэй болохоор чамд “тэгвэл ТОНИКООС юугаараа ялгаатай юм бэ” гэсэн асуулт төрж байж болох юм. Тийм ээ, ингэж бодогдох чинь зөв. Тоник ч мөн арьсыг дараа дараагийн бүтээгдэхүүнд бэлддэг. Гэхдээ л эссэнс тоникоос ялгаатай:

Тоник бол арьс цэвэрлэгээний сүүлийн шат бөгөөд зарим нь үрэвслийг намдаах, хатаах зорилгоор спиртийн найрлагатай байдаг. Харин эссэнс нь арьсны гүнд хүрч, эсийн түвшинд үйлчлэхэд зориулсан, баялаг, идэвхтэй орцтой бүтээгдэхүүн бөгөөд тоникний дараа арьсанд чийгшил нэмж, арьсны тос чийгийн балансыг тэнцвэржүүлж, дараагийн бүтээгдэхүүнүүдийг арьсны гүнд хүрч үйлчлэхэд нь тусална. Өөрөөр хэлбэл эссэнс хэрэглэсэн үед бусад бүтээгдэхүүнүүд чинь өөр өөрийн үүргийг “тултал” гүйцэтгэж чадах юм. Ингэснээр арьс чинь гүнээсээ уян хатан, өөрийгөө хамгаалах чадвар өндөртэй, гэрэлтсэн, залуу болж ирнэ.

2. Эссэнсийг хэрхэн хэрэглэх вэ:
Нүүрний будгаа арилгаж, арьсаа цэвэрлэснийхээ дараа тоникоороо арчиж, шингээгээд эссэнсийг түрхэж хэрэглэнэ. Эссэнсийг хөвөнд шингээхгүй алган дээрээ 2-3 дуслыг авч хоёр алгандаа хавсарч тараагаад нүүрнийхээ арьсанд түрхэнэ. Түрхчихээд шингэтэл нь алгаараа эсвэл хуруунуудаа нийлүүлээд бага зэрэг дарж өгөөрэй. Эсвэл шүршдэг саванд хийгээд арьсандаа цацаж шингээж болно. Өглөө оройд хоёр удаа хэрэглэхэд тохиромжтой. Дээр хэлсэнчлэн алга эсвэл хуруугаараа дарах эсвэл товшиж түрхээрэй. Арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ арьсаа арчих маягаар түрхэх нь хамгийн муу арга юм шүү.

3. Хэрхэн өөрийн арьсанд тохирох эссэнсийг сонгох вэ:
Ихэнх эссэнсүүд цайруулах, арьс чангалах, чийгшүүлэх гэсэн гурван төрөлд хуваагддаг ч эссэнсийн гол “ажил” нь чийгшүүлэх юм. Мөн арьсыг эсийн түвшинд нөхөн төлжүүлж, бүтцийг нь сайжруулж, чийглэг болгох ерөнхий үүрэгтэй. Тэгэхээр хуурай арьстай бол гиялуроны хүчил, хус модны шүүс гэх мэт гүн чийгшүүлэх найрлагатай эссэнсийг сонгох нь зөв. Харин өнгөө алдаж, ядарсан арьсанд ургамлын хандтай, сэргээх найрлагатай, цайруулах эссэнс тохирно. Тэгэхээр уур амьсгал, орчин нөхцлөөсөө хамаараад ч тэр монгол бүсгүйчүүлд маань эссэнс бол заавал хэрэглэх бүтээгдэхүүн байгаа биз?

4. Эссэнс серум хоёр юугаараа ялгаатай вэ:
Серум нь арьсны асуудалд жишээ нь үрчлээ, нөсөө толбо, батга, нүхжилт зэрэгт чиглэсэн үйлчилгээ үзүүлдэг бол эссэнс нь арьсыг нийтэд нь чийгшүүлж, өөрийнх нь хамгаалах чадварыг сайжруулж, нөхөн төлжүүлж, эсийн түвшнээс нь эхлэн тэтгэдэг.

5. Харин эссэнс ампулаас юугаараа ялгаатай вэ:
Ампуль бол серумын арай хүчтэй найрлагатай хувилбар юм. Өөрөөр хэлбэл серумыг өдөр тутмын арчилгаанд байнга хэрэглэдэг бол ампулийг тусгай уулзалт хүлээн авалтын өмнө хурдан хугацаанд үр дүнд хүрэхийн тулд хэрэглэдэг. Одоо ялгааг нь олж харав уу?

Арьс арчилгаанд өөрт тохирсон, чанартай бүтээгдэхүүн хэрэглэх нь чухал ч өдөр тутмын тасралтгүй, зөв арчилгаа илүү үр дүнтэй. Аль болох бага залуу наснаасаа эхлэн арьс арчилгаагаа сайн хийхийг амьдралын энгийн дадал болгож чадвал эрүүл булбарай арьсаа бид удаан хадгалж чадна.

“Арчаатай бүсгүйн 100 орой” хөтөлбөрийн ерөнхий зохион байгуулагч: www.goolingoo.mn , www.goolingoo.shop

Арьс арчилгааны мэргэжлийн зөвлөх: О.Наранбилэг ( Anara’s Make Up студийн захирал, Mongolian Next Top Model, Яг түүн шиг, Оддын Академи гэх мэт олон улсын шоунуудын гоо сайхны зөвлөх )

Хөтөлбөрийн хамтрагч: E-nature, Shiseido , Yves Rocher , KM Cell , Body Shop , Skinfood , Seaberry, The Saem, Монос Косметик, Thann

Ингээд эхлээд өөрийгөө хайрлая.

#АрчаатайБүсгүйн100Орой #Залхуугүй100Орой #АрчаатайБүсгүй #ГоолингооШоп #Гоолингоо

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(828)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2018-03-25
goolingoo huuchin tsagiih shigee butsaj goyo bolohgui yum baihdaa. Zugeer l commercial site bolchihson yumuu

Зочин: Nyamtseren .   2018-03-21
(446)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com